ШИВЭЭХҮРЭН-СЭХЭ БООМТЫН ТӨМӨР ЗАМ ЭНЭ ОНЫ IV УЛИРАЛД АШИГЛАЛТАД ОРНО

Aдмин / Нийгэм

Монгол Улсын Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогын Боомтын сэргэлтийн хүрээнд хилийн боомтуудыг төмөр зам болон хатуу хучилттай авто замаар үе шаттайгаар бүрэн холбон, тээвэр, логистикийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэн ачаа тээврийн урсгалыг сайжруулж, цаашид транзит улс болох суурь нөхцөлийг бүрдүүлэх зорилт тавьсан.

Энэ хүрээнд баруун босоо чиглэлийн төмөр замын эхлэл Шивээхүрэн-Сэхэ боомтын төмөр замын бүтээн байгуулалтыг энэ оны тавдугаар сард эхлүүлсэн.

Төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг төлөвлөгөөний дагуу энэ оны IV улиралд ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа талаар ЗТХЯ-наас мэдээллээ. Уг төмөр зам ашиглалтанд орсноор Шивээхүрэн боомтын нүүрсний экспорт 2 дахин нэмэгдэж жилдээ 20-25 сая тн нүүрс экспортлох боломжтой болно.


Сэтгэгдэл

зочин [202.9.46.15] 2023-08-24 09:03:19

боомтууд нээгдэж төмөр зам ашиглалтад орж тээвэр нэмэгдэх болхоор тэнд ажиллах ажилчид хаана байна бэ одоо ажиллаж байгаа төмөр замууд нь ажиллах хүчний хомостолд орсон орно нутагт ажиллаж ажиллах хүчин бэлтгэж байсан 2 МСҮТ үйл ажилгааг хөдөлмөрийн сайд АРИУНЗАЯА зориуд зогсоосон яам шилхийг далимдуулан хорлон сүитгэх ажилгаа хийгээд байгаа юм биш үү


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.