НОБГ: Сендвичин барилга, граж, автомашин шатсаныг шуурхай ажиллаж, бүрэн унтраалаа

Aдмин / Нийгэм

Өнөөдөр буюу 2024 оны нэгдүгээр сарын 27-ны 06:50 цагт Сонгинохайрхан дүүргийн 32 хороонд гал гарч байна гэсэн дуудлага ирсэн. Дуудлагын дагуу Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18-р ангийн бүрэлдэхүүнийг очиход 96х6 хэмжээтэй сендвичин 2 давхар барилга, 15х15 хэмжээтэй сендвичин граж, 4 автомашин шатаж байсан.

Нэмэлт дуудлагаар Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид шуурхай ажиллаж 07:10 минутад гал түймрийн тархалтыг зогсоож, 08:10 цагт бүрэн унтраасан.

Томоохон хэмжээний объект, гэр хорооллын айл өрхийн байшин, автомашин шатсан дуудлага буурахгүй байна.

Шөнийн цагаар гарч буй гал түймэрт иргэд өртөж угаартах, амь насаа алдах эрсдэлийг дагуулж байгаа тул галлагааг хэтрүүлэлгүй, цахилгааны хэт ачаалал үүсгэхээс сэргийлж, аюулгүй байдлаа хангахыг онцгойлон анхааруулж байна гэж НОБГ-аас мэдээллээ.


Сэтгэгдэл

Зочин 132.. [66.181.181.159] 2024-01-28 15:00:55

МАН гарснаас хойш хэрэг зөрчил,гал түймэр тасрахаа байлаа. Сонгуулиас өмнө их хуралдайг хуралдуулж согуул яаж өгөх, зэрэг бас бус зүйл ярьж нэгдсэн нэг зорилго чиглэлд хүрмээр байна

Зочин [202.126.90.4] 2024-01-27 18:35:20

Дарга Нямбаа гадаадад бгаан муу хүмүүсээ харсан хүн бна уу

Zochin [202.126.90.4] 2024-01-27 18:33:07

ОБайдалын албаны залуусийн цалинг нэм, хувцас хэрэглэлийнэ сайжруул, бүгдийг нь байранд оруул сайн ажилсанд нь хаус өг

Зочин [106.101.193.174] 2024-01-27 15:10:52

Mongold hun uldeh nuu Dandaa l shatlaa gej duuldah ym... Mongol muu sunsend bazuuljihsan ym uu


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.