“S’Outlet” төвийн гурван давхар барилга болон агуулахыг нурааж дуусжээ

Aдмин / Нийгэм

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр дэх “S’Outlet” дэлгүүрийн агуулахын барилгыг 24-ний өдрөөс буулгаж эхэлсэн. Тус төвийн гурван давхар барилга болон агуулахыг нураагаад хогийг өчигдөр цэвэрлэж дууссан байна. Хоёрдугаар сарын 15-ны өдрөөс үндсэн буюу таван давхар дэлгүүрийн барилгыг нурааж, үерийн даланг тэлэх ажлыг гүйцэтгэхээр төлөвлөсөн болохыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

"Цагаан сарын баяраар “S’Outlet” дэлгүүрийн бараа зарагдаж, багасах байх тэгэхээр дэлгүүрийн барилгыг нураах ажлыг эхлүүлнэ" хэмээн Хотын ерөнхий менежер Ц.Төрхүү хэлж байв.

“S'Outlet” дэлгүүрийн гүйцэтгэх захирал Ж.Мөнхтөр “Улсдаа татвараа төлж, олон ажлын байр бий болгож байгаа байгууллагын хувьд олон жил үйл ажиллагаа явуулсан дэлгүүр, объектоо буулгуулбал маш их хохирол амсах нь тодорхой. Иймээс зөвшилцөж, эхний ээлжийн барилгаа буулгаж байна” хэмээн мэдээлж байсан юм.

Өнгөрсөн зун болсон үерээр уг хэсэг усанд автаж, голын голдирол өөрчилж барьсан барилгуудыг нураах шийдвэрийг НЗД гаргасан билээ. Уг жагсаалтад орсон Дунд гол дагуух Шунхлай ШТС-ын барилгыг 300 сая төгрөгөөр нурааж, газрыг чөлөөлөөд буй. Мөн "Aqua garden" хорооллын хоёр барилгыг нураана гэдгээ Хотын удирдлагууд мэдэгдээд байгаа юм.


Сэтгэгдэл

Зочин [203.98.76.249] 2024-02-01 09:21:34

акуа хотоо буулга. ямар тарган гахайн үүрэггээр буулгахгүй байа. тэр гахайг нядла.

З [202.9.46.38] 2024-01-31 12:44:05

Газар зарсан зөвшөөрл өгсөн хүнцэрүүдэд ял өгөх хэрэгтэй юмдааа

Зочин [66.181.178.186] 2024-01-31 10:42:30

Нурааж буулгана гэдэг хэцүү санагдаж байгаа ч яах аргагүй голын голдирол дунд барьчихсан юм байна лээ. Ирэх жилүүдэд усны аюул улам ихэснэ. Эртхэн холдсон нь дээрээ


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.