Үерийн даланд их хэмжээний хог бөөгнүүлсэн ААН-д шаардлага хүргүүлэн, цэвэрлүүлжээ

Aдмин / Нийгэм

S'Outlets дэлгүүрийн барилгыг нураах ажлыг 2024 оны нэгдүгээр сарын 26-наас эхлүүлж, гурван давхар барилга, агуулахыг нураан, цэвэрлэгээний ажлыг хийж гүйцэтгэсэн.

Өнгөрсөн сарын 20-ноос таван давхар барилгын талбайг бүрэн чөлөөлж, барилгын гадна фасадыг буулгаж эхлээд байна.

Мөн Сэлбэ голын голдирлыг тэлэх ажлын хүрээнд түшиц ханыг нурааж, даланг тэлэхээр цахилгааны тэжээлийн кабель шилжүүлэх, зөөх ажлын зураг төслийг батлуулан, кабель шилжүүлэх ажлыг холбогдох мэргэжлийн байгууллагуудын хамт хийхээр ажиллаж байна.

Далангийн хог цэвэрлэгээг энэ сарын 4-нөөс эхлэн хийж байна. Гэвч S’Outlets дэлгүүрийн барилгын буулгалтыг хийж буй “Гурван ачит” ХХК барилгын хог хаягдлаа цэвэрлээгүй, далан дотор их хэмжээний хог бөөгнүүлсэн байжээ.

Иймд тус компанид шаардлага хүргүүлэн, гуравдугаар сарын 7-ний өглөөний 04:00 цагт бүх хог хаягдлыг цэвэрлэн, 10 удаагийн рейсээр ачуулж дуусгасан. Одоогоор далангийн ирмэг хоггүй, суваг цэвэр байгааг Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас мэдээллээ.


Сэтгэгдэл

Иргэн [103.212.117.85] 2024-03-10 08:47:34

Хогоо хаядаг тийм муусайн ресторонуудыг хаа!!!

Иргэн [66.181.178.144] 2024-03-07 14:06:05

Сансарын гүүрэн гарцны хажуудах хогийг янзалж Хүмүүст нь арга Хэмжээ авч өгөөч!!!!!!!!Өдөр бүр оройгүй хог новш архичин юү вэ ???????халтаргааа гулгаа ???????Тэр явган хүний зам тавьсан царай нь арай хүмүүс хогон дунд л бж бна.Сологос рестроны хаягдал байна лээ.!!!!!!!!арга хэмжээ авч бүр Зайлуулж өгч туслаач ???????!!!!!!!!!


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.