ДАРХАН-УУЛ: Цахилгаан автобусыг "Элит хөгжил" ХХК-д эргэн төлөх нөхцөлөөр ашиглуулна

Aдмин / Нийгэм

Дархан хотын нийтийн тээврийн үйлчилгээ дахин сэргэж 20 ширхэг шинэ цахилгаан автобустай болсон. Эдгээр автобуснуудыг хувийн хэвшилд арван жилийн хугацаатай, эргэн төлөх нөхцөлтэйгөөр ашиглуулах талаар орон нутгийн удирдлагууд мэдээлэл өгч байсан.

Тэгвэл өчигдөр аймгийн засаг дарга Б.Азжаргал, аймгийн ЗДТГ-ын дарга О.Хүрэлчулуун нар "Элит хөгжил" ХХК-ийн захирал З.Бадралтай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурж уг ажлыг албан ёсоор баталгаажууллаа.

Өмнө нь явж байсан үндсэн дөрвөн чиглэлээс гадна авто вокзалаас төмөр замын Дархан өртөө хүртэлх шинэ чиглэлийг нэмжээ.

БНХАУ-д үйлдвэрлэгдсэн цахилгаан автобуснууд ирэх сарын нэгний өдрөөс эхлэн үйлчилгээнд явах бөгөөд том хүн 500 төгрөг, хүүхэд 300 төгрөгөөр үйлчлэх аж.

Цаашид эргэн төлөх нөхцөлөөр аймагт бүрдсэн төсвөөр нийтийн тээврийн үйлчилгээний ухаалаг систем хийх, авто зогсоолыг шинэчлэх, дулаан тохилог автобусны буудлууд бий болгохоор төлөвлөж буйг энэ үеэр онцоллоо.

Л.ОТГОНБААТАР

Эх сурвалж: "Монцамэ агентлаг"


Сэтгэгдэл

Зочин [66.181.176.170] 2024-01-31 00:34:19

Tender zarlah ch biluu neg tiim huuli baidag sanagdahiin


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.