Д.Баярхүү: Хувь тавилан

Aдмин / Нийгэм

-Монголчуудын нэг том эмгэнэл байнаа. Ажиглагдаад байна. Хувь тавилантайгаа эвлэрдэггүй. Эсвэл эвлэрлээ гээд бүр нохойн замаар ордог.

-Зөв явбал зөөлөн хорвоо, буруу явдал хатуу хорвоо гэдгийг монгол хүн огт ойлгохгүй, тоох ч үгүй.

-Шал хэрэггүй, итгэмээргүй зүйлд итгэнэ, итгэх ёстой зөв зүйлд итгэхгүй.

Та ядарч зүдэрч явна. Нэг л болохгүй байна. Үүний буруутан хэн бэ гэдэгт хариулт хайя. Хамтдаа. Та бүхэн дотроо тунгааж, бас саналаа нэмэрлээрэй.

Гол буруутан нь монгол ёс заншил, аж төрөх ёсон, нэг үгээр нөгөө алдарт нүүдлийн соёл иргэншил маань шүү дээ. Зоригтой хэлчихье. Яагаад?

Яагаад гэвэл монголчуудыг хоёрын хооронд, гурвын дунд байлгаж ирсэн, нэг талд нь гаргачихаж чаддаггүй. Бүгдийг ерөнхийлдөг, бөөрөнхийлдөг. Зөв ч биш, буруу ч биш, гэхдээ явж явж бүгдээрээ зөв, хийсэн буруу үйлдэл, буруу хандлага нь бүгд зөв болж уучлагддаг. Буруу хандлага гэдэгт санаатай ажилгүйдэл, санаатай ядуурал, санаатай арчаагүйтэл, жалга довны үзэл, нутгархал, залилан, хулгай зэлгий, худал хэлэх гээд бүгдийг нь би нэрлэнэ. Бүгдээрээ ингээд л ноололдоод зунгааралдаад, хамт зовоод, хамт жаргаад (Цагаан сар, Наадам гэх мэт), хөгжих ч үгүй, ухрах ч үгүй, муудалцаж ч чадахгүй, эвлэрч ч чадахгүй, найзан дундаа, ерөөлийн байдалд явж байх ёстой гэсэн монгол сэтгэхүй ямагт ноёлж иржээ.

“Архины тайлбар” гарчгаар нийтлэл бичлээ. Олон хүнд хүрлээ. Гэхдээ Төр нь эрс шийдэмгий тусгаж авч болдоггүй, бүр цаанаасаа нэг өөр зүйл хатгаад. Тэр нь нөгөө хоёрын хооронд, гурвын дунд байлгаж ирсэн, өөх ч биш, булчирхай ч биш, эхийг нь эцээхгүй, тугалыг нь тураахгүй монгол чанар Төрд нь яваад байх шиг. “Хөөрхий дөө, ядарсан юм даа” гээд уучлах сэтгэл нь давчихна. Ядуу дорой, ядарсан амьтныг буруутгах бүү хэл оролдож гоочилж болохгүй гээд хуульчилчихсан аятай. Дан хайр, итгэл, зөөлөн харц архичид руу бэлчинэ.

Архи уух нь буруу, архидах ба архичид шал буруу гэсэн хэрнээ тэднийг цаагуураа л нэг өрөвдөж хайрлаад (“Хөөрхий дөө, ядарсан амьтан яахав дээ”) архийг нь уулгаад мөрт нь байлгаж байя гэсэн монгол хүний энэрэнгүй чанар нийгэмд цухалзана. “Баярын өдрүүдэд архи, согтууруулах ундааг зохистой хэрэглэхийг уриалж байна”–Гэмтлийн эмнэлгийн дарга уриалжээ. Хайр, харам, бас өглөг нь хамт хэлэгджээ. Хөөрхий, архийг нь уулгая, ууг ууг, гэхдээ битгий үхчихээрэй! Өөх ч биш, булчирхай ч биш. Төрийн хайрыг шингээж уу гээд байгаа аястай. Дан хайр, итгэл, зөөлөн харц. Өөр юу гэх юм бэ?

