Бусдаас өрсөх гэсэн монголчуудын энэ муу ёрын зан мөн ч их гай тарина даа

Aдмин / Нийгэм

Хоёр хоногийн өмнө Улаанбаатар хотод аймшигтай том осол боллоо. Хамгийн харамсалтай нь, ажил үүргээ гүйцэтгэж явсан идэр гурван залуу ослоор нас барлаа. Хориод хүн түлэгдэж, 60 айл орох оронгүй болж, 20 гаруй машин шатсан аймшигт ослын талаар одоо ч мэдээлэл хөвөрсөөр. Осол юунаас болж гарсныг мэргэжлийнхэн тогтооно. Одооохондоо энгийн ухамсрын түвшинд харахад газ буюу шингэн хий тээвэрлэж явсан том оврын машин уулзвар дээр эргэхдээ нэгдүгээр эгнээнд явсан машинтай шүргэлцсэнээс үүдэн газ алдагдаж, хүчтэй дэлбэрэлт үүсчээ. Монголоос өөр газарт ийм аюултай ачаа тээвэрлэж яваа том тэрэг ингэж эргэж осол үүсгэдэг, тэсрэх бөмбөг шиг ачаатай том тэрэгний хажуугаар жижиг тэрэг чихэж ордог эсэхийг мэдэхгүй юм. Ямартаа ч газ тээвэрлэж яваа том тэрэгний хажуугаар суудлын машин чихэж орж аймшигт осол гарлаа.

Эндээс юу харагдаж байна гэхээр бусдаас өрсөх гэсэн монголчууд бидний муу ёрын зан л тод харагдаж байна. Машиндаа суув уу, үгүй юу урагшаа үхэн хатан зүтгэдэг нь монголчуудын зан. Хэн нэгэн амь тавин үхэх гэж байгаа мэт, тэр хүн дээр амьсгаа хураахаас нь өмнө очих гэж байгаа мэт урагшаа ухаангүй дайрдаг. Бусдаас өрсөж явах гэж, хэн нэгний өмнүүр орох гэж үхэлдэн чихдэг. Нүүдэлчдийн амьдралд ийм зан байдал таарч байсан байж болно. Гэхдээ хөдөөнийхөн ингэж ухаангүй дайрдаггүйг бодоход гайгүй мэт. Бусдаас өрсөх гэсэн энэ муухай зан суурин соёл иргэншилд огт таардаггүй. Ямар нэг очер дараалалд ч монголчууд зогсож сураагүй, өмнүүр нь дайрч түрүүлж авахыг л боддог.

Онгоц буухад энэ зан их тод илэрдэг. Онгоцны урд суудлынхан түрүүлж бууж байж л араас нь гарах боломжтой гэдгийг захын нэгэн мэддэг баймаар. Онгоц бүрэн зогсож аюулгүй боллоо гэснийг илтгэсэн суудлын даруулгын гэрэл унтрангуут урд ардгүй пижигнээд босчихдог. Гар тээшээ ухаж, дээрээс цүнх саваа буулгахдаа бусдынхаа толгой тархийг дэлсээд авахаа юман чинээ бодохгүй, түрүүлж буух гээд л давчдаад эхэлдэг нь гайхмаар.

Ачаа бараа зөөдөг том тракууд хот дотор хэрхэн тээвэрлэлт хийдэг талаар гадаадад байдаг монголчуудаасаа асууж сонирхлоо. Америкт л гэхэд шөнө хөдөлгөөн татарсан хойно том тракууд хотын замаар явдаг юм байна. Бас яахав, саяын дэлбэрдэг том машин шөнөөр тээвэр хийж явжээ гээд бодож дуусаагүй байхад дараагийн тайлбарууд нь үнэхээр биднийг алмайруулмаар байлаа. Америкийн том тракууд хотод шөнөөр тээвэр хийж уулзвараар мөн л хоёрдугаар эгнээнээсээ эргэдэг аж. Энэ үеэр бусад тээврийн хэрэгслүүд хүлээгээд зогсож байдаг. Том машин эргэлтээ хийгээд бүр холдсоны дараа л хөдөлгөөн хэвийн үргэлжилдэг байна. Ингэх нь дүрэм журамдаа байдаг эсэхийг мэдэхгүй юм, ямартаа ч бүр хэвшил болсон зүйл. Мэдээж энэ нь болзошгүй ямар нэгэн ослоос өөрсдийгөө болон бусдыг хамгаалсан үйлдэл байх. Мөн шөнө дөлөөр ажлаа хийж яваа тракийн жолоочийг хүндэлсэн үйлдэл шиг санагддаг гэж Америкт амьдардаг танил маань ярьсан юм.

