Тэгш, сондгойгоор зорчих дугаарын хязгаарлалтыг сунгах эсэх талаар санал авч байна

Aдмин / Нийгэм

Хүйтний эрч чангарч, замын хөдөлгөөний ачаалал нэмэгдсэнтэй холбоотойгоор арванхоёрдугаар сарын 18-наас нэгдүгээр сарыг дуустал автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт хийсэн. Тус зохицуулалтыг хийснээр камерт бүртгэгдсэн тээврийн хэрэгслийн тоо 41, хөдөлгөөн зохицуулалт 40, зам тээврийн осол 31, замын хөдөлгөөний саад 65 хувиар буурсан үзүүлэлт гарчээ.

Өнөөдрөөс ерөнхий боловсролын сургуулийн хичээл эхэлж, замын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгдэж буй. Замын хөдөлгөөний удирдлагын төв /ЗХУТ/-өөс ерөнхий боловсролын сургуулийн хичээл амарч байх үеийн тээврийн хэрэгслийн тоог хичээл орж байх үетэй харьцуулсан судалгааг хийсэн. Судалгаагаар хичээл амарсан үед өдөрт 347 мянган тээврийн хэрэгсэл бүртгэгдсэн бол хичээл орж байх үед 429 мянган тээврийн хэрэгсэл бүртгэгдэж, 19.1 хувиар өссөн байна. Мөн хөдөлгөөн зохицуулалт хичээл амарсан үед 3294 байсан бол орж байх үед 3598 болж, 8.4 хувиар өссөн байгаа юм. Өөрөөр хэлбэл, хичээл орох үеэр замын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгддэг гэсэн үг.

Мөн удахгүй Сар шинийн баяр болох тул замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэнэ. Амралтын өдрүүдэд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй байгаа. Тухайлбал, нэгдүгээр сарын 6, 7, 13, 14-ний амралтын өдрүүдэд хөдөлгөөн зохицуулалт 2212 байсан бол нэгдүгээр сарын 20, 21, 27, 28-нд 2997 болж, 26.1 хувиар өссөн бөгөөд цаашид ч хөдөлгөөнд оролцох тээврийн хэрэгслийн тоо нэмэгдэх юм. Иймээс ЗХУТ, ТЦА-наас автомашины улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулах дугаарын хязгаарлалтыг сунгах хүсэлт ирүүлсний дагуу олон нийтээс санал авч байна.

Иргэд та бүхэн www.ulaanbaatar.mn цахим хуудасны “Санал асуулга” цэсээр болон https://vote.ulaanbaatar.mn/home цахим хуудсаар нэвтэрч “Дан” систем болон гар утасныхаа дугаараар холбогдон саналаа өгөх боломжтой. Саналыг нэгдүгээр сарын 31-нийг дуустал ажлын гурван өдөр авч, олонхын саналыг үндэслэн шийдвэр гаргах юм.


Сэтгэгдэл

Д.Халлтар [202.126.88.79] 2024-01-30 13:25:34

Тэгш сондгойгоороо явбал дээрээ одоо сар шинэ гээд ээлжээр ажилаа амжуулвал дээр харин нэг хүний нэр дээр тэгш сондгой дугаартай 2 машин байвал тэрэнд нь хяналтаа маш нарийн тавих хэрэгтэй ер нь тэгээд хотын даргын шийдвэр маш зүйтэй шүү дандаа цаана нь эрдэмтэн мэргэд тооцоолж байгаа

Иргэн [103.212.116.134] 2024-01-30 08:36:03

Тэгш, сондогойгоос болж машины борлуулалт өсч түгжрэл улам их болж байна. Механик аргаар биш тооцоо, судалгаа, бусад орны сайн туршлагаас нэвтрүүлмээр байна. Иргэд хүүхдүүд маш их хохирч байна

Зочин [103.87.255.131] 2024-01-30 07:54:01

дугаарын хязшаарлаад сарын талд нь хөдөлгөөнд оролцохоор татваощраа бас талыг нь төлдөг болго

Lol [103.57.95.104] 2024-01-30 07:38:33

Zuv2

Цогоо [203.23.199.2] 2024-01-29 17:48:23

Ер нь дугаарын хязгаарлалт өөрөө түгжрэл үүсгэх шалтгаан болоод байна Дугаарын хязгаарлалтыг байхгүй болговол иргэд зам дээр машинтайгаа өнжихийг бодохгүй автобусаар ажил, албандаа явж л таарна ш дээ

Зочин [66.181.188.149] 2024-01-29 16:35:42

Бүгдээрээ таг 0 зогсож байснаас тэгш сондгойгоор хөдөлгөөнд орсон нь дээр....

Зочин [103.57.95.104] 2024-01-30 07:38:13

Zuv2

Цогоо [203.23.199.2] 2024-01-29 17:49:29

Харин ч 0 зогсоож асуудлыг шийдмээр байна


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.