Метротой болох Монгол маягийн хүслэн

Aдмин / Нийгэм

Үнийн өсөлт, өвчин зовлон, утаа униар зэрэг асуудлыг эс тооцъё. Тэгвэл Улаанбаатарчууд бидэнд хамгийн ихээр тулгамдаж буй асуудал бол авто замын түгжрэл. Угаас завгүй хэмнэлээр өрнөдөг их хотын хүн зоны урсгал дунд бэрхшээлтэй, стресстэй асуудал нэгээр тогтохгүй. Тэгвэл голлох шалтаг, шалтгаан нь өнөөх авто замын түгжрэлээс үүдэлтэй болоод 10 гаруй жил өнгөрчээ.

Гол нь бидэнд автобуснаас өөр нийтийн тээврийн хэрэгсэл байхгүйд л учир бий. Өнөөх автобус нь тийм ч тухтай биш, хурдан шуурхай, аюулгүй байж чаддаггүй тул иргэд өөрсдөө автомашинтай болох мөрөөдөлд хөтлөгддөг. Харин тэдний мөрөөдөл биелэх цагт эсрэгээрээ том стрессийн эхлэл болдог энэ үзэгдэл сүүлийн жилүүдэд бүр ч олширсоор.

Угтаа бол энэ асуудлыг арилгах оновчтой шийдлүүдийн нэг нь нийтийн тээврийг ахисан түвшинд хөгжүүлэх явдал болох нь олон улсад батлагдсан. Өөрөөр хэлбэл үүний хамгийн сонгодог жишээ нь метро. Нийслэл хотын үе үеийн захирагч нар нийтийн тээврийн шинэчлэлт, хөгжүүлэлтийн талаар маш олон шинэ, шинэлэг бүтээн байгуулалтын төсөл хөтөлбөрийг ярьдаг ч бодит ажил болсон удаагүй. Жишээ дурдахад, 2011 онд Улаанбаатарыг метротой болгох санаачилга анх гарч, метроны ТЭЗҮ боловсруулах, гүйцэтгэх компаниар БНСУ-ын “Soosung Еngineering” болон “Seoul metro” компанийн хамтарсан консорциум шалгараад байсан. Ирэх жил нь Э.Бат-Үүл нийслэлийн Засаг даргаар ажиллаж эхлэхдээ “Улаанбаатар метро төсөл” болон “Тусгай замын автобус" төслийг хэрэгжүүлэхээр ярьж байсан ч ажил хэрэг бололгүй өнгөрсөн. Тэгвэл саяхнаас энэ сэдэв эргээд эрчтэйгээр хөндөгдөөд байна.

Тодруулбал, 2023 оны 11 дүгээр сард Улаанбаатар хотыг метротой болгох талаар Засгийн газар анх удаа хэлэлцэж энэ асуудлаар Азийн хөгжлийн банк, Азийн дэд бүтцийн банкны төлөөлөлтэй ярилцахаар төлөвлөсөн. Өдгөө Азийн 52 орны 50 нь метротой болчихсон, өмнөд хөрш өвөрмонголчууд маань хүртэл метротой болж чадсан. Хөх хотын метро анх 2019 онд ашиглалтад орсон бөгөөд хотын гол цэг, нисэх онгоцны буудлыг холбосон хоёр шугам бүхий 50 км урт, 44 өртөөтэй.

Тус метро ашиглалтад орсноор авто замын ачаалал хэд дахин буурсан гэв. Мөн хотын нийтийн тээврийн хүртээмжийг сайжруулах, түгжрэлийг бууруулахаар хэрэгжүүлсэн энэ төсөл өдгөө хотын дэд бүтэц, эдийн засаг, нийгмийн амьдралд ч томоохон өөрчлөлтийг авчирч байгааг тус хотын удирдлагууд бахархан ярьдаг болжээ. Тиймээс бид ч бас боломжтой гэх мэдэгдлийг Нийслэлийн түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Б.Дэлгэрсайхан хэлээд амжсан. Засгийн газрын төлөвлөж байгаагаар Улаанбаатарын иргэд 2028 оноос эхлэн метрогоор зорчиж эхлэх юм байна.

