Гулгаа үүсэх эрсдэлтэй зам, гэр хорооллын дундах сүүдэр хэсгүүдэд 7.5 тонн бодис, дөрвөн тонн давс цацжээ

Aдмин / Нийгэм

Нэгдүгээр сарын 29-нд зам, талбайн цэвэрлэгээ, үйлчилгээний 25 байгууллагын 501 албан хаагч тусгай зориулалтын 94 машин техниктэйгээр халтиргаа гулгааг арилган ажиллалаа. Энэ хүрээнд авто замын цасыг хусаж, халтиргаа гулгаа үүсэх эрсдэлтэй зам, гэр хорооллын дундах сүүдэр хэсгүүдэд 7.5 тонн бодис, дөрвөн тонн давс цацан, цэвэрлэгээнээс гарсан 414.2 тонн хар цас ачиж тээвэрлэв.

Дүүргүүдийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлж буй 3,804 аж ахуйн нэгж, байгууллага орчныхоо 50 метр талбайн цас мөсийг цэвэрлэсэн байна гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.