Манайханд бол бусдыг явж өнгөртөл хүлээх гэсэн ойлголт байдаггүй. Урдуураа нэг машин оруулбал арын машинууд дургүйцэж гэрлээрээ дохидог. Хоёр машин оруулчихвал бүр уурлаад араас сигналдаад эхэлдэг ийм л ууртай, яаруу давчуу ард түмэн шүү дээ. Мөн бид ажил хийж байгаа хүмүүсээ хүндэлдэггүй. Гудамж цэвэрлэж яваа

ТҮК-ийн ажилтны хогийг тарааж хаяхаа юман чинээ бодохгүй. Ер нь ажил хийж байгаа нэгнээ хог шаар шиг үздэг ийм л хүмүүс.

Манай хотын зам дээр том оврын машинууд, дэнхэр автобусууд эгнээ байраа сэлгэн давхиж, нэг машины ч болтугай өмнүүр орох гэж дайрдаг. Ингэхдээ сигналдаж, шахаж жижиг машинуудыг даапаалан дээрэлхдэг. Өөрийгөө сэргэлэн гэж бодсон нэг эргүү нь түргэний машины араас дагаж давхиж, бусдыгаа хожиж байна гэж баясдаг. Тэр машин дотор үхэл амьдралын заагт байгаа өвчтэй хүн явааг тоодоггүй. Бусдыг хүндлэх ёс зүй ихэнхэд маань төлөвшөөгүй байдаг гээд бодохоор бид чинь адгуус малаас нэг их ялгараад байх юм байгаа юмуу ч гэж хүртэл харамсмаар.

Бусдаас өрсөх гэсэн энэ өөдгүй зан чанар монголчууд бидэнд хэдийд бий болсон юм бол. Сүүлийн 30 жилд үү, өмнө байсан хэрэг үү гэдгийг угсаатан судлаачид судалж тогтоох биз. Тэгвэл бурхан өгөх ёстойг нь өгдөг болохоос илүү юу ч өгдөггүй гэж тал нутгийн өвгөд сургадаг байсан. Яаж ч хичээсэн чамд өгөх ёстойг л өгдөг илүү нэг амьсгаа ч өгдөггүй юм даа гэдэг хэчнээн үнэн билээ. Бид овсгоотойдоо юм олоод байгаа юм биш, олох ёстой болоод олдоод байгаа юм гэдэгсэн.

Манай ихэнх жолооч нар амьдралын философийн эсрэг үйлдэл хийдэг. Ингээд хожсон хүн байдаггүй, амь нас, эдийн засгаараа хохироод үлддэг. Манай нэг туршлагатай сэтгүүлчийн ярьсан жишээ бий. 2010-аад оны үед Японд албан айлчлал дагалдаад сэтгүүлчдийн баг явжээ. Тэдний суусан машин замын хөдөлгөөнд оролцохдоо юм л бол урдуураа машин оруулаад, заримдаа бусдыг өнгөрөхийг хүлээгээд ер нь урагшаа явах дургүй жолооч байж. Манайхан ч яахав, урагш ахидаггүй, явдаггүй юм, ийм сайхан зай байхад дайраад дайраад бушуу явахгүй гээд жолоочийгоо муулангуй явж. Одоо бодоход хөөрхий тэр жолооч дүрэм журмаа л мөрдөж байж гэж билээ.

