ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН ҮНЭЛГЭЭГЭЭР УЛААНБААТАРЫН 188 БАРИЛГА ШААРДЛАГА ХАНГААГҮЙ БАЙНА

Aдмин / Нийгэм

Барилга, байгууламжийг хүчитгэх, бэхлэх эрх зүйн орчны бүрдүүлэх журам боловсруулах, Нийслэл, дүүргийн хаягийн мэдээллийн сангаар зэрэгцүүлэн хаягийн мэдээлэл үүсгэх, холбогдох стандартын дагуу хаягжуулах, тэмдэг, тэмдэглэгээг байршуулах ажлын талаар Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Ц.Тулга мэдээлэл өгөв. Тэрбээр “Нийслэлийн хэмжээнд 2000 оноос өмнө барьсан 1,844 барилга байгаа. Үүнээс 898 барилгад газар хөдлөлтөд тэсвэрлэх чадварын үнэлгээ хийхэд 188 барилгыг хүчитгэх шаардлагатай гэж дүгнэлт гарсан.

Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага ЖАЙКА-гаас Монгол Улсын гамшгаас хамгаалах чадавхыг бэхжүүлэх төсөл хэрэгжүүлж байгаа. Төслийн хоёрдугаар үе шатны ажил эхэлсэн. Төслийн хүрээнд гурван Ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна.

Ажлын хэсэг барилга, байгууламжийг хүчитгэх, бэхлэх ажлын эрх зүйн орчныг бий болгох, барилгын зураг төслийг бий болгох, хүчитгэх ажлыг зохион байгуулах гэсэн гурван арга хэмжээг зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа.

Хот байгуулалтын мэдээллийн санд бүртгэлтэй 28,971 барилга, гудамж, талбайн нэршил, зип кодын мэдээллийг тоон байдлаар Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газарт хүргүүлсэн. Хаягийн мэдээллийг системд хөрвүүлэх ажил 80 хувьтай байна” гэв.


Сэтгэгдэл

Toli [195.123.31.122] 2023-02-01 05:30:45

Estoi gojo

Барилгын компаниудын бульхай . [103.57.94.26] 2023-01-31 19:13:26

Барилгын компаниудын нүд нь асч байгаадаа. Байшинг нурааж шинэ барилга барих ТОМ БИЗНЕС явж байна. Ер нь хэн тэр 188 байшинг "тодорхойлж" өгсөн юм бэ? Нуль лобби, нуль бульхай үүний цаана нуугдаж байгаадаа.

Зочин [202.9.40.88] 2023-01-31 18:43:07

Мэдээлэл өгөх хэрэгтэй бна, барилга хүлээн авдаг комисс гж бий,тэр нь хангалтгүй ажиллаж ээ

zochin [66.181.161.216] 2023-01-31 15:43:10

Shaardlaga hangaagui baishin amhnaasaa bariulj l baidag neeree yu ch gehev

Зочин [202.9.40.117] 2023-01-31 14:59:11

Яанааа энэ чанаргүй баахан шавар хороололууд хэзээ л баахан хүн дарж алах бол.

Ил [103.26.194.106] 2023-01-31 14:35:31

Ил тод мэдээлэх ёстойшдээ нуусан нөхдүүд хариуцлага хүлээнэ

Өлзий [192.82.72.18] 2023-01-31 14:29:10

Тухайн барилгын нэр хаана байна, хөрөнгийн үнэлгээнд нөлөөлөх учир ил мэдээллэх хэрэгтэй


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.