БАГШ, АЖИЛТНЫ ЦАЛИНГААС ХУУЛЬ БУС СУУТГАЛ, ОЙН ХАНДИВ ЦУГЛУУЛАХГҮЙ БАЙХЫГ ЧИГЛЭЛ БОЛГОЖЭЭ

Aдмин / Нийгэм

2022-2023 оны хичээлийн жил дуусаж байгаатай холбогдуулан Боловсролын Ерөнхий Газар(БЕГ)-аас аймгийн Боловсрол, Шинжлэх Ухааны Газар, нийслэлийн Боловсролын Газрын дарга нарт тодорхой чиглэл хүргүүлсэн байна.

Үүгээр аливаа арга хэмжээг зохион байгуулахад боловсролын байгууллагын багш, ажилтны цалингаас хандив бүрдүүлэх нэрийдлээр цалин суутгах, тоглолтын тасалбарыг тулган борлуулах гэх мэт хөдөлмөрийн тухай хуулийг зөрчсөн үйл ажиллагаа явуулахгүй байхыг мэдэгджээ.

Мөн хандив, тусламж нь сайн дурын үндсэн дээр, аливаа хэлбэрээр албадах, тэгшитгэн хураахаас ангид явагддаг тул багш, ажилтны цалингаас хууль бусаар суутгал хийхгүй байх, ойн хандив цуглуулах ажлыг сургалтын байгууллагаас нэгдсэн зохион байгуулалтаар хангахгүй байх, хууль тогтоомж зөрчих эрсдэлээс урьдчилан сэргийлж арга хэмжээ авч, хийсэн ажлын тайланг 2023 оны долдугаар сарын 1-ний өдрийн дотор БЕГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газарт ирүүлэхийг даалгажээ.


Сэтгэгдэл

Зочин [66.181.161.150] 2023-06-08 10:38:16

Авдагаа авцан хойно ийм шийдвэр гаргаад яахавдээ Хандив гэж авна тоглолтын билет зар зарж чадахгүй бол өөрөө төл гэнэ бүгдийн өгцөн хойно ийм шийдвэр гаргаж л байдаг өөрсөндөө тааруулж дан шийдвэр гаргах юм даа

иргэн [202.9.40.174] 2023-06-08 07:43:56

хүүхдээс ч гэсэн авдагаа болмоор юм.Зугаалганд увна гж 40.50 аваад хоолоо өөрсдөө авч яваад.8 цаг явдаг.50 х50 хүүхэд 2500000 .арай юм.аав.э

Зочин [192.82.68.97] 2023-06-08 06:02:43

Сургууль цэцэрлэг тарчихсан хойно шийдвэр нь гардаг гэнэ авдагаа аль хэдийн авах байлгүй

Зочин [202.179.21.194] 2023-06-07 15:26:04

Хөвсгөл аймгийн 1-р сургуулийн захирал Гантулга бүх хүүхдээс ойн хандив авч бна, энийг АТГ шалгаачээ, ахлах анга-40.0; дунд анги-30.0,бага анги 20.0 авч бна, Энэ арай дэндэж байна, бас сургуулийн газраа зарсан.

Зочин [192.82.78.160] 2023-06-07 15:22:01

Тэнэг алиа шийдвэр гарганаа…


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.