Зам дээр явж байгаа аль нэг жолоочийн араас сигналдахад ямар үйлдэл гаргадаг вэ. Монголд бол “энэ муу сигналддаг хэн бэ” гээд урдуураа оруулахгүй гэж зүтгэцгээдэг. Соёлтой хүмүүс бол зам тавьж өгөөд урдаа оруулдаг. Үнэндээ яаж ч давчуу яаруу ажил гараа билээ, араас сигналдсан жолоочийг урдаа оруулчихаад араас нь явахад хавьгүй сэтгэл амар билээ.

Яарсан жолооч гүйцэж түрүүлэх гэж байгаад ямар нэгэн аюул осол гаргаа ч билүү, тооцох аргагүй. Ийм л энгийн философийг ойлгохгүй, адган яарч сөрж давхисаар байдгийн хамгийн эмгэнэлт жишээ хоёр өдрийн өмнө гарсан том осол юм. Энэ осол Замын хөдөлгөөний дүрмийг цусаар бичигдсэн байдаг гэдгийг баталж өглөө. Үүн шиг том хичээл, сургамж хаана ч байхгүй. Жолооны багш “замын хөдөлгөөний дүрэм цусаар бичигддэг” гэж байнга сануулдгийг төгсөгчид нь ер ойшоодоггүй. Тэгвэл энэ үнэн гэдгийн тод жишээ болов. Аюултай ачаа тээвэрлэж явсан том машины жолооч ч тэр, зэргэлдээ хамт эргэсэн суудлын тэрэгний жолооч ч тэр өрсөж л зам гаръя гэснээс биш, дүрэм журам, хүлээх хүлцэх гэдгийг юман чинээ тоосонгүй. Тиймээс хоосон зам дээр хоёр машин түгжирч улмаар мөргөлдөн, гурван хүний амь нас эрсэдсэн, хэдэн тэрбумын эдийн засгийн хохиролтой аюулт түймрийг дэгдээсэн байна. Хувь хүний хариуцлага гэж ямар өндөр юм байдгийг харуулсан осол болж өнгөрлөө.

Түймрийг харж байхад дэлбэрэлтээс үүссэн галд орон сууцны байр шатаж байхад хажуугийн хувийн сургуулийн байранд гал хүрсэн ч хөгжиж авалцаагүй байдаг. Энэ нь мөн барилгын чанар, стандартыг ярих асуудал ч байгааг илтгэх бөгөөд дараа тусад нь бичих сэдэв юм.

Д.Оюунтуяа

Эх сурвалж: Өдрийн сонин


Сэтгэгдэл

Зочин [202.9.40.228] 2024-01-30 22:50:37

одооны хэлээр ОРК гэдэг байхаа

Амьсгаа [202.126.90.5] 2024-01-30 11:28:47

Цусанд нь бнаа хөө!!!

Зочин [66.181.183.214] 2024-01-30 10:55:45

Ардчилал гээч нь өрсөж идэж уухын МАНГАС-ан хүслийг авч ирсэн.

Зочин [139.5.218.139] 2024-01-30 09:59:19

Монголд үхсэн хатсан Ардчилал гэж Баабар Элбэг мэтүүд идэх гэж гарч ирсэний гай !80 настай хөгшин хүний билетний суудал дээр урьтаж суусан 20 настай залууг босоо гэхэд өөдөөс энэ чинь Ардчилал гэж тэнэгтэж надад алгадуулж билээ

Зочин [66.181.183.214] 2024-01-30 10:54:33

Яг тийм. Ардчилал бол өрсөж идэж уухын мангасан хүслэнг авч ирсэн.

Зочин [139.5.218.139] 2024-01-30 09:54:06

Тэнэгүүд үнэн олон болжээ !!! Хажуу 2 хөршид ч ийм дэндүү тэнэг жолооч нар маш ховор

Зочин [139.5.217.103] 2024-01-30 07:50:43

ер нь бол тийм шүү арцалдсан зан харьцаа гай тарьсан

Зочин [202.9.46.47] 2024-01-29 22:15:09

Яг үнэн хэлжээ. Жижиг машины жолооч хүлээцтэй хандаад зэрэгцэж том машины хажуугаар гараагүй бол ийм эмгэнэлтэй хэрэг гарахгүй л байсан байх. Энэ бол бидний монголчуудын тэвчээргүй хувиа хичээсэн зангаас болж бна да.

