Нэг худгийг тойроод 40 нүхэн жорлон байна

Aдмин / Нийгэм

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газраас нүхэн жорлонгоос үүдэлтэй ундны усны бохирдлын талаар мэдээлэл хийлээ.

Тус газрын дарга З.Батбаяр “Улаанбаатар хотод барилга барьж байгаа компаниудын хөрсний усны шавхалтын асуудлыг өнгөрсөн есдүгээр сараас ярьж эхэлсэн. Хотыг усаар хангадаг УСУГ жилд 48 сая метр, куб усыг бидэнд нийлүүлдэг. Гэтэл 10 компанийн дүгнэлтийг харахад хоёр сая метр куб хөрсний ус шавхан зайлуулсан байна. Өөрөөр хэлбэл, энэ хоёр тоог хуваагаад үзвэл Улаанбаатар хотын хагас сард хэрэглэх усыг 10-хан компани зайлуулж байна гэсэн үг. Тэгэхээр нэгэнт усыг шавхан зайлуулж байгаа бол газар дор байсан усыг ил гаргаж буй учраас, үүнийг усны ашиглалт гэж үзээд их хэмжээний төлбөр ногдуулах ёстой.

Хоёрдугаарт, автомашин угаалгын газрууд. Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа автомашин угаалгын газруудад цэвэр ус нийлүүлэхгүй байя гэдэг саналтай байна. Үүнийг УСУГ маань дэмжих байх гэж найдъя. Улаанбаатар хотод 600 гаруй мянган автомашин бий. Иргэн сард нэг удаа автомашинаа угаалгалаа гэж бодоход сар болгон 600 мянган машин угааж байна гэсэн үг. Нэг автомашиныг 250 орчим литр усаар угаадаг.

Хөрсний усыг шавхан зайлуулсан 10-хан компанийн ус хоёр сая метр куб болж байгаа бол машин угаалгын газрууд энэ компаниас ус авах бүрэн боломжтой. Монголын томоохон компаниуд хаягдал усаа цэвэршүүлсэн ч түүнийгээ зарж чадахгүй, хэнд өгөхөө мэдэхгүй байна. Тэгвэл энэ усыг авах ёстой газрууд нь автомашин угаалгын газрууд байя. Тэдэнд цэвэр ус нийлүүлэхгүй. Тэд энэ компаниудын хаягдал усыг болон хөрсний ус шавхдаг компаниудаас очиж усаа аваарай гэдэг байя” гэв.

Мөн тэрбээр “Нүхэн жорлонгоос болж ундны ус бохирдож байна. УСУГ-ын ус найдвартай, өглөө бүр шинжилгээ авдаг. Үлдсэн хэсэг нь 17 мянган худгаас ус ууж байгаа. Зайсангийн аманд байгаа гурван хотхоны иргэдийн ууж байгаа уснаас гэдэсний савханцар илэрсэн. Нэг худгийг тойроод 40 жорлон байна. Тэгэхээр худгийн ус цэвэрхэн байх үндэслэл алга. Дараагийн нэг эрсдэл асар өндөр байгаа асуудал бол Сэлбэ голын уснаас гэдэсний савханцар илэрч байна. Цаашид Улаанбаатар хотод худаг ухахыг зөвшөөрсөөр байх уу. Шинээр барьж байгаа хашаанд жорлон гарах нь ойлгомжтой, тэгвэл Улаанбаатар хотод дахиад газар шинээр олгох уу. Ийм асуудлууд байна” гэж ярилаа.


Сэтгэгдэл

Хөдөөнөөс нүүж ирэхийг хориглох хэрэгтэй. [103.57.95.80] 2023-11-21 19:22:39

Гэр хороолол нэмэгдэхлээр чинь нүхэн жорлон нэмэгдээд л байна. Зун хээр майхан палатка нэмэгдэхлээр эргэн тойрны хонхорхойд мина буюу б..с нэмэгддэгтэй АДИЛ. Иймд гэр хорооллоо цөөлөөч, хөдөөнөөс айлууд нүүж ирэхийг хориглооч.

Зочин [202.9.46.255] 2023-11-21 09:59:15

Энэ олон нүхэн жорлон газар доорх гүний усыг бохирдуулж байна гэхээр харамсалтай.

Зочин [64.119.29.2] 2023-11-21 09:32:12

Улаанбаатар хотод нь шинээр олгоод байх газар үлдээсэн гэж үү


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.