Бүртгэгдсэн гамшиг, ослын дуудлагын нь 53 нь ахуйн гал түймэр байна

Aдмин / Нийгэм

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт буюу 2024 оны 02 дугаар сарын 26-03 дугаар сарын 03-ны хооронд нийслэлийн 8 дүүрэг, 19 аймгийн 40 суманд аюулт үзэгдэл, ослын 97 удаагийн дуудлага бүртгэгдлээ.

Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 15 иргэний амь насыг авран хамгаалсан.

Харин гамшиг, аюулт үзэгдлийн улмаас 4 хүн нас барж, 1 хүн гэмтэж бэртсэн байна. Нийт дуудлагын 53 нь гал түймэр, 30 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, 8 нь ус, цаг уурын гаралтай аюулт үзэгдэл, 4 нь геологийн гаралтай аюулт үзэгдэл, 2 нь биологийн гаралтай аюулт үзэгдэл байна.

Эх сурвалж: ОБЕГ

Сэтгэгдэл

Tsl [98.169.8.123] 2024-03-04 12:37:16

Ydaj l tsahilgaanii Utasaa sainiig avah ni chuhal

1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.