ӨРХ БҮХЭН ӨР ШИРТЭЙ ЦАГААН САРЫН БАЯР УЛАМЖЛАЛ БОЛСООР БАЙХ УУ?

Aдмин / Нийгэм

Монгол түмний уламжлалт цагаан сарын баяр тохиоход хэдхэн хоног үлдлээ. Өвлийг өнтэй давж урин хавартай золгон шинэ жилийн баяараа тэмдэглэж байгаа соёлын асар том нийлмэл баяр. Олон ариун ёс горимуудын дотроос шинэ жилдээ бусдад өр авлагагүй цагаалах, гэр орон хашаа хороогоо цэвэр цэмцгэр жилээ угтах уламжлал чухалд тооцогддог. Гэтэл олон хүчин зүйлээс хамааран уламжлалаа утга төгөлдөр хадгалан өр ширгүй, өвчин зовлонгүй хотлоороо амар жаргалантай байхын ерөөлийг л дэвшүүлэхээс бодит байдалд гэр гэгээ тодрох бололцоо бүрхэг байна.

Улсын нийт гадаад өр өнгөрсөн жилүүдийнхээс хэд дахин нэмэгдэж өр барагдууллаа гэх өнгөцхөн мэндчилгээтэй үнэндээ өрх бүрийн амьжиргаа өөдлөн дэвжих бололцоо хомс даржин жилүүдийг ардаа үдсээр.

Өвөг дээдсээс өвлөсөн ёс уламжлалаа дээдлэн хүндэтгэж идээгээ засан, амар мэндээ мэдэлцэж золгох нь зүйн хэрэг. Гэвч ахмад буурлууд нь тэтгэврийн зээлтэй, айл өрх аж ахуй нэгжүүд нь төрөл бүрийн өртэйгөөр үл барам банк санхүүгийн болхи тогтолцоонд мөлжүүлдэг байдал хэдий болтол үргэлжлэх вэ?

Эдийн засгийн сул дорой байдал үндэсний бахархал цагаан сарын баяр хоёр ямар холбоотой вэ гэхүл уламжлалдаа өр шир, уруудан доройтол, амьжиргааны идэвхгүй сулбагар байдлыг сэтгэлгээндээ шингээж, ямагт ажилч хичээнгүй, цовоо цалгиун, халгиж цалгин өгөөмөр баян байхын тухайд үлгэрлэн сургаж байсны тод жишээ бол цагаан сарын баяр.Гэтэл бид эртнээс уламжилсан энэ дархлаагаа бага багаар алдаж өр ширээ зузаатгаж баяр тэмдэглэдэг болчхоод байгаа билээ.

Д.ЭНХБАТ


Сэтгэгдэл

Зочн [66.181.182.143] 2024-01-31 22:25:30

Монгол улсад зээлийн өргүй хүн эрээд хайгаад ч хаанаас олдохгүй ш дээ.

зочин [103.57.95.40] 2024-01-30 10:19:30

Засаг төр урд зээллэсэн өндөр хүүтэй газар нутгаа алдаж мэдэх өрийг хугцаанд төлсөн нь хэн нэгэнд таалагдаагүй бол уу Гэр орноо сайхан цэвэрлэж угааж арчиж тавгийн идээ засаж настан бууралтайгаа золгодог баяр Ардчилал гарч хулгай луйвраар баяжиж цагаж зиндаархдаг болчихлоо шдэ

Зочин [202.55.188.33] 2024-02-01 12:55:37

Unen

Зочин [139.5.217.103] 2024-01-30 07:45:55

монгол хүн билэгээрээ хятад хүн бэнчингээрээ гэж үг бий.монгол хүн сар шинэ болж байхад тэмдэглэлгүй таваг ч засахгүй суувал ёстой муу ёр ёрлож байгаа нь тэр дээ.өр зээл тавиад ч хамаагүй сар шинээ хийх л болно

Зочин [139.5.216.253] 2024-01-30 00:56:11

Зарим нэг ах дүүтэйгээ бүр золгодог ч үгүй ш дээ. Зун намар таарвал золговол золгоно, хөгшчүүлтэй нь. Золгохгүй байлаа гээд хэн ч юу ч хэлж чаддаггүй. Ээжтэйгээ золгоод л боллоо. Нэг их гоёж гоодоод сүйд болдог ч үгүй. Айлд очдоггүй. Одоо үнсдэгийг болиулчихвал болох гээд л байна.

