Сэлбэ голын 214 мянган тонн мөсийг тээвэрлэж, Туул голд буулгажээ

Aдмин / Нийгэм

Сэлбэ голын урсцыг сайжруулах, шар усны үерийн эрсдэлээс сэргийлэх зорилгоор хоёрдугаар сарын 15-аас эхлэн тус голын мөсийг зөөж эхэлсэн.

Энэ хүрээнд Сэлбэ голын сав газрыг чөлөөлж, 214,740 тонн мөсийг 10,737 рейсээр зөөн тээвэрлэж, Туул голд буулгажээ.

Техник хэрэгслийн хувьд 15 экскаватор, 120 хово, хоёр портер, таван ковштойгоор ажиллаж байна.

Нийслэлийн 35 байршилд халиа тошин үүсэж, шар усны үер болох эрсдэл бий болсон тул эхний ээлжид Сэлбэ, Толгойт гол болон Дэнжийн мянга орчмын 10 байршлын 25 км орчим газрын мөсийг зөөж тээвэрлэхээр төлөвлөөд буй.


Сэтгэгдэл

Зочин [202.126.91.12] 2024-03-05 07:34:58

Бид хэд дүгээр зуунд амьдарч байна аа. Арай л шүү. Одоо хэдэн тэрбумаар мөс зөөсөн гэж аудит хийх болоо

Зочин [66.181.160.29] 2024-03-04 15:17:39

голын мөс зөөж шар усны үеэрээс хамгаалдаг бас л мэргэн ард зөвлөсөн байгаам шүү.

Зочин [66.181.188.40] 2024-03-04 13:36:17

Дулаарахаар мөс нь хайлаад Туул гол үерлэх аюултай болоод байгаа юм биш биз?


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.