Малчдыг 100% биеийг нь даалгая, мал сүргээ бэлчээртэй нь хувьчилж, эзэмшичихээд 33 жилийг чилийтлээ өнгөрөөчихлөө, өвөл цас их ордог, хахир хүйтэн болдог, зуд болдог гэдгийг малчид мэдэхийн цаагуур мэддэг гээд биччихсэн чинь ад болов оо. Малчдад улсаараа нэг хайр зөрүүлээд зарлачих нь тэр. Монгол орныг мал нь авч яваа, хотын биднийг малчид тэжээж байгаа, мал нь хилээ хамгаалдаг, иймээс малчдад бүх нийтээрээ туслах аян болоод явчлаа. УОК даргатайгаа, юутай хээтэйгээ хөдөө өвөлжих юм болоод явчлаа. Одоо хотын айл өрх болгоноор хөвөнтэй бээлий, нэмнээ оюулах л үлдлээ. Дан хайр, итгэл, зөөлөн харц. Өөр юу гэх юм бэ? “Хөөрхий дөө, ядарсан хэдэн малчид минь!”.

Ганц хөдөө ч биш, Монголын нийгэм тэр чигтээ хувьчлагдаад 33 жилийг чилийтлээ өнгөрөөчихжээ, монголчууд аа. Төрийн мэдэлд Төр, засаг нь л үлджээ. Төрийн мэдлийн аж ахуйнууд, сургууль эмнэлгүүд бас байнаа. Төр, засгаа тасралтгүй сонгож иржээ. Та бидний сонголт. Байж байгаа нь тэр учраас Төр рүү би дайрах гээгүй.

Үлдэх бүх нийгэм чинь хувьчлагдаад, хувийн нийгэм болчихсон байна. Төрийн мэдлийн үйлдвэр, уурхайнуудыг хувьчлах, цаашлаад эмнэлэг сургуулиудыг хувьчлах, өөрөөр хэлбэл социалист агуулгаас нь салгах цаг үе ирээсэй гэж хүсдэг хүн би байна. Социализм амь бөхтэй яваа салбаруудыг шууд хувьчлахгүй бол хулгай зэлгий, хээл хахууль нь дэндлээ. Ардууд нь дагаж залхуураад, бэлэнчлээд, халамжлуулаад. Энэ чинь л нөгөө салж өгдөггүй социализм нь капиталист Монгол дотроо байгаад байгаа нь тэр шүү дээ!

-Санал: Хувьчлагдсан хувийн энэ нийгмийг үндэсний хөрөнгөтнүүдийн гарт л өгмөөр санагдах юм.

-Бас нэг санал: Хувьчлагдсан хувийн энэ нийгэмд мөлжлөгийг хуульчлая. “Зөөлөн мөлжлөг” гэе л дээ. “Зөөлөн түрээс” гэдэг шиг, тэгж нэрлэсэн ч яадаг юм.

Хувьчлагдсан хувийн нийгэмд МОНГОЛ ХҮН хүн төрхөө олж амьдрах гэж ёстой нэг хөглөж өгч байнаа. Нүднээ үл үзэгдэгч ЭРХ ЧӨЛӨӨ нь өөрт нь байгаад байдаг, түүнийгээ олж харж, мэдэж мэдэрнэ гэж байхгүй, хөглөөд байх нь тэр. Тэр эрх чөлөө нь юуны өмнө хувь заяагаа өөрөө шийдэх эрх чөлөө юм. Яаж амьдрах, юу хийж, юугаар гол зогоож, юугаар хөлжиж дэвжих нь өөрийнх нь гарт байгаад байдаг. Энэ бол хувьчлагдсан хувийн нийгмийн гол онцлог, гол шалгуур. Гэтэл түүнийгээ мэдрэхгүй дэвэн дэлхийгээр сэвээд, дээшээ асаад. Эрх чөлөө гэдгээ шүүмжлэх, мөчөөрхөх, барьцах, атаархах, муу хэлэх, муулах гэдгээр орлуулчихсан.

сонин mn

Улс төрчид, УИХ-ын гишүүдэд атаархах явдал доозноосоо ёстой хэтэрсэн. Тэр нь шударга ёс гэгдэх боловч бараг 90% нь зүгээр л атаархалаас үүдэлтэй. Атаархаж үхэж байна. Хувьчлагдсан хувийн нийгэмд Төрийн эрхийг хэнд бариулахыг чинь ардчилсан хувьсгал заагаад өгнө. Тэр дагуу л шувтан сонгож сонгогдож ирсэн. Атаархаж үхэх гээд байгаа бол 2024 онд сонголтоо өөрчилчөх, тэгээд л боллоо! Эсвэл өөрөө дэвшээд ялаад гараад ир!

