“Цалинтай ээж” хөтөлбөрийн тэтгэмжийг нэмэгдүүлэх тухай нийтийн өргөдлийг 102 мянган иргэн дэмжлээ

Aдмин / Нийгэм

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 391 дүгээр зүйлийн 391.1 дэх хэсэгт заасны дагуу Улсын Их Хурлын албан ёсны программ хангамж “D-Parliament” платформын нийтийн өргөдөл хүлээн авах “D-Өргөдөл” системээр дамжуулан иргэн Раднаабазар овогтой Цэндсүрэн “Цалинтай ээж” гэж нэрлэж буй 50.000 төгрөгийг нэмэгдүүлэхийг дэмжих нийтийн өргөдөл гаргасан.

2023 оны 10 дугаар сарын 18-ны өдөр байршуулсан уг нийтийн өргөдлийг дэмжиж санал өгсөн иргэдийн тоо 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 11.00 цагийн байдлаар 102 мянга давлаа.

Монгол Улсын Их Хурлын тухай хуульд зааснаар D-Өргөдөл цахим системд иргэний гаргасан өргөдөл, санаачилга нь 33.000 иргэний гарын үсэг буюу дэмжлэгийг авсан тохиолдолд тодорхой асуудлаар ажлын хэсэг байгуулах, 70.000 иргэний гарын үсэг буюу дэмжлэгийг авсан тохиолдолд Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хяналт шалгалт явуулах, 100.000 иргэний гарын үсэг буюу дэмжлэгийг авсан тохиолдолд Улсын Их Хурлаар шийдвэрлүүлэх боломжтой юмхэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.


Сэтгэгдэл

Зочин [66.181.181.23] 2023-11-19 22:23:34

Алцайж хэвтэхдээ гарамгай, монгол хүүхнүүдэд битгий тэтгэмж өгцгөө! Ядуу болно гэдгээ урьдчилж мэдсэн юмнууд байгаа юм.

Зочин [202.9.46.158] 2023-11-18 08:22:41

За энэ хэтэрсэн халамж монголд гай л болно шүү, Цалинтай ээж,хүүхдийн мөнгө гэсэн сонгуулийн хахуулийг болих хэрэгтэй Нохой гахай шиг зулбадас цувуулсан ажилгүй алхайсан авч идэхээс өөр юмгүй авгай нараас өөр юм алга Улаанбаатарт төрөлтийг хязгаарлах хэрэгтэй ....

Зочин [139.5.216.139] 2023-11-17 23:50:58

хөгжие гэвэл хүн амаа үсрэнгүй өсгөх ёстой

Зочин [202.55.188.124] 2023-11-17 14:43:20

Энийг эсэршууцэж бга их хурлын гишүүн бол удам дамжсан хятадууд тэдний гар хөлууд монголын эсрэг ажилдаг өулгэлэл тм хунийг дахиж их хуралд сонгож болохгуй МХ саналын АВТОМАТ самбараар мэдэж бно

Зочин [202.55.188.124] 2023-11-17 14:40:12

Зөв шүү дээ хун амаа өсгөхөд хамгын их хөшуурэг болох юм чинь цалинтай ээж 500 к болтол нэмэгдуулэх хэргтэй


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.