“Шарилжгүй Улаанбаатар” аяныг зургаа дахь жилдээ зохион байгуулж байна

Aдмин / Нийслэл

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас уламжлал болгон нийтийн эзэмшлийн гудамж, талбайд ургасан цөл газрын ургамал, шарилж, луулийг хадах, цэвэрлэх аяныг зохион байгуулдаг. Аяны хүрээнд 148 иргэнийг түр ажлын байраар хангаж, зориулалтын цахилгаан хадуур, багаж хэрэгсэл, хувцас, бээлий, маскийг бэлтгэн өгч ажиллуулж байна. Ингэхдээ нийтийн эзэмшлийн томоохон гудамж, талбайн шарилж, зэрлэг ургамлыг хадах, цэвэрлэх ажлыг гүйцэтгэж байгаа юм.

Уг ажилд Тохижилт, үйлчилгээний мэргэжлийн байгууллагууд мөн оролцдог. Шарилж, лууль цэвэрлэж, хадах нийтийн эзэмшлийн гудамж талбайн байршлыг Улаанбаатар хотын Ерөнхий менежерээр батлуулсан. Хуваарийн дагуу зургадугаар сарын 20-ноос эхлэн Энхтайваны өргөн чөлөө, Их тойруу, Бага тойруу, Чингисийн өргөн чөлөө, Бээжингийн гудамж гэх мэт томоохон гудамж, талбайн ногоон байгууламжийн өвс, шарилж, зэрлэг ургамлыг хадах ажлыг эхлүүлээд байна.


Сэтгэгдэл

Маш зөв . [103.26.195.183] 2021-06-23 11:35:24

За ганц энэ ажлыг л маш их дэмждэг юм аа . Хотийн хүн амын 40 % нь энэ муу шарилжний харшилаар тамлуулж байнаа бурхан өршөөг . Ядаад 1000 2000 хүнийг зохион байгуулж энэ муусайн муу ногоо ургамлыг хуу татаж шатаар юмсаан. Яасан их үзэн ядна бээ .

Зочин [66.181.161.47] 2021-06-22 20:37:18

шарилж муудсан хөрсийг сайжруулах гэж цаанаасаа байгалийн зохицуулалтаар ургадаг гэсэн. харшил үүсгэдэг үр гардаг дээд хэсгийг нь л тайраад авчихвал энгийн ногоон ургамал. хүн амьтан их шигээд бна гээд тарааж холдуулах гэж харшилийн үр цацдаг ч юм билүү хэ хэ

Зочин [66.181.160.54] 2021-06-22 20:26:10

МАЛ минь , шарилж чинь ургадаг юм , а сумьяагүй Улаанбаатар болж бол болно .... ...

Зочин [202.9.46.239] 2021-06-22 17:50:42

Хүмүүсийн суурьшин амьдарч байгаа газраа бохирдуулснаар зэрлэг ургамал ургаж янз бүрийн шарилж үүсэж хүмүүсийг харшилтай болгодог.


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.