ХУВЬ ТАВИЛАН гарт чинь байна. Муу амьдрана уу, муухай ажил хийнэ үү, зарцлагдана уу, өвчилнө үү, эдгэнэ үү, даарна уу, осгоно уу–энэ бүхэн чинь Таны л ХУВЬ ТАВИЛАН. Гудамж цэвэрлүүллээ, зах дээр зогсоолоо, хүнд ачаа зөөж үүрч байна, зовж үхлээ гэсэн бөөн уур уцаар нийгэмд яваа. Сайн сайхан яваа, эсвэл оюуны хөдөлмөр эрхэлдэг хүмүүсийг цаанаасаа нэг үзэн ядсан шинжтэй үзэн ядалтын гал нүднээс нь асна. Таны л ХУВЬ ТАВИЛАН. Таныг тэр хүнд бохир (хогийн) ажил руу албадаж оруулсан, албадаж хийлгэж байгаа өөр нэг ч хүн Танаас өөр байхгүй. Эрх чөлөөгөө эдэлсээр явж явж Таны тэнцэх чадах ажил дээр чинь Таныг нийгэм тавьчихжээ. Ингэж гуриатахаа мэдсэн юм бол яах гэж сул дэл, өөртөө хяналтгүй явсан юм бэ?

Таны тэнцэх чадах ажил дээр чинь Таныг нийгэм тавьчихлаа гэдэг ёстой гашуун атлаа үнэн үг шүү. Үнэн мөн гэж байдаг бол тэр чинь. ХУВЬ ТАВИЛАН гэж энэ шүү дээ. Гэтэл монголчууд байнга ямар нэгэн юм нэхээстэй, гоншигноостой. Хувьчлагдсан хувийн нийгэмд өвлийг давах гэж эх орон маань ёстой нэг тамтай зам туулж байнаа. Осгож үхлээ, буруутан нь Хотын дарга. Зам дээр түгжирлээ. Түгжрэл хариуцсан сайд ба Хотын дарга. Гэтэл өвөл болдог, хүйтэрдэг, осгож үхэх шахдаг гэдгийг мэдэхийн цаагуур мэддэг хэрнээ тэгж даарсны шан хэн нэгэн буруутан байх ёстой. Бүх юман дээр буруутан хайна. “Биднийг муу амьдрууллаа”, “Ард түмнийг даарууллаа”, “Бензинээр хавчлаа”–дан дээшээ ассан хийрхэл нийгмээр дүүрэн. Хувь тавилантайгаа эвлэрдэггүй, дээшээ асчихдаг?

сонин mn

Монголчуудад атаархал хэзээ ирээд нүүрлэчихснийг мэдэхгүй. Хэдэн мянган жилээр яригдах уу? Эсвэл бага хаадын дараахнаас уу? Мэдэхгүй! Өнгөтэй өөдтэй яваа нэгнээ үзнэ гэж байхгүй, нийтээрээ ам хэлээ билүүдээд муулна. Өөрийнх нь өрөөсөн дугуй мэтээр ойлгоно сэтгэнэ. Тэгээд өөртэйгээ харьцуулаад өөрийгөө зөв хүнд бодчихно.

сонин mn

Ан амьтнаас биднийг ялгаруулах гол онцлог буюу бурханы бэлэг юу юм бэ? Сэтгэн бодох, ажил хийж амь зуух ухаан хүн бүрт тэгш заяасанд байдаг юм. Ан амьтан араатан жигүүртэн бишээс л хойно ХҮН гэдэг энэ бодгаль заавал (заавал шүү!) ажил хийж, хөдөлмөрлөж, (ХӨДӨЛМӨР БОЛ ХҮНИЙ АМЬДРАЛЫН ХАМГИЙН ГОЛ ЗҮЙЛ гэсэн хууль бий) бүр үхэн үхтлээ сэтгэж, явж, эрж, хөдлөж хорвоог дуусгах ёстой юм. Үүнийг чинь л би өргөн утгаар Таны ХУВЬ ТАВИЛАН гэж нэрлээд байгаа ухаантай юм. Өөрийнхөө хувь тавиланд тохирсон ажлаа хийж амь зуух ёстойгоос атаархаж мөчөөрхөөд, амаа билүүдээд хорвоогийн өдөр хоногийг өнгөрөөнө гэдэг ёстой гонж шүү. Хоног чинь явж өгөхгүй ээ! Сул дэл, өлөв долов, хоёрын хооронд гурвын дунд хоног тоолдог нүүдэлчний задгай амьдралаа үтэр түргэн гээвэл ямар вэ, монголчууд минь?

