“Ногоон автобус”-ны тендерийг нийслэл рүү шилжүүлэхээс өмнө “Тэнүүн-Огоо”-гийн тохироог хийжээ

Aдмин / Нийгэм

Төсөв өргөн барихтай зэрэгцээд босож ирсэн автобусны дуулиан сүүлийн үед мартагдах тал руугаа орлоо. Ингэж боломгүй юм. Уг нь Хотын шинэ дарга Х.Нямбаатар “ногоон автобус”-наас гадна, 2009 оноос хойш шууд гэрээгээр авсан бүх автобусны худалдан авалтыг шалгуулахаар хуулийн байгууллагад хандсан. Олон л ноцтой асуудал илэрч байгаа бололтой. Зөвхөн “ногоон автобус” дээр л гэхэд АТГ, ЭЦА-ны ажлын хэсэг 25 хүнийг яллагдагчаар татсан. Тэдний дөрөв нь гадаадын иргэн юм байна. Хамгийн гол нь үүнд 318 тэрбум төгрөг зарцуулагдсан. Ингэхдээ капитал гэгддэг засвар бүхий автобусыг хууль зөрчиж шууд гэрээгээр авсан байдаг.

Тодруулбал, 2023 оны төсөвт “...Нийслэлийн нийтийн тээврийн шинэчлэх”-д зориулж 318 тэрбум төгрөг суулгасан. Захиран зарцуулах эрх нь Түгжрэлийн сайдад байсан. Энэ эрх өнгөрсөн онд Нийслэл рүү шилжсэн. Ингээд НХАГ дээр “ногоон автобус”-ыг худалдаж авах ажлын хэсгийг байгуулсан. Тус ажлын хэсгийн шийдвэрээр Тендерийн хуулийн 3.4-ийг барьж шууд гэрээгээр худалдан авалтыг зохион байгуулсан гэдэг. Яригдаж буй түүх нь энэ. Тэгвэл энэхүү шууд гэрээний “шийдэл” тендерийн эрх нийслэл рүү шилжихээс өмнө гарчээ. Өөрөөр хэлбэл, “ногоон автобус”-ны тендерийг нийслэл рүү шилжүүлэхээс өмнө “Тэнүүн-Огоо” автобусны худалдан авалтыг шууд гэрээгээр хийх тохироог хийчихжээ.

Одоо хоригдож байгаа, уг шууд гэрээг зохион байгуулсан албан тушаалтнууд, тус компанийн удирдлагуудтай өмнө нь уулзсан байгаа юм. Гэхдээ тэд хэн нэг том даргын "чиглэл"-гүйгээр ийм том, тэгээд хууль зөрчсөн худалдан авалтыг хийхгүй нь тодорхой л доо.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Сэтгэгдэл

Зочин [66.181.161.168] 2023-11-18 11:02:00

Дээгүүрээ өндөр албан тушаалтнууд холбоотой болоод яаран сандран хэл ам шуугианыг дарахаар Сумъяабазарыгаа холдуулж Нямбаатарыгаа хотын даргаар тавьсан гэж л харагдаж байна.Улс орны нэр нүүрийг баастаж монголчууд ямар ч хог байсан төрийн хэмжээнд худалдаж авдаг.Эд нарыг яаж ч болно ямарч гэм зэм авахгүй гэсэн ойлголтыг гадны луйварчин,доншуулагч нарт төрүүлсэн бузар үйлдэлийг удаа дараа хийж байгаа шүү.Ихэс дээдсийн тогтоож бий болгож өгсөн Монголын төрийг ч гутаахын дээдээр гутааж байна даа өлөн цөөвөр чононууд.

Зочин [139.5.219.101] 2023-11-17 07:50:57

МӨНГӨНД Улайрсан, галзуу, солитой дээрэмчид! ИХ ХУРЛААС ТАТГАЛЗАЗ ИРЭЭД СУУЦГААНА, ШИНЭ АЛБАН ТУШААЛ ЯАМГҮЙ САЙД БИЙ БОЛГОН ХҮЧ ХАВСРАН МАФИЖАЖ ГУДАРЦГААНА! ЭДНИЙГ ДАХИН СОНГУУЛЬД БҮҮ ГАРАГ! БОЛОВСОРЛЫН САН ЛУЙВАРДАЖ МЭРЭГЖСЖЭН ЗАЛУУ ШУНАЛТАНГУУД АРД НЬ ХУШУУ, ГАРАА БИЛҮҮДЭЭД, БЭЛДЭЭД ХҮЛЭЭЖ БАЙГАА!!!!!!

Зочин [202.55.188.82] 2023-11-16 17:29:58

Дээдэх нь суудалаа олохгуй бол доодох нь гуйдэлээ олохгуй гэж УИХ гэж хулгайч худалч завхай эмс шургалсан байгууллагыг тараая!!!!

Зочин [202.5.198.36] 2023-11-17 11:36:52

unen zuv shuu muuhai yum

Зочин [66.181.181.230] 2023-11-16 17:23:37

Түрүүчийн 420 тэр бумын зарцуулалтыг нийтэт ил болгоочээ.

