Монгол судлаач шинэ зүйлийн аалз нээж, "Coreodrassus boldgivi" хэмээн нэрлэжээ

Aдмин / Шинжлэх Ухаан

Монгол судлаач дэлхийн шинжлэх ухаанд шинэ зүйлийн аалз нээж, монгол судлаачийн нэрээр нэрлэлээ. Зэрлэг амьтан судлах, хамгаалах төвийн экологич Ж.Очирхуягийн дэлхийд шинэ зүйлийн аалз нээснийг баталсан “The first record of the spider genus Coreodrassus Paik 1984 (Araneae: Gnaphosidae) for Mongolia with description of a new species” өгүүлэл "Acta Arachnologica" сэтгүүлд хэвлэгдэхээр боллоо.

Олон улсын ангилал зүй, шинэ зүйлд нэршил оноох дүрэм журмын дагуу уг зүйлийг нээсэн судлаач өөрөө нэр өгөх эрхтэй байдаг. Энэ хүрээнд судлаач Ж.Очирхуяг өөрийн багш МУИС-ийн профессор, Б.Болдгивын нэрээр буюу "Coreodrassus boldgivi" хэмээн нэрлэхээр болжээ.

Профессор Б.Болдгив нь Монголын биологийн шинжлэх ухаанд олон жил өндөр үр бүтээлтэй ажиллаж, олон сайн бүтээл, мөн шавь төрүүлсэн манай тэргүүний биологич эрдэмтдийн нэг юм.

Түүний шинжлэх ухаанд олон жил уйгагүй хөдөлмөрлөсөн хичээл зүтгэл ийнхүү дэлхийн шинжлэх ухаанд данслагдан үлдэж байна.


Сэтгэгдэл

ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:28:04

Zaproxy dolore alias impedit expedita quisquam.

ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:28:04

Zaproxy dolore alias impedit expedita quisquam.

зочин [202.9.40.94] 2023-05-23 12:23:04

тэгээд хор хөнөөл хүнд ямар аюултай талаар нь байгальд ямар үүрэг тэйг нь бичих хэрэгтэй байхаа аймаар л муухай амьтан бна ккк

Зочин [202.9.46.4] 2023-05-23 10:21:52

Mongoloos oldson u


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.