Үргэлжлэл бий

Д.Баярхүү


Сэтгэгдэл

Зочин [66.181.188.88] 2024-01-08 08:55:29

Энэ нэг юм харах царайны тэнэг байж яасан их бичих дуртай хог вэ,1д. үнэхээр цэвэр бөгс долоогч 2д.өнгө,мөнгө,гаднах гяланцагт төрөлхийн үнэн дуртай хог 3д.өгөр тэнэг хогоо,аливаа зүйлд СУУРЬ гэж байдаг юм-Монголчууд маш сайн ЗӨВ СУУРЬТАЙ(бүх зүйлд)-тул ТУСГААР УЛС болсон юм,4.өмхий хогоо тэр "үндэсний баячууд"-гээч чинь аль хэдийн ихэнхи гол э/з-г хувьдаа авчихсан,атгачихсан,тэглээ гээд Өөдөлсөн нь Хаана Байна-эргүү тэнэг хогоо,чам шиг худлаа цэцэрхэгийг бол балай баавар,элбэггай...гэх мэтүүд хангалттай байна-тэд Төрд байсан-юу хийж чадсан юм,тэдний баасыг цэвэрлэх гэж Ард Түмэн зүтгэж байна,өмхий өгөр бөөсөн тархитай баярхуй гээч хогоо

ЭНЭ ХҮНИЙГ МУУЛААД БАЙХЫГ [202.179.21.201] 2024-01-09 17:09:42

ЭНЭ ХҮНИЙ ХЭМЖЭЭНИЙ ХЭЛТЭЙ УСТАЙ НОМ УНШДАГ БОЛ ИНГЭЖ МУУЛАХГҮЙ ЭНЭ ХҮН ЧИНЬ УНАГАН ОРОС ХЭЛТЭЙ АНГЛИ ХЭЛТЭЙ АРАБ ПЕРС БУЮУ ИРАН ХЭЛТЭЙ ОЙЛГУУЛАХ ГЭЖ БИЧЛЭЭ ПЕРС ХЭЛТЭЙ 10 ХҮРЭХГҮЙ ХҮН БАЙДАГШДЭЭ ЯДАЖ БАЙХАД БАС ЭНЭ ХҮНИЙГ ЧИНЬ ЭНЭ ДЭЭР СУУСАН 2 НАМЫН НӨХӨД ЧИНЬ ҮРГЭЛЖ ГАДААД БОДЛОГЫХОО ЗӨВЛӨХӨӨР АВДАГШДЭЭ МУУГҮЙ ХҮН БОЛООДОЛ ТЭГЖ БАЙГААШДЭЭ МАНАЙ МОНГОЛЧУУД ЮУ Ч УНШХАА БАЙСАН УНШДАГ ХҮН ТУГААН БОДОЖ АНАЛИЗ ХИЙДЭГ

Шув шулуун мангар-т.. [66.181.160.108] 2024-01-08 15:44:10

Бичиж л байг л дээ. Чиний атаархуу коммент уншихаас хамаагүй сонирхолтой юм байна. Санаа нийлж болно, нийлэхгүй ч байж болно. Гэхдээ л сонирхолтой, соёлтой, бодууштай.

Зочин [66.181.161.248] 2024-01-08 11:51:13

Та бол энэ бичсэн зүйлийн амьд жишээ баына.

Зочин [202.126.88.223] 2024-01-08 07:58:49

Xulgaichuudad ireedyigee aldana gesen xuvi tavilan baij boloxgui. Mongold xulgaichuud ulsaa luivardaad tsulmuud baina. Ternees bish Aav eej maani ch xudulmurluj amidarch baisan. Bi uuruu ch xudulmurluj amidarch baina. Tsaashdaa ch xudulmurlux bolno.

Одонхүү [43.242.243.176] 2024-01-08 06:11:56

Бодууштай л юм байна. Миний хувьд би хөдөлмөрлөхийг л эрхэмлэдэг. Яг одоо босоод ажил руугаа явлаа. Намайг хэн ч шаардаагүй. Энэ миний хувь тавилан.. Сануулсанд баярлалаа Баярхүү.

