Замын түгжрэлд өнгөрүүлсэн хайран цагаа хотын удирдлагуудаас нэхэмжлэх үү?

Aдмин / Нийгэм

Нийслэл хотын авто замын түгжрэл 8-ны өдрийн 17 цаг орчмоос зам дээр тэг зогсож, таг гацсан байдалтай шөнийн 00 цаг хүртэл иргэд хөлдүү зам дээр автобус, машинд хонох шахаж зарим нь хоёр зээрдээрээ хол, ойрын гэр гэртээ харив. Автозамыг түгжрэлийг бууруулах төр эрхшээгчдийн сайхан амлалт яагаад биелдэггүй вэ.

Асуудлыг шийд гэж төсвөөс өч төчнөөн их наядаар хэмжигдэх татвар төлөгчдийн мөнгө урсгадаг ч бодит байдал ирээдүйд бус өнгөрсөн цаг хугацаа, хөгжлийн бурангуй байдал руу улам хурдтай уруудаж буйг харуулж байна. Бидэнтэй ярилцсан СХД-ийн дугаар хорооны иргэн, эмэгтэй Б "Хүүхдүүд орой ирэнгүүтээ аавыгаа хүлээгээд суучихдаг.

Учир нь аав ажлаасаа идэх юмтай ирдэг. Битүүхэн горьдож хүлээдэг гэх үү. Гэрт хоол хийлээ ч олуулаа болохоор өл залгах хэмжээнд л хүрэлцдэг. Заримдаа хоолгүй хонох тохиолдол ч гардаг. Яг манайх шиг асуудал тулгарсан олон айл өрх бий. Түгжрээд зам дээр нам зогсчихсон аавыгаа хүүхдүүд байн байн асуусан оройг өнгөрүүллээ..." Гэв.

Энэ мэтчилэн хайртай хэн нэгнийгээ хүлээх гэр бүлийнхэн, тэдэндээ очихоор тэмүүлэх Монголчууд хэдэн үеэрээ ядуурал, доройтлын гачланд нэрвэгдэж нийгмээрээ хүйтэн гудамжинд дагжин ёстой вэ? Төрийн нэрээр ажил хийж байгаа бол түвшин ноён нуруугаа алдалгүй популист амлалтаар түмнийг чирэгдүүлэхгүй байх ёс зүй зарим сайд дарга нарт байхгүй бололтой. Хот хариуцсан сайд нь ард түмэнд автобусанд яаж суухыг зааж өгнө гэж балайрав.

Ямар нэг асуудал нууцаар шийдвэрлэх гэж түмний сэтгэл зүйг өөр тийш нь сарниулаад албаар улс төрийн нууц хуйвалдаанаа халхлах ба ЗГ-ын тэргүүнийг унагаах гэх хэтийн том зорилготой зориудын түгжрэл үүсгэх, шидсэн асуудлыг нь тойрч хэрэлдэн нийгмээрээ шуугих бэлэн сэдэв хаяв уу? гэх хардлага явагджээ.

Д.ЭНХБАТ


Сэтгэгдэл

зочин [202.9.46.186] 2023-11-10 10:03:19

Аймшигт түгжрэл осол авар хэрүүл бухимдлын эх үүсвэр 1990 оны ардчилал нийгмийн өөрчлөлт хот суурин хүн амын өсөлтийг урьдчилан харж төлөвлөхгүй засаг төр эрх мэдэл албан тушаал ахих баяжиж хөрөнгөжих хулгайлах луйвардах шуналд хөтлөгдөж ирсэний хор уршиг үр дагвар

Хотгойд [185.210.140.111] 2023-11-10 01:10:18

Хондлон зам, гэрлэн дохиогоо 2 болон туунээс дээш давхар урсгал зам нээж байж л тугжрэл буурна шуу дээ! Замаа барих монго гаргаж чадахгуй байгаа учир Нямбаатарын толбортэй зам гэдэг мушгилтаар тугжрэл буурна. Толборийн монгийг яг тодорхой хугацаанд нь шуухийн шийдвэр гуйцэтгэх алба аваад байх юм бол 30-иас дээш мянгаар УБ хотоор тугжрэл уусгэх жолооч олдохгуй. Дээр нь автобус явдаг эгнээнд ороод яваад байдаг жолооч нарын эрхийг хасаад бвал автобус тугжрэлгуй болно доо!

Зочин [103.57.94.99] 2023-11-09 18:27:04

Энэ аймшигийн түгжрэлийн гол эзэн М.Энхболд эрүүл саруул биднийг дооглоод инээгээд жаргаад л явж бна шүү дээ.

Зочин [51.159.210.130] 2023-11-09 14:32:16

Хувь хүн өөрөө энэ гамшгаас аль болох хурдан зугтах, ойр дотныхноо аврах тухай л бодох цаг иржээ. Хаашаа явдаг юм билээ.

Зочин [203.98.76.249] 2023-11-09 11:34:04

тийм амыг амиар гэдэг шиг насны тооноос нь хагаслаж авнаа. амийг нь егүүтгэж ах дүүгээр нь мохол мөшгөлгүй болгоно


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.