Нэгдүгээр хороолол, Хайлааст орчимд агаар бохирдолтой байна

Aдмин / Нийгэм

Агаарын чанарын үзүүлэлтийг харуулдаг agaar.mn сайтад Баруун дөрвөн зам, МҮОНРТ, Амгалан, Баянхошуу, Нисэх, Яармаг орчимд агаарын чанарын индекс 28-42 буюу цэвэр байна. Харин Бөхийн өргөө, 100 айл, Мишээл экспо, Толгойт, Шархад, Налайх, Богд хааны ордон музей орчимд 53-99 буюу хэвийн гэж зааж буй.

Тэгвэл Нэгдүгээр хороолол, Хайлааст орчимд агаарын чанарын индекс 123-131 буюу бохирдолтой гэж гарсан байна. Агаарын чанарын индекс 0-50 байвал цэвэр гэж үзэх бөгөөд хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй. 51-100 байвал хэвийн, стандартын шаардлага хангана, гэхдээ зарим мэдрэг хүмүүст амьсгалын замын өвчний шинж тэмдэг илрэх магадлалтай. Харин бага бохирдолтой буюу 101-200 байвал хэт мэдрэг хүмүүсийн эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй. Мөн зүрх судас, амьсгалын замын архаг өвчтэй ялангуяа гуурсан хоолойн багтраа өвчтэй хүмүүс илүү сөрөг нөлөөтэй гэж үздэг. Иймд нарийн ширхэгтэй тоосонцроос хамгаалах зориулалтын амны хаалтыг зүүх нь агаарын бохирдлоос хамгаалах үр дүнтэй арга юм.

Нэгдүгээр хороолол, Хайлааст орчимд агаар бохирдолтой байна

Сэтгэгдэл

Монгол [46.114.149.72] 2023-11-15 14:45:15

Солиор Улаанбаатар тэр чигээрээ утаатай угаартай байна

1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.