ЭНХИЙН ЦАГТ ЭР ЦЭРГҮҮДИЙН АЛТАН АМЬ ЯАГААД ҮРЭГДЭХ БОЛОВ?

Aдмин / Нийгэм

Зэвсэгт хүчний ангид үйлдэгдсэн гэмт хэргийг сүүлийн 10 жилийн байдлаар авч үзвэл 506 хэрэгт хэрэг бүртгэл мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан ба 92 хувийг нь шийдвэрлэж 105 хэргийг нотлогдоогүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон. 506 хэргийн 10 орчим хувь нь ажлын байран дээр үйлдэгджээ.

2017-2021 оны хооронд цагдаагийн байгууллагад цэргийн албан хаагч хохирсон нийт 37 хэрэг бүртгэгдэж үүнээс 16 нь амь нас хохирсон бөгөөд хүнийг санаатай алах гэмт хэргийн зүйлчлэлд хамаарах 3 хэрэг бүртгэгдсэн байна.Энэ 37 хэргээс 10 нь шүүхийн байгууллагад шилсэн, 14 нь хэрэгсэхгүй болсон, үлдсэн нь шалгагдаж байгаа гэсэн тоон үзүүлэлт байна.

Цэргийн албан хаагч амь насаа алдсан тохиолдлууд

  • 2019 оны 9 сарын 11-12 Дорнод аймаг дахь 327-р ангийн байлдагч харамсалтайгаар амь насаа алдав.
  • 2021 оны 11-р сарын 4 — Баянхонгор аймаг дахь Зэвсэгт хүчний 339 дүгээр ангид хугацаат цэргийн алба хааж байсан 19 настай залуу өндрөөс унаж нас бар
  • 2021 оны 11-р сарын 4 — Баянхонгор аймаг дахь Зэвсэгт хүчний 339 дүгээр ангид хугацаат цэргийн алба хааж байсан 19 настай залуу өндрөөс унаж нас барсан.
  • 2022.8.22. Зэвсэгт хүчний 017 дугаар ангийн дэд ахлагч, 22 настай З цахилгаанд цохиулж нас барсан.Зөвхөн 2022 онд 6 цэрэг амь насаа алдсан.
  • 2023 оны 11 сар
  • Био комбинатад байрлах ЗХ-ний 0326 дугаар ангид алба хаахаар ердөө 20 гаруй хоногийн өмнө очсон 21 настай залуу шалтгаан тодорхойгүй байдлаар амиа алдсан харамсалтай хэрэг гарч, олон нийтийг цочроо

ХЭҮК-оос Сүүлийн 10 жилд цэргийн анги, байгууллагад 468 гэмт хэрэг, сахилгын зөрчил бүртгэгдсэн. Хамгийн багадаа 44 хүний амь нас хохирсноос хугацаат цэргийн алба хаагчийн амь нас хохирсон 20, эрүүл мэнд хохирсон 126, цэргийн албанаас оргон зайлсан 56, дүрмийн бус харьцааны зөрчилд өртсөн 105 тохиолдол бүртгэгдсэн.

Өнгөрсөн онд хийсэн ХЭҮК-ын судалгаагаар “Хугацаат цэргийн алба хаагчдын 18.8 хувь, хугацаат цэргийн алба хаасан иргэдийн 45.1 хувь нь цэргийн алба хааж байх үедээ дүрмийн бус харьцаанд өртсөн” гэж хариулсан талаар мэдээлж байжээ.

Нэгдүгээрт хүний амь үнэгүй болсон уу? Цэргийн газар яргалал, тамын тэр ч байтугай алуурын газар болов уу? Хариуцлага хэн хүлээх вэ? харамсал хэн илэрхийлэх вэ? нөхөж баршгүй гарзыг яах вэ?

