2022 оны ногдол ашиг болох 116 мянган төгрөг өнөөдөр иргэдийн дансанд орно

Aдмин / Нийгэм

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл хийлээ. Тэрбээр “Эрдэнэс Тавантолгой” ХК 2022 онд 1,3 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан бол 2022 онд 3,2 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан урдчилсан дүгнэлт гарч байна. “Эрдэнэс Тавантолгой” ХК ногдол ашиг хуваарилах үүрэгтэй. Үүнийхээ дагуу татварын өмнөх дүнгээр тооцоход 2022 оны ногдол ашиг болгон иргэн бүрт 116 мянган төгрөг, 2023 оны ногдол ашиг 286 мянган төгрөг олгох урьдчилсан төсөөлөл гарсан байгаа. Санхүүгийн аудит орж, Баялгийн сангийн тухай хууль хэлэлцэн батлагдах үед энэхүү асуудлыг эцэслэн шийдвэрлэхэд бэлэн болно гэдэг мэдээллийг "Эрдэнэс Тавантолгой" ХК-иас өгсөн" гэлээ. "Эрдэнэс Тавантолгой" ХК-иас олгох ногдол ашгийг Монгол Улсын 3.4 сая иргэн хүртэнэ. Үүнтэй холбоотойгоор Баялгийн сангийн тухай хуулийн төслийг Ардчилсан нам, ХҮН намтай хамтран боловсруулах тухай санамж бичигт Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Ардчилсан намын дарга Л.Гантөмөр, ХҮН намын дарга Т.Доржханд нар гарын үсэг зурав.


Сэтгэгдэл

Зочин [188.150.68.78] 2024-02-01 08:52:36

104 000 l orloo sh dee??


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.