ҮНИЙН ӨСӨЛТ АМЬЖИРГААГ ТУЙЛДУУЛСАН ХЭВЭЭР Л...

Aдмин / Нийгэм

08-р сарын 14-ны өдрийн ажиглалт Нийслэлийн төвийн 6 дүүрэгт байрладаг 17 хүнсний зах, худалдааны төвд хийсэн 36 нэр төрлийн хүнсний бараа бүтээгдэхүүний үнийн 2023 оны 08-р сарын 14-ны өдрийн ажиглалтаар өмнөх долоо хоногоос 19 нэрийн барааны үнэ тогтвортой, 9 нэрийн барааны үнэ буурсан, 8 нэрийн барааны үнэ өсжээ.

Үнэ тогтвортой, эсвэл өссөн гэж дүгнэгдэж буй хүнсний гол нэрийн бүтээгдэхүүнүүд цөм иргэдийн худалдан авах чадвартай дүйцүүлж үзэхэд өндөр хэвээр л. Өөрөөр хэлбэл сүүлийн хэдэн сарын турш ЗГ үнэ тогтворжуулж орлого нэмэгдүүлэх ямар ч алхам хийж чадсангүй.

Сонгуульд зориулагдсан цалин тэтгэврийн нэмэгдэл нь бодит тогтворжуулалт огт бус дэндүү бодлогогүй, хийсвэр шийдвэр болжээ. Инфляцын хөөргөдөл үйлдвэрлэлгүй эдийн засгийг шимэгчилдэг байсан бол одоо эмтэлж идэх үе шат руу нэгэнт оржээ.

Нэгэнт хэмжээлшгүй ядуурал руу чирэгдэж буй Монголын эдийн засгийн доройтлыг улсын төсвийн тогтвортой ханасан орлого аварна. Хөдөө аж ахуй, уул уурхайн салбараа хослуулаад хөгжүүлчих менежмент байхгүй улс төржилт, авлиралын хийрхэлд хөтлүүлсээр байвал үнийн өсөлт, өрийн дарамт хоёр өмнө нь байгаагүйгээр Монголыг эвгүйдүүлнэ.

Д.Энхбат


Сэтгэгдэл

Зочин [202.126.90.57] 2023-08-24 16:52:10

ЕРӨНХИЙ САЙД АА ҮНИЙН ӨСӨЛТИЙГ ГААРУУЛААД БАЙГАА НАЙМААЧИДАД ХАТУУ АРГА ХЭИЖЭЭ АВААЧЭЭ.

зочин [66.181.181.68] 2023-08-24 11:09:56

Орос хүний нутаг руу 3 хоногийн ажиллагаа хийнэ гэж худлаа хийрхсэнээс болж инфляци өсөж ЗГ руу дайрах нэг шалтгаан байна аа даа. Цалин тэтгэвэр нэмээгүй бол яах байсан бэ

Зочин [202.9.46.243] 2023-08-24 10:28:19

Инфляцийг өсгөдөг улс бол америк.


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.