Олон нийтийн газар танхайрч буй бичлэг хийсэн иргэнийг 100 мянган төгрөгөөр торгожээ

Aдмин / Нийгэм

Олон нийтийн цахим сүлжээнд 2023 оны арваннэгдүгээр сарын 13-ны өдөр олон нийтийн газарт танхайрч, бусдын эрх чөлөөнд халдаж буй бичлэг нийтлэгдсэнийг Баянгол дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэст гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй гомдол, мэдээллийн бүртгэлд авч шалгалтын ажиллагаа явуулж байгаа талаар мэдээлсэн.

Тус газраас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахад иргэн “Э” нь “Гэр бүлийн хүчирхийллийн асуудлыг иргэд хэрхэн хүлээж авах, хор уршгийн талаар ойлгуулах” зорилгоор бичлэг хийж нийтийн сүлжээнд нийтэлсэн нь Монгол Улсын Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.1-д заасан гэмт хэрэг, зөрчилд бусдыг өдөөн хатгахгүй, олон нийтийн аюулгүй байдал, нийтийн хэв журмыг гажуудуулах үйлдэл гаргахгүй байх гэж заасныг зөрчсөн нь тогтоогдсон байна.

Эрх бүхий албан тушаалтнаас зөрчлийн холбогдогч “Э”-д Зөрчлийн тухай хуулийн 5.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан үүргээ биелүүлээгүй тул үндэслэлээр 100 нэгжтэй тэнцэх 100,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэжээ.

Энэ талаарх эрх зүйн зохицуулалт:

Монгол Улсын Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиас 31 дүгээр зүйл. Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар иргэний эрх, үүрэг

31.1.Иргэн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар дараах үүрэг хүлээнэ:

31.1.1.бусдын нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хохироохгүй байх, өөрийн үзэл бодлыг илэрхийлэхдээ бусдын нэр төр, алдар хүндэд хүндэтгэлтэй хандах, гэмт хэрэг, зөрчилд бусдыг өдөөн хатгахгүй, олон нийтийн аюулгүй байдал, нийтийн хэв журмыг гажуудуулах үйлдэл гаргахгүй байх;
31.1.2.оршин суугаа нутаг дэвсгэртээ нийтийн хэв журам сахиулах талаар нутгийн захиргааны байгууллага, гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам сахиулах байгууллагаас хэрэгжүүлж байгаа зохион байгуулалттай арга хэмжээг дэмжиж, сайн дураар оролцох;
31.1.3.гэмт хэрэг, зөрчлийн талаар олж мэдсэн зүйлээ холбогдох байгууллагад мэдээлэх;
31.1.4.гэмт халдлагаас өөрийн буюу бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг хуулийн хүрээнд хамгаалах;
31.1.5.гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох талаар бусдаас шаардах, шуурхай мэдээлэх, нуун дарагдуулахгүй байх, цагдаа, хуулийн байгууллагатай хуулийн хүрээнд хамтран ажиллаж, туслалцаа үзүүлэх;
31.1.6.хууль бусаар галт зэвсэг, хутга, зэвсгийн чанартай зүйл, тусгай хэрэгсэл олж авах, хадгалах, худалдах, биедээ авч явахгүй байх;
31.1.7.улсын бүртгэлийн тухай хууль тогтоомжид заасны дагуу холбогдох бүртгэлийг хийлгэж, баримт бичгийг эзэмших талаарх журмыг чанд сахих;
31.1.8.үр хүүхэд, өөрийн асрамжид байгаа насанд хүрээгүй хүнийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг, зөрчилд холбогдуулахгүй байх; 31.1.9.хууль тогтоомжид заасан бусад.

31.2.Иргэн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар дараах эрх эдэлнэ:

31.2.1.олон нийтийн аюулгүй байдал, нийтийн хэв журам сахихыг бусдаас шаардах;
31.2.2.гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан, нөхцөлийг арилгуулах тухай асуудлыг холбогдох байгууллага, албан тушаалтанд тавих, шаардах;
31.2.3.гэмт халдлагаас эд хөрөнгө, өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндийг хуулийн хүрээнд хамгаалах;
31.2.4.хуульд заасан үүргээ биелүүлсний төлөө учирч болох эрсдэлээс хамгаалуулах;
31.2.5.хууль тогтоомжид заасан бусад.

5.9 дүгээр зүйл.Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль зөрчих

1.Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан үүргээ биелүүлээгүй бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

Эх сурвалж: Цагдаагийн Ерөнхий Газар


Сэтгэгдэл

Шудрага [203.17.23.197] 2023-11-20 15:50:58

Танхай этгээдүүдийг өмгөөлж нуухаа боль. Хүчирхийлэгч болон хулгайч дээрэмчидын зургийг олон нийтэд тавьж сэрэмжлүүлэх нь зөв. Гэмт хэрэгтнийг хүний эрх гэдгээр хаацайлж болохгүй. Бусдын эрхийг хүндэтгэж байж хүний эрх ярих ёстой

Зочин [103.57.93.70] 2023-11-19 23:35:46

Ter huchirhiilgch ni enhiin tsagaan tagtaa shig uldchvu?

Батбаяр [202.9.46.200] 2023-11-19 21:53:00

Өө за танхайрсан нь ялгүй бичлэг хийсэн нь ялтай. Миний эх орон юу болоод явчваа

Зочин [66.181.189.151] 2023-11-21 13:49:09

Харин тийм гайхаад бна

Zochin [202.126.90.86] 2023-11-19 06:15:59

Bichleg hiisniig ni bish,hereg tarisniig ni arga hemjee avdaggui yumuu

Зочин [66.181.161.146] 2023-11-18 22:34:11

Taa nariin l buruu shdee iim bichleg hiisench mongolchuud oilgohgui

Zochin [202.55.188.103] 2023-11-18 20:51:41

Henegchgui hajuugaar n ongorch bgaa humuust n ymar hariutslaga tootsov ene irgen harin ch barimtjuulsan bn tgeegui bol tsagdaa nar yaj ch chadadguishdee

Зочин [202.126.90.138] 2023-11-19 13:37:30

Uuruu albaar bichleg hiij hvmvvs ard tvmen her handahiig vzsen gej baina shvv dee ihleed unshaad oilgoldoo hahaha

solo [202.21.103.46] 2023-11-19 08:46:52

tavilttai hiij tavisan olon niited gd bgm bishuu medeegee dahiad unshaad uzeech ho

Зочин [202.55.191.194] 2023-11-17 12:24:45

Энэ бичлэг хийж тавьсан асуудал шүгэл элээхтэй холбоогүй болох нуу. Энэ нийгмийн бохир бүхнийг нийтэд зарлан мэдээлэх хүнгүй болох юм биш үү. Энэхүү үйлдэл энэ хуулийн заалтруу хамаарахгүй л санагдана.

Зочин [66.181.178.126] 2023-11-21 00:26:33

зөв гэж бодоод бсан буруу болж таарч бна уухүн чанар бхгүй болж дээ


11 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
11 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.