Д.ЭНХБАТ


Сэтгэгдэл

Suhee [66.181.160.99] 2023-11-16 16:33:05

1-rt zuvhun sain duriin undsen deer tseregt tatdag boloy tsegiin lbiig 3 jil bolgoy ene hugtsaand ichnee tsahimaar surah ni neelttei baig salbarsalbaraaraa mergejilezemsheed shuud ajliin bairtai halagdag tsergiin hangamj tsalin undur mash undur baig tsergiin 3 jiliig turd 6 jil ajilsnaar avdag bol hamgiin suuld uls oron aav eejuudee naad neg hunii erh erh chuluugeed hutsaad baidagyumaa odoo boli mortin mongoliig morinoos ni 99% buulgaj chadsan odoo yos zandhil ulamjilaliig ni ugui hiij tsus iht ih uvugdiin tsusiig tsohilt buu hel muuhai harts daahgui emegteileg tuyham yumnuudiig gadniihnii zahialgaar bii bolgohoo odoo zogsoo eh oronch uzel busdiig hairlah hamgaalah setgelgui uureg hariutslaggui zuvhun bi l bolj baival hudal hulgai aluur huchin reket ymarch argaar hamaagui mungutei bol ged anarhistuudiin turhiraltaas odoo salaa aashjl zagina zod zandar dotuur bair tsereg shoron 3 t deg digram bailga er biy zovlon uzej bj hatuujdiin haguujij bj ami nas biy erhten buhjdiin

Зочин [103.57.92.234] 2023-11-15 22:13:19

Төгсөх ангийн оюутныг хүчээр авч яваад хорь хоног болоод амьгүй болсон гэхээр цаанаа шалтгаантай, зориуд ийм юм хийцгээсэн юм биш биз?

Зочин [82.144.201.2] 2023-11-15 14:10:07

Цэргийн ангиудаас алба хааж бгаа хүүхдүүдээ татаж авцгаая, эцэг, эхчүүд ээ !!! Алуулаад хараад сууж байх юм уу. Хариуцлагуудыг нь дарга нар нь хариуцана биз. Хүүхдүүдээ гэрлүүгээ татан авцгаая !!!!

Зочин [202.126.90.28] 2023-11-16 13:03:08

Чадах уу?

Зочин [202.70.38.18] 2023-11-15 13:36:06

цэрэгт эмчийн үзлэгээр ороод эрүүл мэнд нь тэнцэнэ гээд явсан хөвгүүд яагаад өглөө сэрэхгүй байгаан . ямарч тэнэг хүн ингэж бодно шүү дараа хэний үр өглөө бас сэрэхгүй байхын гэсэн хардлага эх хүн бүрийн сэтгэлд хоногшиж байна. энгийн ард иргэдийн хүүхэд ингээд амь эрсдээд байхуу. сайд нь энэ ангийн захирагч цэргийн ангийн албан хаагч бүр эхээс төрсөн. өөрөө үр хүүхэдтэй байх. хүний үр хүүхдийн амь хороочоод яаж амьсгалж чадаж байна. нүгэл нь нүдээрээ гарах өдөр ирнэ үйлийн үр хаяг андуурдгүй гэдгийг сонсоо байлгүй . ийм мэдээлэл сонсоод хэн ч ингэж бухаимдахгүй байж чадахгүй байх.

Зочин [66.181.161.150] 2023-11-16 10:20:41

Harin tiimee Svvliin ved untaad bossongvi gej vhsen hvniig heldeg bolson Teriig gyarhai ashgillaa naad aluurchid cini Aria anhiataigii ni darj awah gej daramt zoduur ogch tamaldag

Зочин [202.70.38.18] 2023-11-15 13:31:06

хүний хүүхдийн амийг хороочоод цэргийн ангийн бусад цэргүүдтэй уулзуулахгүй байгаа нь маш их хардлага төрүүлж байна. Яагаад талийгаачийн ар гэрийн ээж аавтай уулдзуулахгүй байгаан .мөн энэ ангид яагаад удаа дараа хүүхдийн амь алдагдаад байгаан . маш их арын хаалгатай нөгөө баячуудын холбоотой ямар нэгэн холбоо сүлбээтэй этгээд байна. мөн армийн нэгэн тодорхой албан тушаалтаны эрхийн тэнэг болсон хүн байгаа байх

Зочин [66.181.176.49] 2023-11-15 11:59:24

ЭНЭ АНГИД НЭГ АЛУУРЧИН БАЙХ ШИГЭЭ ЯМАР НЭГ БАЙДЛААР ДАНДАА Л ЭНЭ АНГИД ЦЭРЭГТ ИРСЭН ЗАЛУУС ҮХЭЖ БАЙХ ЮМ


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.