СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 1072 хувьцааны данс нээж өгнө гэх залилан ихэсчээ

Aдмин / Нийгэм

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 1072 хувьцааны өнгөрсөн хугацааны ногдол ашгийг цагаан сарын өмнө болон хойно хоёр хувааж тараана гэж буй. Тэгвэл уг мэдээлэл гарсантай холбогдуулан "Хувьцааны данс нээж" өгнө гэж залилах нь ихэсчээ. Тодруулбал, уг залилан "хувьцааны данс нээж өгнө" гэж төлбөр авах, хувь мэдээллийг нь ашиглах гэх мэтээр үйлдэж байгаа юм байна. Тиймээс иргэд 1072 хувьцааны данстай эсэх, хэрхэн данс нээлгэх зэрэг мэдээллийг холбогдох байгууллагуудаас авахыг зөвлөж байна.

Хувьцааны ноогдол ашгийг үнэт цаасны брокерийн байгууллага дээр данстай бол тухайн газраас шууд данс руу нь шилжүүлнэ. Дансгүй болбол нээлгэх шаардлагатай бөгөөд санхүүгийн зохицуулах хороонд бүртгэлтэй үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудаар дамжуулан хувьцааны ногдол ашигийг тараах юм.

Мөн 158989 дугаарт регистрийн дугаараа илгээж, хувьцааны данс болон хэдэн ширхэг хувьцаатайгаа мэдэх боломжтой.


Сэтгэгдэл

Зочин [202.179.24.70] 2024-01-31 16:19:30

хулгайчаар дүүрчижээ

Ок [103.57.93.47] 2024-01-30 18:49:47

Хуучин авч бсан данстай бол зүгээр л авна биздээ заавал нээлгэх шаардлагагүй

Зочин [66.181.180.228] 2024-01-30 16:26:21

emongolia ch yumuu neg huurtagdhaargui yumaat burtguuleed avchdag bol

[203.98.76.249] 2024-01-30 14:50:23

ийм залиланг хэдхэн баячуудыын эрхийн тэнэг бацаанууд хийж байгаа тэднийг цаазла. хар тамхи мөрийтэй тоглоомыг бас л ардаа том наалттай гарууд хийж байгаа бас цаазла. хэдэн зуун хүн цаазлаад л улс тайван болно


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.