Сонсголонгийн уулзвараас Амгалан зах хүртэл метрогоор явахад тасалбарын үнэ 1,000 төгрөг байх тооцоолол гарчээ

Aдмин / Нийгэм

Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл буюу метрог байгуулах төслийн зөвлөх үйлчилгээг үзүүлэх, ажлын даалгавар, техникийн тодорхойлолтыг боловсруулах компанийг сонгон шалгаруулах олон улсын нээлттэй тендерийг өнөөдөр зарласан. Тендерийг сонгон шалгаруулж дуусмагц энэ оны есдүгээр сар гэхэд метроны барилгын ажлыг эхлүүлэхээр төлөвлөжээ. Метроны техникийн үзүүлэлтийн талаар НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс танилцуулснаар дээрх тендерийг Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага ЖАЙКА-ийн 2013 онд гүйцэтгэсэн ТЭЗҮ-д тулгуурлан зарласан байна.

Тус байгууллагын зүгээс метроны төсөл нь өртөг өндөртэй, их хэмжээний хөрөнгө оруулалт шаардагдах тул нийгэм эдийн засгийн хувьд үр ашигтай байх төлөвлөгөөг боловсруулсан бөгөөд эдийн засгийн хувьд үр өгөөж өгч байж метро нь цаашид үйл ажиллагаагаа явуулах боломжтой болохыг онцолжээ.

Тухайн үед тасалбарын үнийг 600 төгрөг байхаар тооцоход метро ашигтай ажиллах тооцоолол гарч байсан ч энэ нь арван жилийн өмнөх тооцоолол тул өнөөгийн байдлаар тасалбарын үнэ 1,000 төгрөг байвал ашигтай байх тооцоо гарчээ.

Улаанбаатар хотод байгуулах гэж буй метроны шугам нь Сонсголонгийн уулзвараас Амгалан зах хүртэл 17.7 км урт байх бөгөөд үүнээс 6.6 км нь газар доогуур хийгдэнэ. Метроны шугам 14 буудалтай, буудал хоорондын дундаж зай 1.3 км. Мөн нийт аяллын хугацаа 27 минут, дундаж хурд 39.2 км бөгөөд 17,000 хүртэлх хүн тээвэрлэх хүчин чадалтай байхаар төлөвлөжээ. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын иргэд өдөрт дунджаар 2.9 сая орчим зорчих хөдөлгөөн хийдэг. Метротой болсноор уг 2.9 сая зорчих хөдөлгөөний 40 орчим хувь нь метро руу шилжинэ гэсэн тооцоо гарсан байна.


Сэтгэгдэл

Зочин [203.98.76.249] 2024-03-04 09:43:51

энэ зүгээр л тархи самарсан зүйл. яг тооцоодүзвэл 10к дээш үнэтэй байх болно. нэ г удаад суух хүн түүцсон тоондоо хүрэхгүй . тэгээд л хий салхи сийгэсэн сүнстэй хонгил болно. тэгээд гудамжны наймааяид орж суугаад наймаа хийдэг газар болно.

хий хоосон [66.181.189.29] 2024-03-02 19:55:38

За за та нарт метро барьж өгөх гэсэн хүн байхгүй найзуудаа, хий дэмий юман дээр хэрэлдэж нервээ бүү барагтий, тэртэй тэргүй баригдахгүй метронд 1000 төгрөг бүү хэл 100 төгрөгөөр явуулна ч гэж хэлж болно. Тэр энд тэндгүй наасан зураг харин төсвийн мөнгийг урсгах бас нэг үргүй зардал, тэрийг болигтий

Зочин [66.181.188.220] 2024-03-01 12:52:07

Овоо босгоогүй байхад шаазга суухын адил юм ярьж байна даа. Мётроны ямарч ажил эхлээгүй байж, зорчигчийн суух үнийг яриал. Үнэн мэргэжил, мэдлэггүй нөхөд юм аа даанч. Ямар зардал гарах нь одоо бүү мэд байна шүү дээ. Эсвэл иргэдийн толгойг эргүүлэх гэсэн сонгуулийн шоу гээч нь юм уу. Ард түмэн та нарын энэ попордогд чинь хууртагдахаасаа өнгөрсөн байхаа.

