ХООЛ АВЧ ИДЭХИЙН ТУЛД ЗЭЭЛ ТАВЬСАН АРД ТҮМНИЙ АЖ АМЬДРАЛ

Aдмин / Нийгэм

Ард түмний амьдрал өдрөөс өдөрт доройтож байгаа ч төрийн эрх баригчид дорвитой арга хэмжээ авч чадахгүй өдий хүрчээ. Айл өрхүүд өдөр тутмын хүнсний хэрэгцээгээ хангахад ч сарын цалин хүрэлцэхгүй байна. Нийслэлийн захын гэр хорооллын айл өрхүүд дэлгүүрээс өр тавьж өдрийн хоолоо залгуулж байна. Дарь-эхэд байрлах хүнсний дэлгүүрийн данс тооцооны 48 хуудастай дэвтэр талдаа ортол өр бичигджээ. Хүмүүс мах, гурил, будаа гэх мэт хүнсний бүтээгдэхүүнийг граммлаж худалдан авахын тулд өр тавьдаг ажээ. Кг-аар нь мах гурил худалдаж авдаг иргэд улам л цөөрч, махны оронд хямд дайвар бүтээгдэхүүн худалдан авдаг болжээ.

Дэлгүүрийн худалдагчийн ярьсанчлан сарын цалингаа авуут дэлгүүрийн өр барагдуулаад дахин зээлээр хүнс граммлан авна.Өрхийн орлого нэмэгдлээ гэх статистик мэдээ гардаг ч хүмүүсийн худалдан авах чадвар цар тахлаас хойш улам л буурсаар байгаа юм. Нэг дэлгүүрт бичигдсэн өрийн хэмжээ хамгийн дээд тал нь 400-500 мянган төгрөг.

Бүтэн сарын турш хөтлөгддөг өрийн дэвтэр дэх нийт мөнгөн дүн 5-8 сая төгрөг болдогч хэзээ барагдаж дуусах өр төлбөр гэдэг нь тодорхойгүйгээр өрийн гинжин хэлхээ үүсжээ. Цалингаас зээл, зээлээс зээлийн хооронд амь зогоож буй ард түмний амьдрал өдөр өдрөөр уруудан доройтож байгаа нь бодит үнэн.

Төр засаг бодлогоор цалин тэтгэвэр нэмлээ гэх ч үнэндээ бодит байдалд нийцүүлж, иргэдийн амьдралд дэмжлэг болж чадахгүй байна. Олон жил үргэлжилж буй тэгш бус байдлын нөлөөлөл нь ийнхүү улсын эдийн засгийн тоон үзүүлэлт өнгөн дээрээ ч эерэг ч ард түмний бодит амьжиргаа огтхон ч өөдлөхгүй болж, хүнсээ граммлаж өрийн дэвтэрт уягдсан амьдралыг туулсаар байна.

Д.ЭНХБАТ


Сэтгэгдэл

зочин [103.57.92.114] 2023-11-22 05:23:56

Дарга нар нь идчихсэн

Зочин [202.126.88.214] 2023-11-21 18:16:06

Ломбард ууд иргэдийн ядарсан туйлдсаныг далимдуулж үнэт эдлэлийг хурааж болохгүй байх шүү ядарсан иргэдийг тэгж луйвардаж болохгүй байх шүү

Зочин [202.126.88.214] 2023-11-21 18:13:34

Дэлгүүрүүд иргэдийг угаасаа шулдаг

Зочин [202.9.46.255] 2023-11-21 17:41:01

Гэр хорооллын дэлгүүр орлого олдоггүй юм биш үү?

Ядуус УБ-даа хаягдан хоцрох гэж байна. 7 жилийн дараа. [103.57.95.80] 2023-11-21 17:31:01

Төрийн удирдлага ядуусыг Улаанбаатарт нь өр зээл, хар утаа, замын түгжрэл, хог шороотой нь хаяж үлдээх гэж байна. Тэд Хархоринлуу 2030 оноос нүүнэ. Тийшээгээ төрийн албат, хотын баячууд нүүнэ. Ядуус УБ-даа хоцровш. Хүрэлсүх, Занданшатар 2-оос нарийн ширийнийг нь асуугаарай.

irgen [66.181.184.26] 2023-11-21 16:36:42

хүний хөдөлмөрийг үнэлж чаддагүй улсад , улс төрд орж хулгай луйвар хийж сайхан амьдрахаас өөр арга алга

Зочин [66.181.181.23] 2023-11-21 13:51:46

Монголчууд аа, хувиа хичээсэн ааш араншингаа намжаагаад, орчин тойрноо цэвэрлэцгээ! Дээр үед Монголчууд ойр орчиноо сайн дураараа ба хамтдаа хагас сайнд цэвэрлэдэг байсан. Ааш араншинтай монголчууд аа, даварцгаахаа больцгоо!

Зочин [202.9.46.255] 2023-11-21 10:01:44

Доод давхаргынхан дэлгүүр ломбардад өртэй, дундаж давхаргынхан банк, банк бус санхүүгийн байгууллагад өртэй. Дээд давхарын олигархууд гадаад өртэй.

Зочин [66.181.179.12] 2023-11-21 13:00:05

Арл тумнийг ядуу байлгах тусам тэнэгдуухэн болдон таваг хоолоор сонгуульд саналаа өгдөг хурэлсух оюунэрдэнэ 2 амарбаясглан даргынхаа зааснаар ард тумнээсээ урван өөрсдөө баяжиж ба


9 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
9 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.