Монгол малчид-үндэсний баялаг ч өнөөгийн байдал нь өр өвтгөм

Aдмин / Нийгэм

Хангай говь ялгаагүй цас зуд, ган гачигтай ялгагдамгүй. Хөдөө гаралтай монголчууд хэл амаа билүүдэцгээхээ ч мартсангүй. Төв аймагт цаснаар уруудсан малынхаа хойноос явж байгаад эндсэн харамсалтай хэрэг намжаагүй байхад зарим мэдээллийн сайтаар дарга нарт долгинохын сацуу хөөрхий малчдыг ад үзэх хандлагатай бичвэрүүд харагдах.

Амьдралд нь тус нэмэр болдоггүй юм аа гэхэд муулж гоочлохгүй ухаанаа үл умартах сан. Нэр бүхий сэтгүүлчид байдал хүндрээд байхад ОБ-ын удирдлагууд нүдэн балай чихэн дүлий байгаад эмзэглэн жиргэжээ. Гэтэл зарим нь нэр хаягаа нууж элдэв сайтын буланд ичгүүргүй бичвэр сараачих нь хачин. Хүний мөс чанар хэчнээн төгрөг хүрдгийг ийм үед л хэмжиж болмоор.

Ямартай ч шуурган намжлаа ч цаашдын ирээдүйдээ зовниох эгэл малчдын гол зурам үгсийг сурвалжилсан тэмдэглэл хөвөрч байна. Малчид нийгмийн баялгийг өвлөн тээгчид үйлдвэрлэгчид атал өдий хүртэл орхигдож өнчирсөн байдалтай төрдөө мартагдсан нь чухам бид хаанахын бодлогоор замнах болсон бэ гэж асуухад хүргэнэ.

Уул уурхайд түрэгдэж, зах зээлийн бодлогод шахагдан харанхуй нийгмийн золиос болж буй Монгол малчид залгамж халаагүйхэн ирээдүйдээ санаа зовох мөртлөө цөлөх ухаанаа унаг төрхөөр нь хадгалж өрвөлзөгчдийг эсрэг ганц үг ганхийлгүй харин ч цаашид хэрхэхээ тунгаан өдрийн бодол шөнийн зүүд болж яваа. Эрх баригчид мал, малчнаар тоолж, татварлахдаа сайн шигээ оновчтой бодлого шийдвэрээ бодлого болгон нүүдэлчин өв соёлоо үйлдвэржилтийн үзэл санааг дор хослуулан авч үлдэх сачий нь нэг л хүрэхгүй байна.

Д.ЭНХБАТ


Сэтгэгдэл

Zocnin [24.114.43.7] 2023-11-09 22:22:56

Tsasand yawdag mashin malcndad awaad ogcnmoor yum gaigui unetei

Хүрч чадах ба хүрэх шаардлагатай түвшингөө эхлээд мэдэх хэрэгтэй. [66.181.181.227] 2023-11-09 15:54:36

Монгол үсрээд үсрээд 2 хөршөөсөө дээш гарчихгүй. Энэ бол гарцаагүй өгөгдөл. Тэгэхлээр Монголын амьдрал Орос, Хятадын дундаж амьдралын түвшинд байна. Энэ бол 2 дахь өгөгдөл. Энэ фонон дээр Монголын мал аж ахуйн түвшин Америк Канад Австрали Европынн түвшинд хэдийд ч ХҮРЭХГҮЙ, хүрэх ч шаардлагагүй. Энд Орос, Өвөр Монгол,Казахстаны түвшинд л байхад хангалттай ба бодит болно. Энэ бол 3 дахь нөхцөл. Эдгээр нөхцөлийн хүрээнд Монголд 75 сая мал хэрэгтэй юм уу? Түүний мах, ноос, арьсыг бүгдийг нь боловсруулж чадах юм уу? Түүнийг харах хангалттай малчид манайд байгаа юм уу? Эдгээрээс хамаарч л мал аж ахуйгаа хоршоолох уу, үгүй юу гэдгээ шийдэх хэрэгтэй.

иргэн [66.181.188.206] 2023-11-09 15:35:44

хятад -д малчиддаа өвөлжөөнд нь өвлийн байшинг нь малын саравчтай нь улсаас бариад өгчихдөг юм байна лээ

Зочин [202.9.47.30] 2023-11-09 10:06:19

муу хэлдэг соц нийгмийн үед чинь сумаараа нэг том хоршоо байсан. хамтын хөдөлмөрийн бүх давуу тал тэнд байсан. Одоо малчид жалгын нэгд хаягдсан. өмнөхөөс ялгаатай нь мал хувийнх болсон. Одоо сумаараа бүх малчид нэг хоршоо болж хамтарч ажиллаж, хамтаараа сайн бодож боловсруулсон менежмент, зохион байгуулалтанд орж байж л асуудлаа шийдэх байх. Мал, малчингүйгээр Монгол гэж байхгүй.


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.