Зочин [103.57.92.210] 2024-01-29 20:59:34

Осол гарах бүрт төрөөс хүмүүсийн түрээсийг даах ба орон сууцанд нь засвар хийх хэрэггүй, тэр даатгалын компаниуд бүгдийг даах ёстой. Гэр хороололд гал гарахад айлыг нь төрөөс харж үздэггүй биз дээ. Баячуудад битгий долгиноод бай! Энэ нь олигтой сонгуулийн шоу ч болохгүй.

Зочин [66.181.178.138] 2024-01-29 18:38:03

Энэ нийтлэлд барилгийн чанар ярьдаг инээдтэй

Зочин [66.181.179.126] 2024-01-29 20:35:53

Эрээнээс хятадын автуусанд суух элгийн юм болдог шүү...жинхэнэ сонгодог тэнэгүүд үхэрээс дор. Үхэр ядахад цуваад явдаг шүү

irgen [202.9.40.237] 2024-01-29 17:11:35

Arvinbuyan ter reper duuchintaigaa zailah estoi.Meregjiliin hamgiin 2 tom aldaa gargasan.3 hunii ami.ar gert ymar aimaar ugeer helehiin argagui.Neeh hudlaa taiban noirs gd ug heleed boloo uo.Delhiin jijig yridag darga naraa Delhiin jisjig gedeg chin ene l baih estoi.Ogtroh.hariutslaga tootsoh estoi.Nymbaatar mal ch shuud zaul.Musen kotok zam deeree eeree enher.gamgiin t1 .ES aas ehleed darga nar naad malaa hurdan zailuul.Musen kotok shig zam.meregjiliin bus taviuluudiin meregjiliin mash tom aldaagaar 3 zaluu amia aldsan.Hariutslagaa hulee.Ogtsor.

Зочин [202.72.245.121] 2024-01-29 16:46:00

Зөв хэлсэн байна. Шалтгааныг үндэс сууриар нь судлаж олж тогтоох улмаар дахин давтагдахгүй байх сургалт, суртачилгаа хийж, хэвшүүлэх хэрэгтэй байна. Ардчилал гэж ярих болсноос хойш зөвхөн "БИ"-ээр өвчилсөн дөө манайхан. Төр засгийхан үүнийг нутагшуулж, хэвшүүлсэн гэж боддог. Санаатай л хийсэн байх. Эзэд нь одоо ч байгаа барьж хорьж асуу, тодруул, шалга.

Зочин [202.70.44.46] 2024-01-29 15:30:12

Социйн үеээсээ л тийм байсан. Автобусанд уралдана, дэлгүүрт дугаарлана. Ер нь хаалга онгойх бүрд л чихэлдэн дайрдаг байсан юм аа.

Зочин [68.146.199.167] 2024-01-29 13:58:23

Ardchilal gex nertei gaigaar iim bolson. Sotsializmiin ued xumuus xumuujiltei yos surtaxuuntai bsan. Ter Munxnaran bux xoxirliig tulux yostoi.

