Нийслэлийн хэмжээнд 70,000 гаруй иргэн орон сууцны захиалга өгч, төлбөрөө бүрэн, гэрээний дагуу төлсөн ч байрандаа орж чадаагүй

Aдмин / Нийгэм

Орон сууц захиалагчдын мөнгөөр барилга барьсан компаниуд байруудыг давхардуулан зарж, иргэдийг хохироосон талаар “Байр захиалаад хохирсон иргэдийн холбоо”-ны тэргүүн Д.Санчир, тус холбооны гүйцэтгэх захирал н.Мөнх-Эрдэнэ “Монголын эрэгтэйчүүдийн хөгжлийн нийгэмлэг”-ийн ерөнхийлөгч Ж.Цогтсугар болон орон сууц захиалаад хохирсон иргэдийн төлөөлөл хамтарч мэдээлэл хийлээ. Хохирсон иргэдийг хууль ёсны дагуу төлөөлөх үүднээс шинэ холбоо байгуулсан талаар иргэн н.Мөнх-Эрдэнэ ярьсан юм.

Тэрбээр "Төлбөрөө бүрэн болон гэрээний дагуу төлсөн ч байрандаа орж чадаагүй иргэдийн тоо нэмэгдэж байна. Ийм иргэд нэгдээд хууль ёсны дагуу төлөөлөлтэй болох ёстой гэж шийдсэн учраас манай холбоог байгуулсан.b Нэг байрыг олон хүнд давхардуулан зарж борлуулсан гэмт хэрэг газар авлаа. Барилгын компаниуд гэрээгээр халхавчлан залилан хийж байна. Байртай болохыг хүссэн иргэд мөнгө, санхүүгээр хохирдог, цаашлаад залуу гэр бүл салах, сэтгэл гутралд өртөх, амиа хорлох үзэгдэл газар авлаа. Гэтэл хууль, шүүхийн байгууллагын хаалга татаад явахаар бусдыг залилсан гэмт этгээдүүд нь олдоггүй, хамаг юмаа зарж борлуулаад алга болчихдог, буух эзэн буцах хаяггүй болсноор хуулийн дагуу арга хэмжээ авах үйл явц удааширдаг.

Барилгын компаниудад орон сууц барих зөвшөөрөл олгохдоо хатуу хяналт тавьдаг шигээ эргээд захиалга өгсөн гэрээний дагуу байраа хүлээлгэж өгдөг эсэх дээр нь хяналт тавимаар байна. Барилга нь баригдаад байрандаа орох гэхээр олон хүнд давхардаж борлуулсан, залилсан гэмт хэргийг нийгэм яагаад энгийн зүйл мэт хүлээн авч байна вэ.

Үүнээс болж гарч буй хор уршиг, тухайн иргэний цаашдын боломж бололцоог хулгайлсан хохирлыг яаж тооцож, хэн хариуцах вэ" гэж ярьсан юм. Монголын эрэгтэйчүүдийн хөгжлийн нийгэмлэг”-ийн ерөнхийлөгч Ж.Цогтсугар "Манай нийгэмлэг 20 шахам жил архидалттай тэмцэж байгаад яагаад гэнэт орон сууцны талаар ярих болов гэж хүмүүс гайхаж байж магадгүй.

Манай байгууллага өөрсдийн гэсэн төвтэй болох зорилгоор хоёр өрөө байр захиалсан. Гишүүдийн маань төлсөн татварыг хуримтлуулаад байр захиалсан боловч жил шахам хүлээгээд байрандаа орж чадсангүй. Д.Сайнсанаа захиралтай "Ирээдүйн билэг" компани, төслийн захиалагч "Аврора Трэйд" компани, гэрээг гүйцэтгэгч н.Эрдэнэбаатар тэргүүтэй этгээдүүд нэг үгээр хэлбэл иргэдээс мөнгө авч барилгаа босгочхоод эргээд өөр хүмүүсээс мөнгө тухайн байранд давхардуулж захиалга авснаа анх мөнгө өгсөн иргэдийг хөсөр хаясан.