Уг метро нь Амгалан-Толгойт чиглэлд 17.6 км газар зорчдог байхаар төлөвлөөд буй. Үүний үнэ өртгийн судалгааг япончуудаар хийлгэжээ. Тус судалгаагаар, Япончууд өөрсдөө бүтээн байгуулалтаа хийгээд “ЖАЙКА” санхүүжүүлбэл нийт өртөг нь 1.7 тэрбум ам.доллар болно хэмээн тооцоолсон байна.

Харин монголчууд өөрсдөө хийвэл 1.5 тэрбум ам.доллар болно гэж үзжээ. Үүнээс илүүгээр зарлагаа танана гэвэл олон улсын компаниудыг үнээр нь өрсөлдүүлэх юм. Ингэснээр 1.3 тэрбум ам.долларт буулгах боломжтой гэх тооцоолол гаргасан байна. Метро гэх энэ тээврийн хэрэгслийн үүх, түүх 1868 оноос эхлэлтэй. Дэлхий дахинд цоо шинэ тээврийн хэрэгсэл ашиглалтад орсноор хотын хөгжлийн чиг хандлагыг бий болгож чадсан. Анхны метрог ашиглалтад оруулсан Лондон тухайн үедээ давчуу гудамжаар нь морин тэрэг, машин холилдон явдаг, хүн ам шигүү суурьшсан хот байсан ч метроны ачаар хотын төвлөрөл үлэмж хэмжээгээр багасжээ. Үүний дараа Будапешт, Москва, Берлин гээд Европын томоохон хотууд бүгд метротой болсон байна.

Метроны хамгийн гол давуу тал нь иргэд маш их хугацааг хэмнэж чаддаг. Өөрөөр хэлбэл таны гэр хэдий хол байсан ч ажил, хичээлдээ явахад 30 минут хүрэхгүй хугацааг зарцуулах учир заавал хотын төвд амьдрах шаардлагагүй болох юм. Харин ч хотын зах руугаа тэмүүлсэн нь зөв шийдэл болох талтай.

Метротой болсноор бид заавал автомашин худалдаж авах шаардлага ч гарахгүй юм. Нэг асуудал байгаа нь бид метрогоо байгуулсан ч зардлаа нөхөж чадах болов уу гэх айдас. Учир нь нийслэл хот маань хоёрхон сая иргэнтэй гэхээр бусад томоохон хотуудын хажууд хэтэрхий жулдана. Бээжин хотын метро гэхэд л нэг өдөрт давхардсан тоогоор 11 сая хүн тээвэрлэдгээрээ дэлхийн хамгийн их орлого олдог метроны тоонд багтдаг байна. Харин манай орны хувьд метро эхэн үедээ ашиг олох байтугай алдагдал хүлээнэ гэдгийг судлаачид сануулж байна. Гэхдээ ирээдүйгээ бодоод үзэхэд ашигтай. Замын түгжрэл гэх зүйл бүр мартагдаж, хэдэн мянган тонноор хэмжигдэх шатахуун тос, гэр бүл, ажилдаа зарцуулах цаг хугацааг бий болгож чадна. Сэтгэл санаа, амьдралын хэмнэлийн хувьд ч тогтсон, баталгаатай цагийн хувиараар зохицуулагдах давуу талтай юм.

Дэслэгч Т.Идэр

Эх сурвалж: “Соёмбо” сонин


Сэтгэгдэл

Toli [195.123.31.122] 2024-01-31 05:18:51

Mongolchuudaa ene uls törchdöd metro barihiig er zöwshöörch bolohgui!!! Ted 100 bish 1000% naidwargui. 200 garui km zam 6 jil garuid barj duusahgui, hagas dutuu jum hiij baigaa darga said nar, jaaj Metro bariuulj cadna gej zuudlee we?

