С.АДЪЯАСҮРЭН: ЗУСЛАНГИЙН ЗАМЫН ГЭРЛЭН ДОХИОНД ЗУНЫ ХӨДӨЛГӨӨН ЗОХИЦУУЛАЛТЫН ТОХИРУУЛГА ХИЙЖ БАЙНА

Aдмин / Нийгэм

Зайсангийн замын хөдөлгөөнд өөрчлөлт оруулах гэж байгаатай холбогдуулан өнөөдөр нийслэлийн "Хангарди" ордонд мэдээлэл өглөө. Уг өөрчлөлтийн талаар Замын хөдөлгөөний удирдлагын төв ОНӨТҮГ-ын захирал С.Адъяасүрэн "Зайсан орчмын замыг нэг чигийн урсгалтай болгосноор 35 хувийн өөрчлөлт гарна гэсэн тооцоог анх гаргаж байв. Туршилтын хугацаанд 36.4 хувийн үр дүн гарсан.

Тухайлбал, Энхтайваны гүүрээр урагшаа зорчих хөдөлгөөн 40 орчим хувь, уулын зам буюу Дүнжингаравын замын зорчих хөдөлгөөний эрчим 47 хувиар тус тус сайжирсан байна. Өнөөдрийн байдлаар хөдөлгөөн тогтворжсон учир оргил цагийн ачааллыг өмнөх үетэй харьцуулахад 46 хувь сайжирчээ.

Бүтээн байгуулалтын ажилтай холбоотой Зайсан орчмын замын хөдөлгөөнд тодорхой цагаар өөрчлөлт оруулахаар болсон. Өнөөдөр холбогдох тэмдэглэгээг байршуулна.

Зайсангийн баруун талаар дээшээ өгсөж байгаа зам буюу Зайсангийн автобусны буудлын эцэс хүртэл мөн уулын замыг 23:00-06:00 цаг хүртэл эсрэг урсгалтай болгоно. Бусад хугацаанд одоогийн буюу Зайсан орчмын зам нэг чигийн хөдөлгөөн хэвээр үргэлжилнэ.Зуны улирал эхэлсэнтэй холбогдуулан хөдөлгөөний эрчим өссөн. Нөгөөтээгүүр хойшоо зуслангийн зам дагуух хөдөлгөөний шилжилт бий болж байгаа. Иймд зуны хөдөлгөөн зохицуулалтын гэрлэн дохионы тохируулга хийгдэж байна. Энэ нь зуслангаас ирэх, буцах хөдөлгөөнийг дэмжих зорилготой. Гэрлэн дохионы горимын үзлэгийг япончуудтай хамтран хийхэд 85-90 хувьтай байгаа нь сайн үзүүлэлт" хэмээн мэдээлэв.


Сэтгэгдэл

Их хөгжилтэй зураг харагдаж байна. [66.181.160.88] 2023-05-10 15:34:42

Эхний ногоон гэрлийн зураг нь хар тамхичны зураг шиг, хаашаа ч юмб? Нэг гарандаа хар тамхитай шприцээ барьчихаад, эрхий хуруугаа гозоолгоод хар тамхий нь ийм "Онц сайн" байна гэсэн утга харагдах юм. Тэгээд биенийхээ өчнөөн дөчнөөн газар тарьчихсан цагаан толбууд тогтчихсон, толгой дээрээ Христийн загалмай зүүчихсэн. Кх!


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.