Д.Ончинсүрэн: Цалингийн хэмжээг нэмэхгүй бол боловсон хүчнээ гадагшаа алдаж дууслаа

Aдмин / Нийгэм

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ээлжит “Өглөөний уулзалт”-аараа олон улсын байгууллагууд болон дотоодын аж ахуйн нэгжүүдийн хүний нөөцийн менежерүүдтэй уулзлаа.

Уулзалтаар дэлхий нийт, улс орны нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал, цаашдын чиг хандлага, Засгийн газраас авч хэрэгжүүлж буй бодлогыг танилцуулж, салбарын нөхцөл байдлын талаар ярилцав.

Энэ үеэр "Онч аудит" ХХК-ийн захирал Д.Ончинсүрэн: Төрийн албанд цалин нэмэхийг дэмжиж байна. Дэлхий даяар үнэ өсөж байна. Цалингийн хэмжээг нэмэхгүй бол боловсон хүчнээ гадагшаа алдаж дууслаа. Гэхдээ өндөр цалин олгоход НДШ зэрэг татварын хэмжээ дарамт болж байгааг анхаарах хэрэгтэй байна.

Монголын мэргэшсэн "Хүний нөөцийн менежер" холбооны тэргүүн Т.Цэцэгмаа: Хөдөлмөрийн зах зээл дээр ажиллах хүчний хомсдол үүссэн байна. Тэр дундаа залуу ажиллах хүчний хомсдол цаашид ч үргэлжлэхээр байна. Төр үүнд анхаарч бодлогын зохицуулалт хийх хэрэгтэй. Гадагшаа чиглэсэн их нүүдэл бий болсон байна. Үүнд судалгаа хийж, эх орондоо авчрах бодлогын ажлууд хиймээр байна.


Сэтгэгдэл

Зочин [67.184.4.56] 2023-05-09 05:26:54

Би одоогоор $2000 цалин авдаг ч цалингаа голж гадагшаа явлаа шүү. Монгол улс л хохирно шүү. Хохь чинь шүү.

Дэндүү үнэтэй хүмүүм яв, яв. Бид ямар баян биш. [192.82.89.33] 2023-05-09 19:16:34

Яв яв. Чам шиг шунахай хүнийг улс санхүүжүүлж барахгүй юм байна. Чинтй оронд өөр 4 хүнийг цалинжуулья.

Бодит цалин орлого бидний амьдралд тохирч байх ёстой. [192.82.89.33] 2023-05-08 21:25:08

Ядахдаа 500-600 доллартай тэнцэх цалин өгөхгүй бол хэн Монголд хүн тогтохгүй, хүн хөдөлмөрлөхгүй. Цаашилбал 700-800 долларт хүргэх ёстой. Гэтэл одоо дөнгөж 300 хүрэхгүй долларын сарын орлогтой байна, энэ нь амьжиргаанд хаанаа ч хүрэхгүй байна.


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.