Зочин [68.206.8.181] 2024-01-30 23:37:15

Naidvartai l yum hiihgui bol dundaas ni mu gu shombodood uldsend ni chanar muu yum hiivel tomchuud tednii huuhduud suuhgui, huurhi irged mini auuj onholdoj eldev yum bolgohgui bhad anharna uu. Aliin bolgon dundaas ni ashig harj idej uuh geh ve dee jaahan uls oron ard tumnee bodohgui bol uiliin ur chini neg l udur hab geed bariad avah bh shuu

Зочин [103.57.94.13] 2024-01-30 21:07:52

УБ-т метро бариад нэгд, хэзээ ч өртгөө нөхөхгүй, үргэлж татаасаар л явна. Хоёрт, хүмүүс суухгүй, саяны автобусны шинэ маршруутыг харахад, хүмүүс хэдхэн алхам илүү хийхгүй, алхахгүй гэж байгаа биз дээ. Ганцхан шулуун шугам бариад асуудал шийдэгдэхгүй.

ONZGOI [202.126.91.35] 2024-01-30 20:41:16

Gazar.door.metro.baigaa.ydaxgyi.ystgald.oryylna.

Зочин [103.57.92.210] 2024-01-30 20:00:50

Монголын ядуус яг Хараа архи шигээ :ил гудамжинд явж харагдаж байгаа нь ядуус, орон сууцны хүмүүс бол гэр-гараж-машин ба буцахдаа машин-гараж-гэр байдаг юм. Ядуус төрөөс авсан халамжийнхаа мөнгөөр, орон сууцны хүмүүсийн араас хөөцөлдөхийн тулд метрогоор явах болно.

Зочин [103.140.10.197] 2024-01-30 19:51:14

Дээрхи сэтгэдэл бичсэн хүнтэй санал нэг б.а. Төгрөг ийм худалдан авах чадваргүй байхад 20 км метро барихад 2 тэрбум доллар гэдэг нь хүү. ханштайгаа талийж өгөх юм б.а. Саяхан болсон аюултай галын ослын үеэр олон иргэд гэр орнгүй болж амь нас сүйдэж байхад ганц үг дуугардаггүй. гадаадад ямар ажилтай явсанаа ч мэдэгдэггүй шинэ хотын дарга Нямбаатарыг байхад метроны ажил эхлүүлж яасан ч болохгүй. Яг Дарханы замын үлгэр. Дорноговийн нефтийн үйлдвэрийн домог шиг болно шүү.

МЕТРО [202.179.25.203] 2024-01-30 16:54:32

1.5 САЯ ИРГЭДТЭЙ ХОТОД 20 КМ МЕТРОГ 2,0 ТЭРБУМ ДОЛЛОРООР БАРИХ НЭЭ ДЭЭ. ... АРАА ДЭНДҮҮ ҮНЭТЭЙ ЮҮ. . 2,0 ТЭРБУМ ДОЛЛОРЫН ЗЭЭЛ САНХҮҮЖИЛТИЙН ХҮҮ НЬ, ЖИЛД 6 ХУВЬ ГЭВЭЛ 120 САЯ ДОЛЛОР . ҮНДСЭН ЗЭЭЛТЭЙГЭЭ ХАМТ ЖИЛДЭЭ 300 ГАРАН САЯ ДОЛЛОР ТӨЛӨХ НЭЭ ДЭЭ. ХАР ТООЦООГООР БОДОХОД... БАЗАРДАР . МОНГОЛ УЛС ХЭЗЭЭ Ч ТӨЛЖ БАРАХГҮЙМ БАЙНА... ХҮНИЙ ӨӨРИЙН ТҮМЭН АМЬТНЫ МӨНГӨ ХӨРӨНГӨӨР ТОГЛООД ДУУСНА... УУЛ УУРХАЙН БҮХ АШИГАА БҮГДИЙГ НЬ ГӨВЖ ӨГӨХ ГЭЭД БАЙГААМ УУ . ЭСВЭЛ....

