Орон нутагт ажиллаж байгаа төрийн бүх албан хаагчдад 20-40 хувийн НЭМЭГДЭЛ олгоно

Aдмин / Нийгэм

Ирэх дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн төрийн бүх албан хаагчдын цалин 10 хувиар нэмэгдэх бол нийтлэг үйлчилгээний ажиллагсдын цалин 20 хувиар нэмэгдэнэ. Үүнд нийтдээ 225.2 мянган хүн хамрагдана.

Тэгвэл энэ талаар Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг "Өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар холбогдох журам батлагдсан. Сумдууд болон нийслэлийн Багахангай, Багануур, Налайх дүүрэгт тасралтгүй ажиллаж байгаа төрийн захиргааны албан хаагчид, боловсролын салбарын багш, эрүүл мэндийн салбарын эмч, сувилагч, эрүүл мэндийн ажилтан, соёлын байгууллагын соёлын ажилтан болон төрийн тусгай албаны цагдаа, онцгой байдлын байгууллагын алба хаагч, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагч, цэргийн офицер, ахлагчид 5н жил тутамд нэг удаа 6н сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг олгохоор болж байгаа.

Хөдөөгийн суманд ажиллаж байгаа төрийн захиргаа, төрийн үйлчилгээ, улс төрийн албан хаагчдад сар бүр үндсэн цалингийн 40%-иар, харин аймгийн төвийн сум болон нийслэлийн алслагдсан 3 дүүрэгт ажиллаж байгаа төрийн албан хаагчдад сар бүр үндсэн цалингийн 20%-иар олгоно.

Өмнө нь зөвхөн төрийн захиргааны албан хаагчид орон нутагт ажилласны нэмэгдлийг авдаг байсан бол одоо хэвтээ босоо томилгооноос үл хамааран төрийн захиргааны албан хаагчид мөн төрийн нийтлэг үйлчилгээний болон улс төрийн албан хаагчид авахаар байгаа.

Өөрөөр хэлбэл орон нутагт ажиллаж байгаа бүх төрийн албан хаагчид хамрагдах юм байна.

Ирэх сарын нэгнээс нягтлан бодогчдын цалингийн сүлжээг ТҮ мэргэжлийн гэсэн шинэ ангилалд оруулах ба үндсэн цалин нь ангилалаа дагаад өснө. Мөн 4.1.с 10%-ийн цалингийн нэмэгдэл, орон нутгийн нэмэгдэл болох 20%, суманд бол 40%-иар болон бусад нэмэгдлээ авна." гэв.


Сэтгэгдэл

ЖАВЗАНДУЛАМ [66.181.160.79] 2024-06-20 11:59:12

ТЭТГЭВЭРТ ГАРСАН АЛБАН ХААГЧИД ОРОН НУТГИЙН НЭМЭГДЭЛ ОЛГОХ УУ

зочин [202.179.21.253] 2024-03-08 12:18:37

Юмны үнэ тэнгэрт хадаж энгийн ард иргэдэд хүндээр тусах нь тодорхой байна.Нийтэд зарлалгүйгээр цалин тэтгэврээ нэмж болдоггүй юм.нэмж байгаа үр дүн гарахгүй юмны үнэ өсөөд иргэдийн худалдан авах чадвар улам буурна.

Зочин [202.126.89.94] 2024-03-08 10:50:34

Муу

Сайн ах [202.126.90.58] 2024-03-07 23:38:09

Новшнууд. Ажил бага, хүнд сурталтай, зун намар айраг цагаа хөөсөн, өвөл хавар тарган мах идсэн хувалзнууд байдаг

Зочин [66.181.179.204] 2024-03-07 19:58:09

Kkk malchidin nereer hulgaich dargantsar MAN-n novshnuud l hagartlaa bayjij dee


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.