СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Таван ханатай гэр шатаж, нэг иргэн амиа алджээ

Aдмин / Нийгэм

Өнгөрсөн хоногт /2024.01.30/ нийслэлийн хэмжээнд гал түймрийн найман дуудлага бүртгэгдэж, нэг иргэн гал түймэрт өртөж амь насаа алджээ. Онцгой байдлын байгууллагаас мэдээлснээр Чингэлтэй дүүрэг, гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлага 21:50 цагт иржээ. Дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход таван ханатай гэр, эд хогшил бүрэн шатаж, уг гал түймэрт 44 настай эрэгтэй өртөж, нас барсан байсныг холбогдох байгууллагад хүлээлгэн өгсөн байна.

"Гэр хороолол, зуслангийн бүсэд гэр, байшин шатсан дуудлага мэдээлэл буурахгүй байна.

Иймд иргэд гэр, сууцныхаа цахилгааны ашиглалт, пийшин, зуух, яндан, угаар мэдрэгчийн хэвийн ажиллагааг хангаж аюулгүй байдлаа хангах"-ыг онцгойлон анхаарууллаа. Гэрээс гарахдаа цахилгаан хэрэгсэл, пийшин зуухны аюулгүй байдлыг тогтмол шалгаж байхыг зөвлөв.

Эх сурвалж: НОБГ


Сэтгэгдэл

Зочин [66.181.186.89] 2024-01-31 13:55:40

Учраа олтлоо улсаас түр байрлах байр нтр гаргаж өгч бна уу?

зочин [66.181.183.217] 2024-01-31 12:53:51

ОБГ гал гарч эхлэхийг шөнийн цагаар мэдрэх арга баймаар Утсаа чагнахаас өөр мэдээлэл байдаггүй. Ямарч обьект шатаад дуусаж хүн үхэхийг утсан нь дуугарахгүй бол мэдэхгүй өнгөрөх байгууллага болжээ


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.