МОНГОЛЧУУДЫН ҮНДЭСНИЙ ҮЗЭЛ ЧИНГИС ХААН ДЭЭР ТӨВЛӨРЧ БАЙНА

Aдмин / Нийгэм

Өчигдөр өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн буюу Чингис хааны мэндэлсэн гэж тогтоогоод буй өдрийг улс даяар тэмдэглэн өнгөрүүллээ. Төрийн гурван өндөрлөг их хааныхаа хөшөөнд хүндэтгэл үзүүлсэн бол зарим байгууллагууд тууль хайлах, эзэн сан унших зэргээр ач холбогдолтой ханджээ. Судлаач Г.Ням-Очирын үздэгээр Монголчуудын үндэсний үзэл Чингис хааныг шүтэн дээдлэх дээр төвлөрч байгаа бөгөөд бүх ёс заншил, соёлын улбаа Чингис хааныг эргэн төрөхийн тухайд гэдэг.

Түүх судлаач З.Үүрийнтуяа: 11-р сарын 14 "Монгол бахархлын өдөр" Хөдлөхүйн дээд Хөх Монгол гүрний эзэн, Их Монголын эзэнт гүрнийг үүсгэн байгуулагч, Дэлхийн түүхэн дэх гарамгай цэргийн жанжин, стратегич, Суут богд эзэн Тэмүүжин - Чингис хаан (1162-1227)

Санаанд багтамгүй асар богино хугацаанд Чингис хааны байгуулсан ЕвроАзийг дамнасан Эзэнт гүрэн дэлхийн улс төрийн газрын зургийг үндсээр нь өөрчилсөн нь одоогийн хэллэгээр XIII зууны дэлхийн даяарчлал байлаа. Их хаан хүчирхэг цэргийн зохион байгуулалт, харилцаа холбооны систем бүхий улс төрийн цогц бүтцийг байгуулж чадсан юм.

Энэ өдрийг Чингис Хааны мэндэлсэн өдөр гэж цохон батлах нь түүхийн судалгааны хувьд учир дутагдалтай хэдий ч нүүдэлчин Монголчуудын дэлхийн геополитикийн өөрчлөлт, эдийн засгийн их эргэлт, даяаршил болон төрт ёсны хөгжилд оруулсан дэвшил ач холбогдлыг илүү судалж, таниулж бахархаж өнгөрүүлэх нь зүйтэй санагддаг.

Шагайн чинээ нөж атган нүүдэлчний бор гэрт төрсөн нуган үр

Суу билээгээ хөх дэлхийд мянганаар тамгалсан их хүмүүн

Бахархахгүй байхын аргагүй ээ.

Хэмээсэн нь залуу түүхчийн байр суурийг товчлон өгүүлсэн чамбай санааг илэрхийлжээ.

Д.ЭНХБАТ


Сэтгэгдэл

Чимээгүй суумаар байсан ч бүлтийж гарч ирээд байх юм. [66.181.160.39] 2023-11-15 10:58:40

Монголд Чингисийн дайтай үйл хийсэн үе бол 1921-1990 он юм ш дээ. Дэлхийд Монголыг шинээр таниулж, эдийн засгийг нь муу ч гэсэн бие даасан болгож, иргэн бүртээ амьдрах орчин үүсгэсэн үе чинь 20-р зуун ш дээ. Үүнийг л Монголын иргэн бүр санаж, үүнээс л илүү зүйлд хүрэхийн төлөө амьдрах хэрэгтэй.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.