Д.Махгал: “Таван толгой” ХК-ийн ажилчид цалингийн нэмэгдэл, урамшууллаа авч чадахгүй байна

Н.Алтанцэцэг / Нийгэм

“Таван толгой” ХК-ийн Үйлдвэрчний хорооноос өнөөдөр мэдээлэл хийлээ. Үйлдвэрчний хорооны төлөөллүүд “Хууль шүүхийн байгууллагуудаар эцэслэн тогтоогдож, нотлогдоогүй нүүрс хулгайд алдагдсан гэх мэдээ, мэдээллийг цахим орчин, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр удаа дараа цацсанаас болж үр дүнд нь уурхайчид хохирч байгаа. Мөн олон удаагийн давтамжтай шалгалт хийгдэж, уурхайн үйл ажиллагааг богино хугацаагаар зогсоодог зэргээс үүдэн төлөвлөгөө биелэхгүй болохоор нэмэгдэл, урамшуулал авах нөхцөл хязгаарлагдаж байгаа. Тэтгэвэрт гарахдаа урамшуулал авдгийг олгох боломжгүй байгаа учир ажилчид тэтгэвэртээ гарч чадахгүй хүлээж байгаа”-г хэлж байсан юм.

ТАШАА МЭДЭЭЛЭЛ ТАРААСАН ЭТГЭЭДЭЭС НЭХЭМЖИЛЖ, ХУУЛЬ ШҮҮХИЙН БАЙГУУЛЛАГАД АЛБАН ЁСООР ХАНДАХ БОЛНО

"Таван толгой" ХК-ийн ҮЭ-ийн хорооны дарга Д.Махгал “Тавантолгой” ХК нь 1966 оноос өдийг хүртэл үйл ажиллагаагаа тасралтгүй 53 дахь жилдээ явуулж, говь нутгийнхаа ард түмнийг илч дулаанаар хангаж, БНХАУ-д анх удаа нүүрс экспортолж, гурван үеийн уурхайчид ажилласаар ирсэн арвин баялаг түүхтэй. Тус компанийн 51 хувь нь Өмнөговь аймгийн өмчлөлд, 49 хувийг нь гадаад, дотоодын хувьцаа эзэмшигчид эзэмшиж, төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн өмчлөл бүхий талбайн дунд 169 га талбайд нийт 180 гаруй ажилчинтайгаар үйл ажиллагаа явуулдаг.

“Таван толгой” ХК-ийн ажилчдын Үйлдвэрчний эвлэлийн хороо нь уурхай байгуулагдсан цагаас эхлэн, сайн дурын үндсэн дээр эвлэлдэн нэгдэж, ажилчдынхаа нийгэмд тулгамдсан асуудлууд, эрх ашгийг хамгаалан, ажил олгогч, Үйлдвэрчний эвлэлийн хороо хооронд “Хамтын гэрээ” байгуулан зүйл заалтуудыг нь мөрдлөг болгон ажилладаг.

Гэтэл сүүлийн хоёр жилд цахим орчин, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр “Таван толгой” ХК-ийн нэр хүндэд халдаж, хууль хяналтын байгууллагуудын эцсийн шийдвэр, дүгнэлт гараагүй байхад зарим хүмүүс олон зуун мянган тонн нүүрс алга болсон мэтээр ярьж, улс төржсөн мэдээ, мэдээллүүдийг удаа дараа санаатайгаар тарааж байгаа нь компанийн бизнесийн нэр хүндэд нөлөөлж, хувьцааны ханш унах, худалдан авагчид итгэл алдрах зэрэг сөрөг байдлууд бий болж байна.

Дээрх байдлаас үүдэн хууль хяналтын байгууллагуудын удаа дараагийн шалгалтууд нь компанийн үйл ажиллагааг доголдуулж, зөвхөн өнгөрсөн 2018 оны багцаа судалгаагаар 100 гаруй тэрбум төгрөгийн нүүрс борлуулан улсын төсөвт 18 тэрбум төгрөгийг төвлөрүүлж, компани 25 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллах боломжийг алдагдуулсан. Ингэснээр жирийн уурхайчдын цалин хөлс, урамшуулалд шууд нөлөөлж, ажилчид цалингийн нэмэгдэл, урамшууллаа авч чадахгүй болоод байгаа. Энэ онд ч мөн энэ байдал давтагдвал буруу ташаа мэдээлэл тараасан тухайн этгээдээс нэхэмжилж, хууль шүүхийн байгууллагад албан ёсоор хандах болно” гэв.


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:43:49

ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:43:49

Зочин [66.181.160.15] 2019-12-06 08:24:55

mahgal sda min ard chin bgaa heden jingeruudtei chin hamt nyslaha shuu pohaaa pohaha harah tsarainii aimshigiin pornonuud bnaa pohahaha chi naad avgai huuhnuudee shaadag sda baih te pohaha


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.