Метронд шаардагдах эрчим хүчийг Бөөрөлжүүтийн цахилгаан станцаас нийлүүлэх хэлэлцээр хийжээ

Aдмин / Нийгэм

Улаанбаатар хотод байгуулах гэж буй метроны шугам нь Толгойтоос Амгалан хүртэл 17.7 км урт байх бөгөөд үүнээс 6.6 км нь газар доогуур хийгдэх юм. Метро нь газар доорх инженерийн байгууламж тул цахилгаан эрчим хүчний найдвартай эх үүсвэр шаардлагатай.

Метронд шаардагдах цахилгааны эх үүсвэрийг ирэх аравдугаар сард ашиглалтад орох Бөөрөлжүүтийн цахилгаан станцаас нийлүүлэхээр төр, хувийн хэвшлийн харилцан хэлэлцээр хийжээ.

Монгол Улсын төвийн эрчим хүчний системийн оргил ачаалал 2020 онд 1,309 мBт хүрсэн бөгөөд үүний 60 хувийг Улаанбаатар хотын ачаалал эзэлдэг байна.

ЖАЙКА олон улсын байгууллагын урьдчилсан судалгаагаар метро жилд 50-60 мВт цахилгаан эрчим хүч ашиглана гэж тооцоолжээ. Тодруулбал төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлж буй Бөөрөлжүүтийн цахилгаан станц нийт 300 мВт-ын хүчин чадалтай. Тус цахилгаан станцын эхний блок бүхий 150 мВт хүчин чадалтай станц энэ оны аравдугаар сард ашиглалтад орох бол хоёрдугаар ээлжийг 4-5 жилийн дараа ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.

Бөөрөлжүүтийн цахилгаан станц бүрэн ашиглалтад орсноор одоогийн “ТЭЦ 3”-ын үйлдвэрлэж буй эрчим хүчний хэмжээнээс нэг дахин илүү хүчин чадлыг төвийн эрчим хүчинд нийлүүлнэ. Уг цахилгаан станц нь Төв аймгийн Баянжаргалан сумын нутаг дэвсгэрт баригдаж байгаа юм. Метронд шаардагдах эрчим хүчийг Бөөрөлжүүтийн цахилгаан станцаас нийлүүлэх хэлэлцээр хийжээ.

Эх сурвалж: НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


Сэтгэгдэл

Ха ха ха [202.21.107.45] 2024-03-01 20:45:22

Бүх юм бүтсэн мэт, гэхдээ ирээдүй цаг дээр гоё худал ярих юмаа.

эдийн засагч [124.158.65.30] 2024-03-01 14:47:38

эрчим хүчний жил бүрийн өсөлт, оргил ачааллын цахилгааны хэрэглээ зэргийг зөвхөр Бөөрөлжүүтийн цахилгаан станцын үйлдвэрлэлээр хангана, дээр нь мөн метроны цахилгааны хэрэглээг хангана гэж хэлж байгаа чинь нөгөө "гөлөн" төөрүүлнэ гэдгээ хийж байна даа. ТА НАР ИРГЭД, АРД ТҮМНЭЭ ХЭТЭРХИЙ ДОРД ҮЗЭЖ БАЙНА ДАА. ЮУ Ч ГЭХЭВ !!!!!!


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.