Цагаан сарын өмнөх дугаар хязгаарлахгүй

Aдмин / Нийгэм

Баярын өмнөх амралтын өдрүүдэд тээврийн хэрэгслийг улсын дугаараар хязгаарлан хөдөлгөөнд оролцуулах саналыг Тээврийн Цагдаагийн Албанаас нийслэлийн Засаг даргад хүргүүлээд буй.

Энэ талаар шийдвэр гарсан эсэхийг НЗД-ын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугараас тодруулахад "Амралтын өдрүүдэд тээврийн хэрэгслийг дугаарын хязгаарлалтад оруулах санал буцаагдсан байна. Ингэснээр Цагаан сарын баярын өмнөх амралтын өдрүүдэд дугаарын хязгаарлалт огт хийхгүй" гэв.

Тээврийн Цагдаагийн Албанаас хоёрдугаар сарын 11, 12 болон 18, 19-ний Бямба, Ням гарагт тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулах санал гаргаад байсан юм.


Сэтгэгдэл

зочин [66.181.182.142] 2023-02-11 10:14:23

Ямар хуулиар тэгш сондүой гэж зарлаад торгоод байдаг байна аа. Амьдрал баян хүнд техник хэрэглэх өдөр дандаа тайван сайхан байдаггүй аргагүй тохиолдол байна. Удаан унаагүй машин андуурч болно. Журмаар тогодогыг болих. Хөдөлгөөнд оролгүй тэвчиж байгаа машинуудад урамшуулал олгох хэрэгтэй:

Зочин [202.21.107.1] 2023-02-10 21:46:40

ih yumaaraa giiguulj dee

Иргэн [139.5.218.114] 2023-02-10 20:28:59

Бүгд нэг нэгээ хүндлээд замаа ухамсартай Золгонгоо инээд баяр баясгалантай явцгаах юм байна даа !!!!!!!!


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.