ИРГЭДИЙГ НҮҮЛГЭН ШИЛЖҮҮЛЭХЭД ЭХНИЙ ЭЭЛЖИНД 427 ГА ГАЗАР ТОДОРХОЙЛЖЭЭ

Aдмин / Нийгэм

Үерийн эрсдэлтэй бүсэд амьдарч байгаа 3000 орчим иргэн байгаа бөгөөд тэднийг үе шаттай нүүлгэн шилжүүлэхээр төлөвлөсөн. Энэ талаар Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Кадастрын хэлтсийн дарга Б.Загдсамбар мэдээлэл өглөө. Тэрбээр Манай албанаас үерийн эрсдэлтэй бүсийн судалгааг гаргасан. НИТХ-аар гамшгийн үед нүүлгэн шилжүүлэх болон түр суурьших 1000 орчим га-г баталсан. Үүнээс эхний ээлжид иргэдийг нүүлгэн шилжүүлэх 427 га газрыг зураглан, тодорхойлсон.

Энд 2397 айлыг нүүлгэн шилжүүлэх судалгаа гараад байна. Үерт өртөж болзошгүй буюу гуу жалгад шороо асган дүүргэж буусан газруудыг нарийвчлан дахин зураглаж байгаа. Одоогийн байдлаар 2900 нэгж талбарыг тодорхойлон зураад буй. Эдгээрт сүүлийн гурван жил давхардсан тоогоор 6000 орчим удаа мэдэгдэл хүргэсэн. Энэ онд 3900 мэдэгдэл хүргээд байна. Иргэдэд мэдэгдэл хүргэдэг ч хүлээж авдаггүй, биелүүлдэггүй гэв.

НЗДТГ-ын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар “Үерийн эрсдэлтэй бүсэд буусан 3000 орчим иргэнийг нүүлгэн шилжүүлэхэд тодорхой асуудлууд үүсэж байгаа. 10 гаруй жилийн өмнө тухайн эрсдэлтэй байршилд газар олгосон байдаг тул иргэдийг нүүлгэн шилжүүлэхэд хүндрэл үүсдэг. Мөн Сэлбэ голын үерийн эрсдэлтэй бүсэд 643 барилга байгууламж байгаа судалгаа гарсан. Эдгээрийг хэрхэх вэ гэдгийг судалж, хуулийн байгууллага тухайн газрыг ямар байдлаар эзэмшсэн бэ гэдгийг шалгана. Мөн “S Outlets”, “Aqua garden” зэрэг барилгын асуудлыг шийдэхээр Ажлын хэсэг гарчихсан, ажиллаж байгаа" гэлээ.


Сэтгэгдэл

зочин [202.9.46.73] 2023-08-15 22:59:20

Ямар нь нэг ч газаргүй байдгийг ойлгохгүй л байгаа юм даа

Зочин [202.55.188.110] 2023-08-15 02:28:54

Газарын найманы загалмайлсан эцэг бадамжунай болон 60 тэрбумын сундуй нарыг шоронд хийх нь хойч уеийн газарын найманы мафид том цохилт болно

зочин [103.229.122.202] 2023-08-14 17:29:44

Газрын наймаачдыг цэгцлэх шаардлагатай байна. Саяхан Гацуурт орчмоор зуслангийн газар сонирхож нэлээд явлаа. Том томоор нь хашчихсан, түүнийгээ амандаа орсон үнээр зарна гээд зогсож байгаатай хэд хэдэн удаа таарлаа. жирийн иргэдэд 0,_ нь ч олдохгүй байхад шүү дээ?


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.