Иргэн [66.181.186.179] 2024-01-08 00:43:26

Ингээд хэн ч хэлж болно Ардын сургааль ч мундахгүй Гэхдээ Баярхүү гэдэг хүн төрд ажиллахгүй төрөөс хамааралтай хэн хээ нэгнээс мөнгө тоншихгүй амьдарч байсан уу Эсвэл чадах уу Сая Хүрэлсүхийг лагаад л Франц явчихсан байсан .Тэгэхээр эхлээд тбрд гарсан улёуудыг нийтмйн аөрбнгөмхулгайлахыг нь шүүмжил Тэр хүмүүс гарахдаа цалин авч ,ажлаа хийнж Хийхдээ нийтийн төлөө ажлөө хийнэ л нэсэн Тэрийг нь шаард Тэд энэ үүргээ ажлаа ингэу хийвэл иргэд гомдолгүй Нарөнтуул джэр ачаагаа зөөё

Зочин [66.181.161.106] 2024-01-07 23:09:34

Төр засагт гарсан улс төрчидын ихэнх нь жалга довны үзлээр хоосон толгойт байсан ч гардаг эрдэм мэдлэг дадлага туршлагыг биш аль сайн худлаа ярьж юм өгсөныг нь бид л сонгож гаргасан Үүнээс болж овжин зальтай худалчууд төр засгыг самарч хаясан Дээр нь ард түмэн бараг л төр засгын өмнөөс амьдарч байгаа юм шиг юм бүхэнд л төр буруутай болчихно Энэ бол сүүлиин 30жилиин гажуудал Зах зээлиин ниигэмд өөриин чадлаар амьдрах ёстой болохоос халамжын хэдэн төгрөгөөр амьдарчихаад төрыг муулах нь ямар шударга ёс билээ

ИРГЭН. [66.181.183.123] 2024-01-07 16:34:28

ТОДОРХОЙ яриа хэлэлцүүлгэ өрнүүлж хэний буруугаас УЛС ОРОН маань өрөнд баригдсан ядуу зүдүү , төр засаг нь хулгайч луйварчдаар дүүрсэн улс болчвоо ? ! гэдэгт үнэн зөв хариулт өгөхөөс эхлэх цаг болжээ. Үе үеийн УИХ , Ерөнхийдөгч нар буруутай !! Ерөнхий сайд нарч буруутай тал бий... Энэ бүгдийг нотлох баримтайгаар ил гаргаж тавих , БҮХ АРД ТҮМНЭЭР сонорт нь хүргэж хэлэлцүүлэг өрнүүлэх хэрэгтэй юм. УИХ-ын гишүүдийн тоог нэмэж биш , харин УИХ болон УИХ-ын гишүүдийн эрх зүйн талаарх хуулиудыг өөрчилсөнөөр , нийгмийн хяналтыг хүчтэй болгож , ПАРЛАМЕНТИЙН хариуцлагыг тодорхой болгох арга замыг сонговол ЭНЭ БОХИР ТӨР ЗАСГИЙГ зөв , цэвэр , туналаг болгох суурь тавигдана.....

Зочин [66.181.177.233] 2024-01-07 12:50:04

Судлаачдасаа суралцах хэрэгтэй хүн байн

Уншигч [202.70.34.27] 2024-01-07 12:30:37

Хүн бүрийн хувь тавилан өөр байх нь гарцаагүй үнэн. Гэвч БИ гэсэн амин хувиа хичээсэн шуналтнуудаас болж бүхэл бүтэн УЛС ОРНЫХОО ирээдүйг сүйрүүлсэн байна гэж бодохоор л... гүнээ харамсалтай

bi [66.181.160.8] 2024-01-07 11:55:53

Энэ нөхөр монголчуудыг даалгавараар нүүдлийн соёлоос нь салгаж амрах санаатай.....

Тэнэг өвгөн [202.126.89.168] 2024-01-07 10:34:51

Шинэ үе нь утас, компьютерийн донтой, амар хялбар амьдарч, их идэх уух зуршилтай болсон, энэ нь бид бүгдийн амьдралыг гоё сайхан гэж дуулдагтай холбоотой

Нүүдэлчин [103.57.93.252] 2024-01-07 01:06:10

Монголчуудыг балалж буй хүч бий болсон. Энэ нь миний мэдэхээр сэхээтэн нар. Нэрт социологчидын ярьдгаар номенклатурчид. Нүүрсний хэрэг гэхэд дан сэхээтнүүд хийсэн. Гааль гэхэд нөгөө шуналт нөхөр, одоо хүүхэд нь. Номенклатурчийн шуналаас болж байна. Малчдыг гэхээр шуналт номенклатурчдаа яримаар байна. Нийгмээр баяжигсадгүй болбол асуудал өөр хэрэг. 400 тэрбум төгрөг булзааруулсныг ярь л даа. Таныг олон түмний бодлыг нүүрснээс холдуулах сонирхолтой гэж нийгэм ойлгож мэдэх юм. Таныг ойлгоно гэж санал хэллээ. Олон түмэн гоншгонохгүй байх. оо