Зочин [139.5.217.103] 2024-01-30 07:47:20

монголоо алдаж байгаа үалуу байна одоо болоогүй ээ чи хөгшрөхөөрөө мэднэ

Зочин [139.5.216.253] 2024-01-30 00:51:41

Нэрэлхүү зангаа орхиод манайх цагаан сар хийхгүй гэвэл болно ш дээ. Өр тавьж байяр тэмдэглэж яах юм.

Зочин [188.150.68.78] 2024-01-30 00:00:08

Hirdee taaruulaad bagahan zardaltai hii l dee, huhuug duraij huluu hulduuv gegcheer

Зочин [103.57.94.70] 2024-01-31 17:34:43

Яг үнэн. Хүн зөв хүмүүжилтэй өссөн бол ёс заншил монгол гэдгээ үргэлж л санаж явна. Өөриын эцнг эхээ өвөг дээдэст хүндэтгэл үзүүлвэл боллоо . Өвчин тараагаад л хүзхэд шуурадаа чирээд л айл айл хэсээд яах гэсэн

Зочин [103.57.92.210] 2024-01-29 20:55:01

Бүх Монголчууд баяр гээд сүйд болдог биз дээ. Сэтгүүлчид одоо юу нийтлээд байгаа юм бэ?

Зочин [122.201.31.75] 2024-01-29 22:30:41

Харин юугаа бичээд бна сэтгүүлч минь юм болгоныг битгий буруу өнцгөөс нь харж бичээд бай

Зочин [59.153.115.172] 2024-01-29 16:04:46

Өр тавь гэж хэн ч албадаагүй. Ах дүү амраг садантайгаа ярьж тохиролцоод зардал чирэгдэл багатай хийж болно. Манайх нэгдэж хийгээд болж л байна. Тэгээд ч ер нь сайхан цаг угтаж ерөөл тавьдаг энэ ёс яг бүүр нэг гай зовлонг ирж байгаа юм шиг сэвдгээ больчооч зуны дэлгэр цагт 2 кг ааруул өөрсдөө хатаагаад хийгээч.. малчин Монголчууд л гээд байдаг

Зочин [202.55.180.58] 2024-01-29 18:51:37

Зөв шүү дээ, ёс уламжлалаа хадгалж авч үлдэх чухал ач холбогдолтой баярыг зүгээр л өр тавьж хийдэг хачин баяр мэт ухуулахаа больмоор юм. Өр тавих тавихгүй нь тухайн айлын асуудал, өр тавихгүйгээр нүсэр биш аятайхан цомхон гэхдээ аав ээж амраг садантайгаа уулзаж болмоор санагдана.

монгол хүн [203.91.115.50] 2024-01-29 15:14:08

ах дүү өвөг дээдсээ мэдэхгүй амин хувйаа хичээсэн цусан төрөл нь ойртсон нөхдүүд минь.эрт үе өвөг дээдсээсээ уламжлан ирсэн баяраа юундаа илүүд үзэн төвөгшөөдөг байнаа.дургуй бол олон юм гонгноод байлгүй тэр эцэг эх ах дүүгээ мэддэгүй амдардаг газарлуугаа очоод асрамжийн зараа яасаа тавцгаахгүй юу.