иргэн [66.181.166.154] 2024-01-30 16:31:03

машинтай хүн жилд нэг сар зам дээр машинтай зогсож шатахуун шатааж, улс гаднаас авчирсан валютаар шатахуунаа үр ашиггүй шатаах зардал хэмнэгдэж метроны ашиг дороо нөхөгдөнө.

Төмөр [62.89.8.150] 2024-01-30 15:55:09

Тэнэгтээд байлгүй хятад инженерүүдээр удирдуулаад хийхэд хамаагүй хямд тусна. Эхний шугамаа барьсны дараа Хятадуудыг онгироож магтаж байгаад машин техникийг нь бэлгэнд аваад үлдчих. Тэгээд өөрсдөө үргэлжлүүлээд бүр хямдаар барина гээд тооцоо хийгээд үз л дээ.

Зочин [139.5.216.253] 2024-01-30 14:22:29

Дэлхий дээр их олон юм асар хурдан, таамаглахын аргагүй өөрчлөгддөг. Үргэлж битгий баригдаж, хайрцаглагдаж бай л даа. Метро барих гэдэг чинь тэгтлээ энэ улсыг сүйрүүлчих асуудал биш ээ. Тэр байтугай мөнгө чинь хулгайч нарын гараар ороод замхардаг шүү. Ирээдүйг харж шийдээрэй. Метроо маш чухал шүү. хэрвээ метротой болчихвол хаа холоос ч ажилдаа ирж очих боломжтой.

Ингэж тооцоогүй, бодлогогүй шийдэх асуудал БИШ. [66.181.160.105] 2024-01-30 15:57:57

Чи өөрийн кармаанаасаа метро барихад хэдэн төгрөг зориулах юм бэ? Барьчихсаных нь дараа чи хэдэн төгрөгийн орлого метронд өдөр бүр оруулах юмб? Тэр чинь метро барьсан зээлийн хэдэн хувийг хаах юмб? Бодоод үзээч, юүн "улсыг сүйрүүлчих асуудал биш" гэж.

Кх! Бүтэхгүй ш дэн. [66.181.181.234] 2024-01-30 13:23:42

Монгол үнэ барих ба үйлчлэх өртгийг нь ДИЙЛЭХГҮЙ. З,5-хан сая хүн амтай улсад меро АШИГГҮЙ. Авсан өрөө наад зах нь 50-60 жил хүүтэй нь хамт ЭРГҮҮЛЖ төлнө. Хүсч байна уу? Нийслэл Хархоринлуу НҮҮНЭ.

Зочин [66.181.183.253] 2024-01-30 11:37:22

оюун сэтгэлгээний хомсдолтой монголчуудын хувьд метротой болохоосоо түүнийг ашиглах хэрэглэх нь үнэхээр хүнд бөгөөд бараг боложгүй

Зочин [203.98.76.249] 2024-01-30 11:10:20

хөдөө гадаад хээр хүн амьдарах боломж хүсэлийг бий болго. нэг газараа шавааралдаад хэрэлдээд хамаг цагаа үрээд байлгах хужаа өмхий санааг хэрэгжүүлээд байна

Зочин [68.206.8.181] 2024-01-30 23:38:11

Tegeheer hamag tureeslegch ajilchid bi yavchihaar nuguu hed chini business ni udaashiraad ashig ni buuraad asuudal boloh biz ternees uls ornoo bodson bol ali uje hiivel hiichiheer shd

metro [154.16.27.79] 2024-01-30 11:01:32

метроотой болбол сайн даа.ХОЁР сая хүүнээ УБтаа төвлүүрүүлээд жаргана даа.


16 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
16 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.