БҮХ САЛБАРТ БОДЛОГО ЗОХИЦУУЛАЛТГҮЙ БОЛСНЫ ТОД ЖИШЭЭ УЛААНБААТАР

Aдмин / Нийгэм

Энэ долоо хоногт сургуулиуд хичээллэж эхэллээ. Мөдхөн тохиох сар шинийн баярын бэлтгэлийн улмаас зах худалдааны төвүүд рүү чиглэсэн замын хөдөлгөөний урсгал ч эрс нэмэгдэн нийслэл хотын замын түгжрэлийн асуудлаас үүдэх олон гацаа ганихал хурцдах боллоо. Мөсөн тош шиг зам дээр мөргөлдөх нь мөргөлдөж, бензин шатахуунд дугаарлах нь дугаарлаж машиндаа өнгөрүүлдэг манай нийслэлийнхний гунигт саарал өдрүүд айлчиллаа. Нүүгэлтсэн хар утаан дунд чиглэлийн тодорхой маршрутгүй бөөгнөрч, дороо эргэлдсэн нийтийн тээврээр хөөрхий гэр хорооллын, хол сургуульдаа явдаг хүүхдүүд яаж зорчих болоо гэхээс яс хавталзана.Ердөө л өнгөцхөн зовлон зүдгүүрийн нийтлэг жишээ гэхэд ийм.

Энэ бүхний шалтгаан нь авлигач нарын ээлжлэн талхалж бодлого зохицуулалтын ямар ч менежментгүйдэх голомтолсон хариуцлагагүй байдлын цөм болчихсон монголчуудын үхэл доройтлын хөндий Улаанбаатар хот.

Уг нь Улаан-Баатар гэдэг нэрийг хувьсгалын баатар хот гэдэг утга агуулгатайгаар социализмын үед өгсөн нэр гэдэг. Гэтэл одоо цөөхөн монголчуудын оршуулгын газар, аажмаар үхэгсдийн сүүлчийн суурин болчхов. Сэргээе,шийдье, зохицуулж, засварлаж янзалъя гэх бодол аль ч үеийн улс төрчдөд төрөхгүй байна. Тэд энэ хотод яаж их мөнгө цохиж долларын нууц дансандаа хадгалан гадаадад зугтах вэ л гэдэг бодолтой байх шиг.

Д.ЭНХБАТ


Сэтгэгдэл

Зочин [139.5.217.103] 2024-01-30 07:49:40

мэдэхгүй хүн алга ХАМГИЙН ГОЛ НЬ БҮГД МЭДСЭЭР БАЙЖ ЭВЛЭРЭЭД ЮУ Ч ХИЙХГҮЙ БАЙГААД Л БАЙНА

Зочин [66.181.179.126] 2024-01-29 20:32:40

Авилга, хулгай 2 ын бий болгосон хот нэг иймэрхүү маягтай болдогийм байна гэж энэ дэлхийн загвар үзүүлэн болвол зүгээр юм бишүү. Жуулчид үзэхээр ирнэ орлого олоод л...

"Хархнууд живж байгаа усан пароходноос зугтадаг" гэж барууныхан хэлдэг. [66.181.160.28] 2024-01-29 10:58:51

Төрийн тэргүүн болон УИХ-ын дарга нь хүртэл нийслэлээ Хархоринлуу нүүлгэнэ гээд байгаа биздээ? Муу Улаанбаатар утаа униартаа автаад, ядууралдаа идэгдээд мөхөж л байг, төрийн түшээд лав Өвөрхангайруу нүүлээ гэсэн. "Үгүй" гээч.

иргэн [66.181.191.77] 2024-01-29 10:39:04

УЛААН өнгөтэй БААТАР гэдэг нэр маш их хүнддэж байгаа

Ард аюуш [202.9.40.179] 2024-01-29 09:59:04

Байлдий 2


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.