Зочин [139.5.217.103] 2024-01-30 07:47:59

тийм

ШБОС нь их таалагдсан бололтой. [66.181.188.186] 2024-01-29 13:59:02

Цагаан сарыг Азийн орон шиг тэмдэглээчээ. Азиуд бол ЗӨВХӨН гэр бүлийн хүрээнд хийдэг, садан төрлийн хүмүүс танайд ирдэггүй. Гэтэл Монголд бол найз нөхөд, ажлынхан, подьездных нь, хөршийнхөн гээд ХАВТШАЙРААД явчихдаг. Энэ бол ИАХН, МХЗЭ-ийн үед нэвтрүүлсэн ШБОС. Түүнийг 1990 оноос хойш халаагүй, харин улам өргөтгөсөн.

Зочин [122.201.31.221] 2024-01-29 12:59:14

Ийм болгосон дээр бга хэдийн хийж бга ажил шдэ өрөнд оруулж бган тэд ямар албаар өр ширэнд орж бгаа биш өөрсдөө энэ баяртаа дуртай болоод бололцоогоороо хийж бган энэ шдэ. Ийм байхгахгүү хүмүүс н 76 126 чин өөрсдөө баахан хулгайж2 идсэн хойно ингэвэл арай шүү

үнэн шүүдээ [139.5.219.156] 2024-01-29 11:46:19

нсэж үнгэж байна гээд баахан өмхий хошуугаар долоолцож нян бактер тарааж өвчин тараадбг байдал, хэн ч хүрэхгүй идэхэд хр болох ууц өөх, өвчүү, баахан гурилан боов өрж заваарахаа л больё. ийм зүйл засааагүй нэгнээ муучлахаа боль. данхар тавагтай боов, өөхөн ууц, өвчүү тавьдаг нь тавиад тавиагүйгээ бүү муучил. Үнсэлцэхээс бүр татгалз. сайхан хүндэтгэлтэй мэхийж ёслолхд л болоо бишүү.

Зочин [59.153.115.15] 2024-01-29 15:48:53

Гэртээ хаалгаа дангинтал түгжээд сууэ байхгүй юу даа

Зочин [202.131.225.53] 2024-01-29 11:27:15

өрх гэрийн л асуудал

Зочин [66.181.190.154] 2024-01-29 12:47:04

эдийн засгийн утгаар нь авч үзэх юм бол зөвхөн нэг өрх гэрийн асуудал биш улсын хэмжээний асуудал л даа

Малчин [122.201.31.192] 2024-01-29 10:44:34

Учир утгагүй ууж идэж, өмсөж зүүснээрээ уралдахаа больчихвол болмоор шүү. Ер нь баяр ёслолыг утга учиртай тэмдэглэж сурмаар байна. Хэнд ч хэрэггүй ууц, өвчүү, хэвийн боовоор яанам бэ, манай баруун нутагт мушгимал гэж боорцог хийгээд тавгаа засчихдаг байсан, хаанаас нь хугалж аваад амталж болдог

Зочин [59.153.115.15] 2024-01-29 15:51:16

Өөрөө л битгий тэмдэглэ өрөөлийн асуудал чамд хамаагүй хаалгаа түгжчихээд л сууж бай даа

Зочин [202.179.3.131] 2024-01-29 10:25:47

Тавгийн идээ, тавьсан ууцаараа өрсөлддөг мулгуу монгол араншингаас одоогийн энэ байдал үүдэлтэй. Нэрэлхэлгүй байгаагаа тавиад, өгөөд суухад болохгүй ч юм байхгүйшд.

zochin [98.214.171.138] 2024-01-29 10:07:42

orondoo barigdsanaaraa xaalga tugjeed suu

Ард [202.126.88.153] 2024-01-29 10:00:39

Цагаан сар гэгч ханиад тараадаг, ахмадын нэрээр боов, барьц шахсан энэ хогийн баяр нэртэй тамлалтын баярыг зогсоох хэрэтэй.

Мэргэн [202.55.188.38] 2024-01-29 10:05:39

Чи л гэрийнхээ хаалгыг түгж тэгээд л асуудал шийдэгдлээ.


27 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
27 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.