Улмаар өөрсдийнхөө хийсэн гэмт хэргээ нуун далдлахын тулд хуулийн баг ажиллуулж нарийн зохион байгуулалттайгаар ажиллаж байна. Бид энэ хүмүүстэй тэмцэхийн тулд дотроосоо шинжилгээний баг хүртэл гаргасан. Долоон ишигний хэргийг мөнгө угаасан гэмт хэрэг гэж хуулийнхан үздэг юм билээ. Тэгвэл бидний мөнгөөр байраа босгочхоод зарж үрээд яасан нь мэдэгдэхгүй алга болчихсон энэ үйлдлийг ямар гэмт хэрэг гэж үзэх вэ.

Бид туг далбаа бариад орилж хашхирч тэмцэхгүй. Харин бодлогын хүрээнд арга хэмжээ авна. Төр засагтайгаа нийлээд дүн шинжилгээ хийж энэ дундаас ашиг олдог бүлэглэл илрүүлбэл илүү том хариуцлага хүлээлгэх ёстой. Энэ асуудал дээр гурван сар ажилласан шинжээчийн дүгнэлтийг танилцуулъя.

"Хан-Уул дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэрт барьсан 100 айлын орон сууцны төслийг хэрэгжүүлсэн Д.Сайнсанаа захиралтай "Ирээдүйн билэг" компани, төслийн захиалагч "Аврора Трэйд", ерөнхий гүйцэтгэгч н.Ганхуяг захиралтай "Эм Зэ Тэ", гэрээг хамтран гүйцэтгэгч н.Эрдэнэбаатар захирал нарын байр захиалсан иргэдийг хохироосон, төөрөгдүүлсэн, залилан мэхэлж хуйвалдааныг мэргэжлийн өндөр түвшинд зохион байгуулсан байж болзошгүй аргаар үлэмж хэмжээний хүүгүй мөнгө босгож бизнес хийснээр иргэдийг эдийн засаг, сэтгэлзүй, оюун санааны хүнд нөхцөлд оруулсныг дүгнэлээ" гэсэн байна. Аргаа барсандаа ийм байдлаар дүгнэж шинжлэхэд хүрлээ. Төрийн дунд шатны мэргэжилтнүүд ажлаа хийж чадахгүй бол гэртээ амарцгаа. Та нарын ажлыг бид нар хийе." гэж онцлов.

Нийслэл хотын хэмжээнд 70,000 гаруй иргэн орон сууцны захиалга өгөөд төлбөрөө бүрэн болон гэрээний дагуу төлсөн ч байрандаа орж чадаагүй байгааг хохирогчид мэдээлсэн юм. Тиймээс хууль эрх зүйн хүрээнд төрийн оролцоог нэмэгдүүлэх, байр ашиглалтад орох хүртэл хяналт тавьдаг шигээ хатуу хяналттайгаар энэ төрлийн залиланд арга хэмжээ авахыг уриалав. Тэд ирэх гуравдугаар сарын 10-нд Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан болон бусад хүний дэмжлэгтэйгээр Хан-Уулын Соёлын төвд болох үндэсний хэлэлцүүлэгт оролцохоо мөн энэ үеэр мэдэгдэв.


Сэтгэгдэл

Пүрэв Давах [202.55.188.41] 2024-03-03 20:01:45

Энэ залилан хийж ард иргэдээр тоглоод байгаа барилгын кампаниуд дээрээ арга хэмжээ аваачээ

VV [202.131.233.174] 2024-03-01 03:45:36

XCZV

Нүгэл бүрийг Бурхан харж хариу авна шүү. [103.212.117.9] 2024-03-01 01:50:28

Хөгийн новшнууд. Хүний суурь хүслээр ингэж хуурч, залилж, гулдруулж болохгүй ш дээ. Жирийн хүн амьдралдаа хэд удах орон сууц авдаг юм бэ? Нэг удаа биздээ. Ийм хүнийг мэхлэх нь насны нүгэл болно. Нүгэл бүрт шийтгэл байдаг.


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.