Заяа сайтай юу, муутай юу? Манай үндэстэн. [103.57.93.133] 2024-01-06 23:07:58

Нүүдлийн соёл иргэншил мань орчин үед ОППОРТУНИСТУУДЫН соёл иргэншил болж байна. Дотооддоо байхлаараа хагас капиталист, хагас социалист. АНУ, Япон, Баруун Европт капиталист сэтгэхүйд баригдачихдаг, Хятад, Вьетнамд коммунист сэтгэхүйтэй болчихдог. Тэгээд Монголдоо өөдтэй ч капиталист эдийн засаг байгуулж ЧАДДАГГҮЙ, социализмаасаа ч бүрэн салах ЗАЯАГҮЙ.

Манайхан Вьетнамд хуримлах хэмнэлттэй ба дулаахан. [66.181.160.108] 2024-01-08 15:38:42

Монголчууд СОЦИАЛИСТ Вьетнамд очиж хуримаа хийж байна гэж сонслоо. Тэнд хурим хийх нь ИХ ХЯМД тусч байна гэнээ. Кх!

Иргэн [66.181.190.252] 2024-01-06 22:56:17

Бхярхүү.ухааруулах гэж ядаж цөхөөд байна..Монголчуудын нийгмийн,хувь хүний оюуны хөгжил дэлхийн хүн төрлөхтний хөгжлөөс 200 орчим жилээр хоцрогдсон гэж дэлхийн тэргүүн хөгжилтэй орнуудын эрдэмтэд дүгнэсэн юм гэгэ

Зочин [202.9.40.21] 2024-01-06 22:20:53

өнөөгийн бидний байгаа төрхийг зөвийн зөв хэлжээ.Харин эхний хуримтлал өөрсөддөө бий болгосны тухайд бол элэгдоржоос эхлээд дан хулгай дээрэм луйвар шүү

Иргэн [66.181.181.134] 2024-01-06 17:51:41

Хуучин хорооллуудад газар чөлөөлж олон давхар гараж барьж худалдах, байрны зогсоолыг СӨХ-ийн мэдэлд төлбөртэй болгохгүйгээр түгжрэл утаа яриад нэмэргүй.Болохгүй асуудлыг бүгдийг олон үзүүргүй хуульчлах шаардлага байна.

zochin [202.55.188.34] 2024-01-06 16:03:28

tejeelgeh setehui unegui yumand durtai zan chanar bidniig niitiin hogjilees 50-100 jileer hoysrooj baina buh toroliin halamj avdag irged barilgiin tuslah ajil manaach uilchlegchiig tooj hiihgui baina shuudee

иргэн [66.181.186.117] 2024-01-06 12:58:37

"Боломж олдоогүй учраас хусаагүй тул шударга" энэ их ташаарсан өөрийнхөө хэр хэмжээндээ сэтгэсэн дүгнэлт тэнэж явнаа. Боломж олдоогүй биш хүсээгүйд гол учир нь байгаам шүү дээ. Бид шуналтай хар мугуйд (мудак) зоригтой өөрийн байр суур үгүй дагамтгай академик буюу онол арга зүйн номлол үгүй үндэсний үзэл үнэт зүйлгүй нөхдийг хазаарлахгүйгээр дур зоргоороо төрд шургалах үүд хаалгыг нээж өгсөн ард түмэн шүү. Ийм хүүхэдтэй айл гэрээ шатааж тоголдог амьдралд жишээ олон байдаг да. Гэхдээ монголын заяа их түмэн олон нэгийг бодон суугай буйзаа.

Зочин [66.181.177.145] 2024-01-06 22:01:10

Sanal neg.Bolomj oldoogui gej muuhai ug.Huseegui gedeg unen.

Уншигч [119.17.247.42] 2024-01-06 12:38:04

Ёстой үнэн үг шүү.амьдарч байгаа хувь тавилан таных.ажил хийж амьдрах бол хувь таилан.хувь таилангаараа амьдарах нөхцөлийг хуулийн хүрээнд бидний сонгосон төр биелүүлэх үүрэгтэй.гэтэл бид сонголтоо зөв хийж чадахгүй хулгайч нарыг сонгосоноор төр нь өнөөгийн хиийрэхдэг хоосон төр. Бид хаашаа явьж хөгжихөө мэдэхээ больж сэтгэцийн өөрчлөлтөнд орчихсон байна.засарч ойлгох шинэ үе бий болох уу яана даа


23 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
23 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.