Зочин [109.144.31.255] 2023-11-16 13:45:58

Нямбаатар өөрөө холбоотой байгаа даа сумьяабузар бол яахын аргаггүй холбоотой

Зочин [59.153.112.18] 2023-11-17 20:32:29

Tiim biz

Зочин [66.181.177.243] 2023-11-16 14:11:28

Цавчаа ногоон бол МАНгасын мөнгө луйвардах бодлогыг хэрэгжүүлэх нэг л арга хэрэгсэл. Одоо ч энэ бодлого төсвийн бүх худалдан авалт, бүтээн байгуулалт дээр явагдаж байгаа...

ЗОЧИН [59.153.86.104] 2023-11-16 13:17:26

хулгайч ,луйварчдаа лидер болгож тэд нь албан тушаал эрх мэдэл бүртээ хулгай хийж улс орноо дампууруулсан монгол улс гэдэг номинцаар гинессийн номонд оруулах хэрэгтэй юм байна . энэ бол монгол хүн бидний сонгуульдаа сонголт хийдгийн гайхамшиг .

ЗОЧИН [66.181.178.133] 2023-11-16 10:20:41

ЭНЭ "ЗУУНЫ" ГЭХ ХУЛГАЙ, АВИЛГА, ЗАЛИЛАНГИЙН ХЭРЭГ АВТОБУСНЫ ТӨСӨВ НИЙСЛЭЛД ШИЛЖИЖ ИРЭХЭЭС ӨМНӨ ЭНЭ ТОМ ХУЛГАЙН НАЙРУУЛГА ДЭЭГҮҮРЭЭ ХИЙГДЧИХСЭН БАЙСАН НЬ ОДОО ТОДОРХОЙ БОЛЖ БНА. ЭНЭ ЗАЛИЛАН, ХУЛГАЙГ САЙД АМАРБАЯСГАЛАН,СҮХБААТАР, ХОТЫН ДАРГА СУМЪЯАБАЗАР, СЯ, ТАГНУУЛЫН ЕГ,ТӨРИЙН ХААГ, НХААГ, НИЙТИЙН ТЭЭВРИЙН ГАЗАР,"ТЭНҮҮН ОГОО" ХХК НУУЦААР УРЬДЧИЛАН БОЛОВСРУУЛЖ ТОХИРОЛЦЦОГООСОН БОЛЖ ТААРЧ БНА.ЭНД МАГАДГҮЙ МУ-ын ЗГ, ЕС ОРОЛЦСОН БАЙЖ МАГАД. АТГ МАГ НАРИЙН ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ. ЗН-ын ГИШҮҮНЭЭС ЭХЛЭЭД МАШ ОЛОН ХҮН ЯЛЛАГДАХ МАГАДЛАЛТАЙ БНА. 2009 ОНООС ХОЙШИХ ЗӨВХӨН "ТЭНҮҮН ОГОО"-нх ГЭЛТГҮЙ БУСАД БҮХ ХУДАЛДАН АВАЛТЫГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ, ЭДГЭЭРТ 1-ч ШИНЭ АВТОБУС ОРЖ ИРЭЭГҮЙ ГЭДЭГ ШҮҮ.

Зочин [43.242.242.24] 2023-11-16 10:15:49

МЭРГЭЖЛИЙН ХУЛГАЙЧИД ДОЛГОРСҮРЭНГИЙН ХҮҮХДҮҮД СУМЬЯАБАЗАР ХИЙГЭЭ БИЗДЭЭ, ЧИНГИС БАНКНЫ ӨРӨӨ НИЙСЛЭЛЭЭС ХУЛГАЙЛЖ ТӨЛЖ ЭХЭЛСЭН, ӨМНӨ НЬ УУЛ УУРХАЙН САЙД БАЙХДАА ИХ ХУССАН. ЯМАР БОЛОВСРОЛГҮЙ МАНГАРЫГ САНААТАЙ САЙД ДАРГААР ТАВЬЖ ХУЛГАЙ ХИЙЛГҮҮЛЭЭД БАЙДАГ ЕРӨНХИЙ САЙД ЕРӨНХИЙЛӨГЧ ХОЛБООТОЙ. АРД ТҮМЭН НИЙСЛЭЛИЙГ ХОТ БАЙТУГАЙ ХОРООГ Ч УДИРДАЖ ЧАДАХГҮЙ ХҮНЭЭР УДИРДУУЛЛАА ОГЦРУУЛ ГЭЖ ТЭМЦЭЖ БАЙСАН ЕРӨНХИЙ САЙД НЬ ХАМГААЛААД ҮЛДСЭН. ХУЛГАЙЧУУД

ЗОЧИН [202.126.89.191] 2023-11-16 09:22:04

ХУЛГАЙЧУУДАА ТАХИН ШҮТСЭН ОРОН МОНГОЛООС ӨӨР БАЙХГҮЙ ИЙМ ГЭРЭЭГ МАНАНГИЙН 76 ХУЛГАЙЧИЙН ОРОЛЦООТОЙГООР ХИЙСЭН НЬ ОЙЛГОМТОЙ ШҮҮ


12 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
12 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.