Зочин [103.161.242.149] 2024-03-01 09:05:08

Хөөе нөхдөө өдий болтол хаширдаггүй ард түмэн юмаа. Найман жил юу ч бүтээгээгүй МАН сонгуулийн босгон дээр хүмүүсийн хүсэл мөрөөдлөөр тоглож байгааг ойлгохгүй байна уу даа. Гэнэхэн хонгоруудаа нэг төгрөг ч байсан юмыг хийсэн хойно нь хошгирдог юм. Хаа ..ха..

Зочид [122.201.31.224] 2024-03-01 08:31:20

Ядахдаа 5,000-10,000-р тогтоодоггүй юмуу? Таксигаар явахад бараг 30,000-40,000 шүү дээ. Анхнаасаа л бөөн алдагдал байхаар Тэзү-г батлаад бүүр сурчихсан юм.

Зочин [203.98.76.249] 2024-03-04 09:45:14

хувааж аваад сонгуульдаа зарцуулах гэж байгаа ойлгоогүй л байна уу?

Metro [139.5.216.228] 2024-03-01 01:31:42

Аваагүй байхад авгай сайхан, алаагүй байхад үнэг сайхан гэж. БаригдаагүЙ БАЙГАА МЕТРОН дээр алалдах нээ. Наад метро чинь ойрын 20 жилд баригдахгүй хөөе.

Метро худ [202.55.188.97] 2024-03-01 02:00:51

Үнэн хэлсэн шүү танд баяр хүргэе,

Зочин [66.181.176.218] 2024-02-29 21:27:31

Hooe nymbaatar duraka chi yaj 1000 torrogoor yabuulaad ashig gargaad baigaa ymbe ymar ih zardal garhiig medej bainuu Bas jolooch zasbarchinaa beldeh heregtei shvv dee medej baigaa yu metrotoi bolson jolooch baihgvi teges geed surgaad abchih ymuu esgvvl joloochgvi geed baijil baihuu aan tolgoi muutai hvn dee

Зочин [66.181.178.11] 2024-02-29 21:00:22

Дэлхийд хамгийн хямд тэгээд хамгийн ачаалалтай Бээжингийн метро өдөрт 10 сая гаруй зорчигчтой явдаг 1 удаагийн үнэ 3-4 юань байдаг шүү, олон улсын дундаж жижиг 1,0$ , хэрэв 1000 төг байвал мөнхийн алдагдалтай бас нэг төсвийн алдагдлыг нэмэгдүүлсэн дарга, эрх баригчид үүгээр далимдуулж дотац нэрээр мөнгө иддэг дэд бүтэцийн нөсөр салбар бий бно шүү? Метро удаан хугацаанд өртгөө нөхөх дээр нь алдагдал бий болгохгүй ажиллах зарчим лээр ажиллах ёстой. УБ үсрээд өдөрт 200,0 мян хүн зорчих болов уу

Албатай юм шиг метро бариулсны дараа болох зүйл. [103.212.117.9] 2024-03-01 01:37:57

Тэгээд жил бүр л метроныхон "Бид алдагдалтай байна. Улсын төсвөөс мөнгө өг, харж үз" гээд л жил бүрийн 10,11-р сард гуйлагчилж, албадаж, сүрдүүлж байх болно. "Үгүй" гээч.

Иргэн [43.242.243.145] 2024-02-29 20:22:18

Сонгуулийн өмнөх амандаа орсноо бувтандаг удаах молиго гэж мэдэх үү сонгуулийн дараа шал өөр юм болно ...

Зочин [202.126.91.2] 2024-02-29 18:34:42

Нямка д энэ бол жижиг асуудал. Тэр бярдахаар шийдэж.

Зочин [202.126.89.55] 2024-02-29 18:02:29

Ene une tugjrel buulgahad heterhii ondor bn. 500 aaraa l yawuul.

irgen [202.9.40.94] 2024-02-29 17:30:33

33 jil uo ch hiigeegui 77 tebumtan.Ard tumen yduugiin tuil.Gadnii tim 2 tusel.ajil ehelne gj baahan $ avaad .erh buhii nuhed ideed duusdag.Shinjleh uhaan.tehnik tehnologi.injneriin ymarch bolovsrolgui hun NAM dagj.darga bolson hun uo chadah ve.Gants tootsoo sudalgaag shalgah chadvargui hun Nymbaatar chadahgui.Dornogoviin Nepti bolovsruulah uildver.orj irsen 250.000 $ haana bn.Delgersaihan medeelel eg. terbumtanguud.

Зочин [203.98.76.249] 2024-02-29 17:00:03

наадхаа орхи орхи зүгээр л өөр ашигтай зүйлд мөнгөө зар:


16 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
16 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.