ГАРААШ БАЙСАН ГАЗАРТ ТОГЛООМЫН ТАЛБАЙ, НОГООН БАЙГУУЛАМЖ БАЙГУУЛАВ

Aдмин / Нийгэм

Нийслэлийн Засаг даргын захирамжаар иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах хүрээнд зөвшөөрөлгүй барьсан гарааш, хашаа, хайсыг буулгах ажил үргэлжилж буй.

Энэ хүрээнд Сонгинохайрхан дүүргийн Нэгдүгээр хорооллын арын зам дагуух зөвшөөрөлгүй барьсан тоосгон гарааш, төмөр чингэлгийг буулган, тохижуулсан талбайд “Намрын өнгө-2023” тохижилт, бүтээн байгуулалтын нэгдсэн арга хэмжээний нээлт боллоо.

Тохижилт, бүтээн байгуулалтын ажлын хүрээнд тус дүүргийн 15, 16 дугаар хорооны нутаг дэвсгэрийн 16 байршилд зөвшөөрөлгүй барьсан 899 гараашийг буулгаж, газрыг чөлөөлсөн. Ийн нийт дөрвөн га газрыг хамарсан эл талбайг нөхөн сэргээж, явган хүний болон дугуйн зам, авто зам, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зорчих зам, 3х3 сагсан бөмбөгийн талбай, ариун цэврийн байгууламж байгуулж, сандал, худаг, гэрэлтүүлэг, хогийн сав, мини тайз байрлуулан, бялдаржуулах болон хүүхдийн тоглоомын талбай, авто зогсоол, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ажлыг хийж дуусаад буй.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Одоогоор нийслэлийн хэмжээнд нийт 7000 гаруй зөвшөөрөлгүй барьсан гараашийг чөлөөлөөд буй. Чөлөөлсөн байршил бүрд тухайн орчинд нь тохирсон ногоон байгууламж бүхий тохижилт, бүтээн байгуулалтын ажил хийхээр зураг төслийн даалгавар батлан ажиллаж байна. Эдгээрээс 40 байршилд томоохон бүтээн байгуулалт хийх бөгөөд эхнийх нь энэ юм. Үүнийг хийхэд иргэдийн оролцоо, идэвх санаачилга чухал байсныг дурдах нь зүйтэй” хэмээлээ.

“Намрын өнгө-2023” нэгдсэн арга хэмжээг нээж Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай “Зөвшөөрөлгүй гарааш буулган, тохижилт хийх ажил 2021 оны гуравдугаар сард 17 дугаар хорооны нутаг дэвсгэрээс эхэлж байсан. Өдгөө 1000 орчим гарааш чөлөөлөн, тохижилт, бүтээн байгуулалтын ажил хийн, иргэдийн чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх орчин бүрдсэнд баяртай байна” гэв.


Сэтгэгдэл

Зочин [103.57.95.112] 2023-08-23 18:06:31

Батүүлийн үед хотын газрын даргын гарын үсгээр биш дуудлага худалдаагаар зарах алхамууд хийгдэж байсан.Ганцхан жишээ хэлэхэд төрийн ордны зүүн талын хуучны хэвлэлийн үйлдвэр байсан газрыг дуудлага худалдаанд оруулж үнэ хаяалцаад 26 тэрбум төгрөгөөр таван богд компани авч байсныг хүмүүс мартаагүй байх.

Иргэн [66.181.190.35] 2023-08-23 12:40:11

Хаана хийгээд л бна.хийхгээд орхисон юм зөндөө!!!!Одоо наадамаа дуусгаад граш ч хүүхэдийн талбай ч бна уу хийж явган хүн явах гарц хийж өгөөч БЗД- 1 хороонд ерөөсөө ажил хийхгүй хогтойн заваараад л бж бна !!!!модийг хусаад л нил хог!!!!!!!! Хийх оролдоод 10 гаруй хонож бна яанаа өдөөхон өвөл боллоо Зайлуул Сэтгэл алгадаа!!!!!!

Зочин [124.158.67.67] 2023-08-23 11:20:08

АН-хан байсан бол батүүлийн хүүхэд янханы газар буудал байгуулах байсандаа


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.