Баянхошуу орчимд агаар их бохирдолтой байна

Aдмин / Нийгэм

Улаанбаатар хотын агаарын чанарын индексийн мэдээгээр 2023 оны 11 дүгээр сарын 13-19-ний өдрүүдэд 100-н айл, Цахилгаан станц, Шархад, Зайсан, Толгойт, Нисэх, Налайх, Мишээл экспо, 13-р хороолол, Амгалан, Ургах наран хороолол, 5-н буудал, Баруун 4-н зам орчим “Бага бохирдолтой” байжээ.

Зарим өдөр 1-р хороолол, Зурагт, Хайлааст орчим “Бохирдолтой”, Баянхошуу орчим “Их бохирдолтой” түвшинд хүрсэн байна.

Агаарын чанарын индекс:

  • 0 – 50 бол цэвэр буюу хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй.
  • 51-100 бол хэвийн буюу агаарын чанарын стандартын шаардлага хангана. Гэхдээ зарим хэт мэдрэг хүмүүст амьсгалын замын өвчний шинж тэмдэг илрэх магадлалтай.
  • 101 – 200 бол бага бохирдолтой буюу хэт мэдрэг хүмүүсийн эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл илэрнэ. Зүрх судас, амьсгалын замын архаг өвчтэй, ялангуяа гуурсан хоолойн багтраа
  • өвчтэй хүмүүс нөлөөлөлд илүү өртөнө.
  • 201 – 300 бол бохирдолтой буюу хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл илэрч эхэлнэ. Хэт мэдрэг хүмүүсийн эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл хүндээр илэрнэ.
  • 301- 400 бол их бохирдолтой буюу удаан хугацаагаар гадаа байхад хүний эрүүл мэндэд мэдэгдэхүйц сөрөг нөлөөлөл үзүүлж болно.
  • 401-500 бол маш их бохирдолтой буюу хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй.


Сэтгэгдэл

Зочин [66.181.179.48] 2023-11-20 19:52:51

Шахмал түлшээ их бодистой болиочээ Хятадын шахмал түлш материалыг ирээд хортой шүүдээ

Зочин [202.126.89.68] 2023-11-20 17:11:47

Шахмал түлшээ болиочээ


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.