Дэлгүүрт дараалал дайрсан гэх шалтгаанаар маргалдаж нэгнээ гэмтээжээ

Aдмин / Нийгэм

Иргэн С 2023 оны 08 дугаар сарын 12-ны шөнө Налайх дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг GS25 дэлгүүрийн салбарын төлбөр төлөх хэсэгт иргэн М-ийг өөрийнх нь урдуур орсон гэж маргалджээ. Улмаар иргэн М-ийн газарт татан унагааж нүүр хэсэгт өшиглөж, нүдийг нь гэмтээн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдсон.

Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11 дүгээр бүлэгт зааснаар бусдын эрүүл мэндэд санаатайгаар хүндэвтэр хохирол учруулсан бол гэмт хэрэгт тооцохоор заасан. Шүүх иргэн С- г бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирлыг санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэв.

Шүүх энэ гэмт хэргийг иргэн М согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ нийгэмд тогтсон дарааллаар үйлчлүүлэх дэг журмыг бүдүүлгээр зөрчиж хэл амаар доромжилсон хохирогчийн зүй бус үйлдлээс үүдэлтэй иргэн С дээрх гэмт хэргийг үйлджээ гэж дүгнэжээ. Улмаар гэмт хэргийн шинж, хувийн байдлыг харгалзан иргэн С-д 1.5 сая төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Иргэн С мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ “Манай хоёр найзын интернет банк болохгүй байсан тул би тооцоо хийхээр болсон. Тэгээд тооцоо хийх гээд касс дээр ирэхэд М зогсож байсан. Тухайн үед би согтуу байсан бөгөөд тэр ч мөн адил согтуу. Тэгээд оочир дарааллаас болж би М-тэй маргалдсан. Би түрүүлээд тооцоо хийх гэтэл над руу уурлаад, хэл амаар доромжлоод, дэлгүүрээс авсан шар айргаа дайлахаар нь түүнийг татаж газар унагаад нүүрэнд нь нэг удаа өшиглөсөн” гэжээ.

Эх сурвалж: Налайх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх


Сэтгэгдэл

Hotin irgen [202.126.88.94] 2024-02-19 11:10:05

Huduuni hotjih gj bga erguu avgai nar bna 19 uilchilgeeni 8 bairnd bagsh gsn mai mai p haraal helsen har avgai zam gololchood yvhgui huleegeed guigaad gerleeree dohiod suuldee buuj heleed tsohiulsaan daanch zailuuul

зочин [66.181.188.24] 2024-02-19 00:18:05

Хохирогчийн эрүүл мэндийн асуудлаар үүсэх зардлыг бүх насаар нь хариуцах шийдвэр гаргах байж дээ, нүдний гэмтэл эмчлүүлэхэд олон сая төгрөг зарагдана шүү дээ.

Zochin [202.9.46.82] 2024-02-18 04:45:43

Uusan uugaagyi yamaan omogtoi gainuud

Зочин [66.181.186.232] 2024-02-17 11:21:55

УЛС ОРОН ХӨГЖИХ ЭСЭХ НЬ ХАА Ч БАЙ ДАРААЛАЛ БАРИМТЛАЖ СУРАХААС ЭХЭЛНЭДЭЭ. ДАРААЛАЛ ДАЙРАХ НЬ ТЭР ХҮНИЙГ ҮЛ ХҮНДЭТГЭЖ, ЭРХЭНД НЬ МАШ БҮДҮҮЛГЭЭР ХАЛДАЖ ДОРОМЖЛОЖ БУЙ ХЭРЭГ

Зочин [66.181.183.114] 2024-02-17 02:54:34

Урдуур дайрсан үхрийг үхтэл нь зодох эь зөв буюу

Зоч [66.181.188.195] 2024-02-17 00:37:14

Эш, чааваас. Эрт үед нэгэн хүүхэмсэг эр айлын авгайтай нийллэг болоод нам унтжээ. Нөхрийг унтаж байхад айлын эзэн гэртээ иржээ. Гэрийн эзэн авгайнхаа.өвөрт унтаа нөхрийн өмдийг аваад гэрт очиж, авгайд өгчээ. Нөхрийнхөө өмд авсан авгай айлын авгайтай самбганаж явдаг гээд дурамжхан байжээ. Гэтэл өмдгүй нөхөр нь гэртээ иржээ. Өмдгүй нөхөр шалавхан өмд олж өмсөөд хөөргөө гарган нийллэг болсон эхнэрийн нөхөртэй мэндлээд,залгуулаад эхнэртээ хөөргөө барьсан гэдэг. Үүнээс өөр юу ч болоогүй юм гэнэ. Анзаарсан хүмүүн, уужуу монгол ухаан ч агуу юм гэж яриа гарчээ.


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.