tumee [202.21.109.16] 2024-01-29 13:58:22

Суурь рүмүүжил ёс суртахуун алга болжээ.шэр бүлин болон ахмадаа хүндлэх тэднийг сонсохоо больсонтойхолбоото Заримнь шашигүйгээс болж байн гэсэнбайна. Хагийн олон шашин Монголд байна тэр нэмэргүй 1990онхүртэл сургууль хүмүүжил эрхэлсэн манежер гэж байсан. Одоо хүүхдэд хүмүүжлийн тухай ярьдаг хэн ч байхгүй.1953-аас 1961 ондАНУ-ын Тагнуулын төв газрын дарга асан Allen Dalles гэж хүн "Залуучуудыг завхай зайдан зүйлд дасга, худал нотолгоогоор хуучин ҮНЭТ ЗҮЙЛСИЙГ үгүйсгэж нураа,бодол санааг нь УЛС ТӨР НИЙГМИЙН АСУУДЛЫГ СОНИРХОХГҮЙ болгож холдуул, Тэгэхийн тулд спорт секс ,тоглоом,бүжиг , хошин шог гэх мэт ач холбогдолгүй зүйлд анхааралыг нь тат , бүх боломжийн МАНСУУРУУЛАХ БОДИСЫГ аажмаар тасралтгүй нэвтрүүл. Эмх замбраагүй ,юу ч хийхгүй цагийг дэмий өнгөрөөдөгболгож хүмүүжүүл. ЮУ Ч ХИЙЖ БОЛНО.тэр бл хүний эрх гэж итгүүл.Хэрэ үндэсний бахархал ,эх оронч үзлиг өсөж байгааүед байхгүй болгож чадвал БИД ТЭ УЛСЫГ ЭЗЭЛСЭН ТООЦОЖ БОЛНО гэсэн харгис онол 30 жил Монголд бүрэн хэрэгжлэ

Зочин [66.181.179.133] 2024-01-29 16:03:43

Тийм л болоод байгаа

Зочин [98.204.138.5] 2024-01-29 13:03:16

Хууль баталж гаргадаг дээдчүүл нь өөрсдөө хуулийг мөрдөж биелүүлэх байтугай өөрсдийн хүсэлд тааруулан дураараа өөрчлөн мөрдөж биелүүлэх талаар ярих ч хэрэггүй хуулийг уландаа гишгэчихсэн тэдэнд болон тэдний гэр бүлийн болон ах дүүгийн хадмын хамаатан садангийн болон үр хүүхдүүдэд нь тэднийх нь хүрээнд хууль бол ялгаатай үйлчилдэг мөн ёс суртахууны соёл гэдгийг дурсах ч хэрэггүй. Хатуу ширүүн хуулийн заалт энгийн ардад маш хурдан хугацааны дотор хүчтэй үйлчилнэ. Бидний өвөг дээдсийн уламжлалт нүүдэлчин ёсонд байгаагүй.!!!! Энэ ёс зүйгүй үйлийн үрийн үндсийг доодчуул биш дээдчүүл л тарьж суу

Зочин [202.126.91.66] 2024-01-29 12:32:33

1990 onoos hoish geed um baihgui kommnist niigmiin buh buuhaig duyrauasan hulgaich hortoi shartai ataarhuu huniig yahaas s ch butsahgui jenhene olon zalilagch humuus tesver tevcheergui

Зочин [103.212.118.221] 2024-01-30 04:57:22

1990 оноос чам шиг пизда нар монголыг муухай болгосон. Тамдаа шатаж үхээрэй

Гаа [202.126.88.121] 2024-01-29 11:05:58

Жинхэнэ үнэн нүүр мөн шүү !!!

zochin [66.181.179.58] 2024-01-29 10:59:20

uhamsar es zui soelch bolovson zan gej bhgui huduunii haltaisan haltar orkuud ih bna l da...uher mongolchuud gej bur yag nerendee taarsan humuus shd

Шашингүй бол ёс зүйгүй, ёс зүйгүй бол Монгол шиг болно. [66.181.160.28] 2024-01-29 10:50:10

Монголчууд анх үүссэн үеэсээ ёс суртахууны хувьд аль шашин соёлыг дагах уу гэдэг нь ОЙЛГОМЖГҮЙ асуудал байсан. Би бүр 10-р зууны үеийг хэлж байна. Дэлхий ертанцөд 0 жилийн үед Христийн шашин, 600 орчим оны үед Исламын шашин, МЭӨ 500 жилийн үед Буддын шашин үүссэн байхад Монгол нь Сибирийн ард түмнүүд шиг Бөө шашинтай байсан. Бөө шашин нь 1990 оноос хойш нэг сайн ХӨГЖДӨГГҮЙ, Буддын шашин цаг үеэсээ хоцрогдсон, нийгмийнхээ эрэлт хэрэгцээнд ТОХИРДОГГҮЙ. Ийм ФОНОН дээр Монголын улс төрчид ч БОДЛОГОГҮЙ гарч ирж, иргэд-сонгочдын санаа бодол ЗАДГАЙГААР төлөвшиж, хүүхэд-залуусаа ямар ч РАМА буюу ХЯГААРЛАСАН ХҮРЭЭГҮЙ өсгөж өндийлгөж байна. Залуусын ихэнх нь гадаадруу явж ГОЁ амьдрал үзэх хүсэлтэй болчихоод байна. Энэ ЗӨВ ҮҮ?

