Төлбөрөө төлсөн ч захиалсан байрандаа орж чадахгүй долоон жил болжээ

Aдмин / Нийгэм

“Нэхэх цагаан хаалга” цогцолбор хотхоны захиалагчдын эрх ашгийн холбооноос орон сууц захиалаад хохирсон иргэд мэдээлэл хийлээ. Шинээр ашиглалтад оруулахаар баригдаж байгаа болон баригдаж эхлэх гэж байгаа орон сууцанд иргэдээс боломжит нөхцөл танилцуулж захиалга авдаг. 5-10 хувийн урьдчилгаа төлбөр, таван жилийн хугацаанд хүүгүйгээр төлбөрөө төлнө гэх мэт таатай нөхцөл санал болгодог аж. Зарим нь төлбөрөө 100 хувь төлөөд байраа захиалсан ч барилга баригдахгүй олон жил болж, хохирсон иргэд 2024 оны гуравдугаар сарын 10-ны өдөр Хан-Уул дүүргийн Соёлын төв ордонд үндэсний хэлэлцүүлэг зохион байгуулахаар болжээ.

Хэлэлцүүлгийн урилга болон удирдамжийг Монгол Улсын Ерөнхий сайд, УИХ-ын дарга, Барилга хот, байгуулалтын сайд, хот болон дүүргийн удирдлагууд, холбогдох албаны хүмүүст урилга хүргүүлнэ.

Манай иргэдийн эрх ашгийг хамгаалах хууль эрхзүйн орчин сул байгаагаас залилан мэхлэгчид даамжирч, иргэдийг олноор нь хохироож байна гэж хохирсон иргэдийн төлөөлөл хэллээ.

Захиалагч Хорлоо, “Цагаан хаалга” цогцолбор хотхонд 2018 онд байр захиалаад өнөөг хүртэл байрандаа орж чадаагүй байна. Энэ хотхонд байр захиалсан 5000 иргэн орон сууцандаа ороогүй. Олон гадаадад ажиллаж цуглуулсан мөнгөөрөө орон сууц захиалаад байрандаа орж чадаагүй хохирсон иргэд төр засагт дуу хоолойгоо хүргэж байна” гэв.


Сэтгэгдэл

Smart town 2 [202.126.90.82] 2024-02-28 19:27:47

Smart town 2 ын захиалагчид бас бус зөндөө хүмүүс байгаа. Байр захиалаад байрандаа орж чадаагүй хүмүүс нэгдээд энэ олон луйварчин худалч барилгаын компаниудыг цэгцэлэх ауудлаар доривтой тэмцмээр бна аа. Ажил амьдрал гэр бүлээрээ хохирч байна шүү дээ

Toli [195.123.31.122] 2024-02-28 06:08:18

5000 irgen 7 jil huurtagdaj baigaa bol, ta bugd estoi huchee negtgeed ter huursan kompany ezdiig bugdiig n shuud gazar deer n hariuzlaga tooz. Busdad ulger jishee, surgamj bolog.

Алийг нь барагдуулах уу? [103.212.117.9] 2024-02-28 02:28:51

Улмаас юм авахыг хүссэн хүн үй олон болчихлоо. Өнгөрсөн жилийн үерийн хохирогчид. Метро УБ-т бариулахыг хүсэгчид. Зудад нэрвэгдсэн малчид. Лпоо тэгээд орон сууц бариудж чадаагүй хохирогчид. Бүгд л чухал, тус бүр тэобум тэрбум төгрөгөөр яригдах хүслүүд.

Иргэн [59.153.114.160] 2024-02-27 23:20:50

Ийм балиар компани ухаантай юмнууд их байгаа, хогийн новшнууд!!!хүн хогнууд!!!

Хатуу боловч ... [66.181.160.42] 2024-02-27 19:37:05

"Заяа чинь тэр" гэхээс өөр юү гэх вэ дээ.

Киноны нэг хэсгийг санасан юм. [103.212.117.9] 2024-02-29 01:35:35

"Тунгалаг Тамир" кинон дээр бил үү, "Хүргэн хүү" дээр бил үү нэг хүн (авгай?) тэгэж хэлдэг санагдах юм.

Toli [195.123.31.122] 2024-02-28 06:09:38

Ta ih zajatai hun uu? Eswel zugeer how hooson togoo ju?

Иргэн [59.153.114.160] 2024-02-27 23:21:55

Чи яасан хүмүүсийг тавлах дуртай юм? Чи яаж ч явахыг хэн ч таашгүй шдээ!!!


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.