МОНГОЛД ШУДАРГААР ХӨДӨЛМӨРЛӨСӨН НЬ ХОХИРДОГ УЧРААС ЗАЛУУС ШАНТАРЧ БАЙНА

Aдмин / Нийгэм

Эдийн засгийн луйврын сэтгэлгээ, хууль дүрэмгүй байдлын ноёрхол дээд цэгтээ тулсан учраас дийлсэн нь дэлдийснээ гэгчээр ажил олгогчид залуучуудын хүч хөдөлмөрийг хямд сорж байгаад шантран ажлаа орхих эсвэл бие эрүүл мэндээрээ хохирон хөдөлмөрийн чадвараа алдах хэмжээнд хүртэл боолчилдог тогтолцоо байсаар байна. Ганц тор хүнс дэлгүүрээс худалдаж авахад цалингийн мөнгө нь урсчихдаг харгис эдийн засаг, зах зээлийн орчинд шударгаар шаргуу ажиллаад, өдөр шөнөгүй зүтгээд ч амьдрах, гэр бүлээ тэжээх өр шир, зээл төлбөрөө хаах бололцоо улам бүр хумигдаж байна.

Гэтэл эрх баригчид эдийн засаг сайжирч, иргэдийн амьдралд орлого нь багагүй өсөн нэмэгдэж, сайн сайхан цаг ирж байгаа талаар ам уралдан шаагилдах. Гэвч бодит байдал тун амаргүй байна. Өнөөдөр өргүй өрх гэр бүл Монголд байхгүй.

Худалдааны салбар нь зээлээс, үйлдвэрлэл нь өсөн дэвжих бололцоогүй, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн цөм гаднаас буюу нэг улсаас хамааралтай. Хятад нүүрс, зэс, алтаа худалдаж авахаа болиход л улсаараа өрийн дарамтад живж мэдэх нөхцөл байдал бий болжээ. Улсаа аварч, баялагт нь эзэн болгоно гэсэн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар хаа байна? Зүрх сэтгэлд нь зүсэм талхаа яахаа мэдэхгүй байгаа ард түмэн бус ээлжит сонгуульд хэрхэн намаа ялуулах тухайгаа бодож тархиа гашилгах төрийн түшээдийн цэвдгийг ээ? Харангуй нүхнээс гарч хөдөлмөрөөрөө амьдарч болдог эрүүл гэгээлэг нийгэмд оршин амьдрахыг хүсэж байна.

Д.ЭНХБАТ


Сэтгэгдэл

Байна уу? Мөнгө өгөөч! Байна уу? Мөнгө өгөөч! Байна уу? [66.181.181.234] 2024-01-30 13:32:56

Монголд 2 хөршөөс ӨӨР ХЭН Ч хөрөнгө оруулахгүй. Үүнээс Орос өөрийн том нутагтаа хөрөнгөө оруулна, Монголд зориулах хөрөнгө БАЙХГҮЙ. Иймд ГАНЦ Хятад л үлдэж байна. Өөр сонголт БАЙНА УУ?

Зочин [103.212.118.221] 2024-01-30 12:39:41

Монголд сэтгэцийн өвчин хорт хавдар шиг өргөн тархаж байна.

Зочин [103.57.92.210] 2024-01-30 18:53:31

Сэтгэцийн өвчин тархаагүй, жинхэнэ сэтгэцийн өвчтэй хүний тоо Монголд 10 - ын тоонд багтдаг. Ядуус өөрсдийгөө шизофренитэй гэж жүжиглэж, халамж авдаг. Шизофренийг техник технологиор оношилж болдоггүй, зөвхөн ярьсан юмаар өвчнийг тогтоодог.

Zochin [91.141.52.146] 2024-01-30 12:03:51

Mongolchuud ugaasaa l iim baisan iim ch baih bolno. Ene teneg n hend heregtei we geheer Oros China 2 t heregtei. Tegeheer Mongol heden zuunaaraa ingej darlagdaj irsen ter chigeeree l bn. Yagaad geheer Mongolchuud hezee ch bie biendee itgedeggui ataarhuu Hulgaich Nohoi zantai humuus. Deeree ch dooroo ch. Bugd adilhan.

Toli [195.123.31.122] 2024-01-31 05:14:19

Hatuu bolowch unen ug dee.


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.