ЁФ [66.181.167.254] 2024-01-29 10:40:56

БУСДААС ӨРСӨХ ГЭСЭН ЗАН БИШ. ҮНЭХЭЭР БУСДААС ӨРССӨН БОЛ БУСДААС ИЛҮҮ БАЙХ НЬ ЯАСАН ЮМ ? ЭНЭ БОЛ ЗҮГЭЭР ХУВИА ХИЧЭЭСЭН, БИ Л БОЛЖ БАЙВАЛ БУСАД НЬ ХАМААГҮЙ ГЭСЭН ЗАН.

иргэн [66.181.191.77] 2024-01-29 10:35:42

гадны хэвлэлүүдээр , яагаад ийм аюултай хийг хот дотор тээвэрлэж явсан юм бол гээд гайхаад байна

Иргэн [66.181.186.219] 2024-01-29 10:24:14

Монголчууд угаасаа соёлт ертөнцөөс 100 жилийн хоцрогдолтой яваа. Төр засаг нь олигтойхон, тууштай бодлого явуулж иргэдээ соёлт хүн болгохын тулд одооны 1-2 настнуудаа жинхэнэ хүн шиг болгох зорилт тавиад хэрэжүүлбэл тэд насанд хүрэх үед буюу 20-25 жилийн дараа Монгол арай өөр болно.

Зочин [103.212.118.221] 2024-01-29 10:09:17

1990 оноос хойш монголчууд зэрлэг бүдүүлэг бэртэгчин үзэлтэй болсон байна

Зочин [66.181.190.154] 2024-01-30 13:40:19

1990 оноос өмнө бүгд л адилхан хувийн машин гэж байхгүй, хувийн өмч гэж байхгүй адилхан хоосон хүмүүс байсаан ... тийм болохоор хоорондоо одооных шиг харьцах шаардлага байхгүй байж, харин одоо зарим нь баяжаад, зарим нь хоосон үлдээд, хот нь хүнээр хэт дүүрээд, зам нь машинаар хахаад ирэхээр зан араншин, соёл ухамсар, хүмүүжлийн түвшин нь жинхэнэ дүр төрхээрээ ил тод болж гарч ирж байгаа нь энээ ...

Зочин [103.140.10.195] 2024-01-29 18:16:50

Өнөөгийн бидний Монгочуудын зан төлөв ёс суртахуун чухам яагаад ингэж өөрчилөгсөн бэ гэвэл мөхөс миний бодхул нэгдүгээрт ардчилал гээч зүйлийг буруу ойлгож түүнийгээ сохроор хэт шүтснээс болсон хоёр дугаарт эрх чөлөө гэдгийг мөн л буруу ойлгосон энэ бол хамгийн том гажуудал? АРДЧИЛАЛ ЭРХ ЧӨЛӨӨ гэдэг үгээр халхавч хийж манайх шиг буурай улс орныг янз бүрийн далд аргаар өөртөө хэрэгтэй болгоныг сагаж авах гадныхны арга бас/зэвсэг/ Үүнийг манайхан өдий болтол ойлгох ухаангүй байгаань тунч харамсалтай Одоо сүүлийн үед улам л эв түнжингүй болоод байх шиг УГ нь улс ороноо хөгжүүлэе гэвэл Нийхэмийн ухамсар хариуцлага сахилага энэ гурван чухал зүйлийг нэн түрүүнд маш зөв аргаар хэрэгжүүлж хүнээ л юун түрүүнд хөгжүүмээр санагдах юмаа тийм биздээ тамьнээ Үүнийг хүн бүр дор бүрнээ ойлгон ухамсарлаж хичээн зүтгвэл ч учир гэгч бий шүү


29 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
29 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.