“...15 ба түүнээс дээш насны эдийн засгийн идэвхгүй хүн ам 916.5 мянга байна.”

Aдмин / Нийгэм

Ажил эрхлэлт ба хүн ам

2023 оны эхний улирлын байдлаар улсын хэмжээнд 16.3 мянган хүүхэд шинээр төрж, төрсөн хүүхэд өмнөх оноос 2.7 мянга буюу 19.3 хувиар өссөн байна. 2023 оны эхний улирлын гүйцэтгэлээр нийт ажиллах хүчний тоо 1,190.1 мянга байна. Ажиллах хүчнээс 1,111.2 мянган хүн нь ажилтай, 78.8 мянган иргэд нь ажилгүй хүмүүс байна. Улсын хэмжээнд ажиллах хүчний оролцооны түвшин 56.5 хувь, хөдөлмөр эрхлэлтийн түвшин 52.8 хувьтай байна. Мөн 15 ба түүнээс дээш насны эдийн засгийн идэвхгүй хүн ам 916.5 мянга байна. Хөдөлмөрийн зах зээлийн идэвхжилийг илэрхийлэх үзүүлэлт болох ажиллах хүчний оролцооны түвшин өмнөх оноос 1.5 нэгж хувиар буурсан байна. 2023 оны эхний улирлын байдлаар улсын хэмжээнд ажилгүйдлийн түвшин 6.6 хувьтай болж, өнгөрсөн оны мөн үеэс 1.9 нэгж хувиар буурсан байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс ажилгүй хүний тоо 24.5 хувиар, ажиллагчдын тоо 1.5 хувиар буурсантай мөн хөдөлмөрийн зах зээлийн идэвхжил сул байгаатай холбоотой.

Гол нэр төрлийн бүтээгдэхүүний экспортын орлого

Нүүрс: 2023 оны эхний улирлын байдлаар 14.1 сая тонн нүүрс экспортолж, 2,269.4 сая ам.долларын экспортын орлого олжээ. Өнгөрсөн оны мөн үеэс экспортын биет хэмжээ 5.6 дахин өссөн нь нүүрсний экспортын орлого 1,593.9 сая ам.доллароор буюу 3.4 дахин өсөхөд нөлөөлсөн байна. Боловсруулаагүй нефть: 2023 оны эхний эхний 3 сард боловсруулаагүй нефтийн экспорт 1,159.7 мянган баррель буюу 88.5 сая ам.долларт хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 100 хувийн өсөлттэй байна. Цайрын баяжмал: 2023 оны эхний улирлын байдлаар цайрын баяжмалын экспортын тоо хэмжээ 57.9 мянган тоннд хүрч, 98.1 сая ам.долларын экспортын орлого олсон байна. Цайрын баяжмалын биет хэмжээ 165.1 хувь буюу 36.1 мянган тонноор өссөн нь цайрын баяжмалын экспортын орлого өмнөх оны мөн үеэс 138.1 хувь буюу 56.9 сая ам.доллароор өсөхөд нөлөөлжээ. Төмрийн хүдэр: 2023 оны эхний улирлын гүйцэтгэлээр 1.3 сая тонн төмрийн хүдэр экспортолж, 109.5 сая ам.долларын экспортын орлого олсон байна. Өнгөрсөн оны мөн үеэс төмрийн хүдрийн экспортын орлого 90.5 хувь буюу 52.0 сая ам.доллароор өсөхөд төмрийн хүдрийн биет хэмжээ 111.7 хувь буюу 688.0 мян.тн-оор өссөн нь нөлөөлжээ. Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТАМГЫН ГАЗРЫН ХЯНАЛТ ШАЛГАЛТ, ҮНЭЛГЭЭНИЙ ГАЗРЫН ТӨСВИЙН ХЯНАЛТ, ШИНЖИЛГЭЭНИЙ ХЭЛТЭС

Д.ЭНХБАТ


Сэтгэгдэл

Зочин [66.181.181.23] 2023-11-17 12:49:41

Монголд ядуу байх тусам ажил хийх дургүй байдаг юм.

Зочин [66.181.186.21] 2023-11-17 09:33:11

Niigmiin daatgal tuluhgui ch gsen yumaa amidraaal yabjaagaa shd yum hiij bga hvmvvs er ni niigmiin daatgald baga l hamragdaj bgaag yu ch mddggui maluud

Зочин [66.181.161.197] 2023-11-18 12:09:10

Yag tiim. Tegeed teneg tsarailaad gudamj metrleed yavaad gej boddog bolboltoi. Neeh ajil hodolmor erheldeg, tatvar, daatgal tolohchoon yum boldog toriin albanii taviul, shimegch, tsunh barigchid yag hereg dee ene ulsad NDSh burtgelgyi humuusees ch dor, nemergui amitad.


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.