Ангараг ба НАСА-гийн хооронд холбоо тасарчээ

Aдмин / Шинжлэх Ухаан

Ангараг гаргийг судалж буй төхөөрөмжүүд “Нарны хаалтанд” орсны улмаас дэлхий дээрх сансрын агентлагуудтай харилцдаг холбоо түр тасраад байна.

Ангараг гараг Нарны эсрэг талд байрлаж байгаа тул ойрын 10 хоногийн хугацаанд “Perseverance”, “Curiosity” зэрэг тус гаргийн тойрог замд болон гадаргуу дээр судалгаа хийж буй төхөөрөмжүүд рүү NASA-гаас ямар ч команд илгээх боломжгүй.

Ангараг болон Дэлхий нь тус тусын тойрог замаар явахдаа хоёр жил тутамд Нарны эсрэг талд байрлах үзэгдэл тохиодог. Энэ үед Нарны гадаргуугаас байнга ялгаран цацагддаг халуун хий ойролцоогоор хоёр долоо хоногийн турш NASA -аас Ангарагийн судалгааны төхөөрөмжүүдтэй харилцдаг радио долгионд саатал үүсгэх магадлалтай.

Тодруулбал, энэ хугацаанд инженерүүд Ангарагийн аль нэг төхөөрөмж, сансрын хөлөг рүү команд илгээвэл дохионууд хоорондоо холилдох эрсдэлтэй тул Ангарагийн тойрог зам ба гадаргуу дээр судалгаа хийж буй төхөөрөмжүүд буруу команд хүлээн авах аюултай.

Иймээс өнгөрсөн бямба гаргаас эхлэн арваннэгдүгээр сарын 25 хүртэл холбоог түр зогсоохоор төлөвлөжээ. Энэ хугацаанд зарим үед 2-3 хоногийн турш харилцаа холбоо бүрэн тасардаг, гэхдээ заримдаа сансрын хөлгүүдээс мэдээг хэвийн байдлаар хүлээн авах үе байдаг гэнэ.

Энэ удаагийн харилцаа холбооны саатал нь Ангараг гараг ​​дээрх судалгааны ажилд цаг заваа зориулдаг хүмүүсийн хувьд завсарлага авах сайхан боломж бөгөөд гэхдээ ажил бүрэн зогссон гэсэн үг биш ээ. Учир нь, робот төхөөрөмжүүд, сансрын хөлгүүд байнгын хяналтгүйгээр ажиллах боломжтой.

сонин mn

Калифорни муж улсын Пасадена дахь NASA-ийн тийрэлтэт хөдөлгүүрийн лабораторийн менежер Рой Гладден ярихдаа "манай судалгааны багууд Ангараг дээрх бүх сансрын хөлөг, төхөөрөмжүүдийн хийх ажлын командыг хэдэн сарын турш бэлтгэж бэлэн болгосон. Ойрын хоёр долоо хоногийн турш тэдгээрээс мэдээ хүлээн авч, ажил хэрхэн явагдаж буйг шалгах боломжтой" гэлээ.

Д.Одон

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг


Сэтгэгдэл

Зочин [103.212.119.89] 2023-11-19 03:51:06

Ангараг дээр амьдарвал холбоо тасрах юм байна даа.

Зочин [103.57.95.41] 2023-11-17 19:22:41

Sonirholtoi medee bna

Зочин [172.58.120.1] 2023-11-16 17:32:04

Юмжирдулам удганд хэлээч дэ…..

Зочин [103.57.95.41] 2023-11-17 19:23:22

t1ee nuuj yav


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.