Д.Баярхүү: Машин жолоодох эрх рүү халдахаас өөр аргагүй

Aдмин / Нийгэм

Цас зудны аюул цаашиллаа. Урин дулаан цаг ирлээ. Баяраас баярын хооронд баярлаж өнгөрөөдөг цаг эргээд ирлээ. Хүн малын зоо тэнийсэн ч нийслэлд нөгөө нэг “аюул” нүүрлээд ирлээ. Өршөөгөөрэй, сэдэв хатуудлаа шүү! Гэхдээ манай нийгмийн хөндүүр асуудал болчихсон тул би дахин бичихээс өөр аргагүй байна! Гарчгаа нотлоё! Xүлцээрэй уншигчид аа!

Жиргээнээс:–Анх 85 мянган машинтайгаар төлөвлөгдсөн УБ хот одоо 700 мянган машинтай болчихож. Гурван жилийн дараа бараг сая хүрэх нь. Түгжрэлийн гол шалтгаан нь импортын машины замбараагүй хэрэглээ. Зам дээрээ багтахгүй, эрэлт нь их бол илүү үнэ төлсөн нь явж, автомашинуудаа цөөлөх нь зах зээлийн хууль. Хотын дарга хэлсэн бололтой.

УИХ-ын гишүүн шавь Д.Өнөрболороос эшлэе, 2023 оны эшлэл:

–Нийтийн тээврийг хүтээмжтэй хөгжүүлээгүйгээс түгжрэл бий болж байгаа. Давхардсан тоогоор 2.8 сая зорчилт хийдгээс 66 хувь нь автомашинаар, 20 гаруй хувь нь автобусаар, 10 орчим хувь нь явганаар байна. Энэ ондоо багтаагаад хуулийг батлаад, ирэх оноос хэргжинэ гэвэл иргэд 300 метрийн цаанаас хүүхдээ тэврээд алхаад, цэцэрлэгт хүргэж өгнө гэвэл бухимдлыг дээд цэгт нь хүргэнэ. Баяндаа хүмүүс машин унаад байгаа юм биш. Иргэдийн эрэлтэд нийцсэн уян хатан зохицуулалтгүйгээс түгжрэл үүсээд байгааг ойлгох хэрэгтэй гэжээ.

Хотын даргын хэлснийг дэмжиж байна. Мөнгө төлөөд давхицгаа гэж аль 4 жилийн өмнө би бичиж байсан даа. Харин шавьтайгаа санал зөрөлдмөөр байна. Би өөрөө машин барьдаггүй, бусдаар хөөрхийлүүлээд ямагт алхдаг ахмад хүн бичиж байна. Би алхсаар ч явна. Муудсан юм алга. Энэ алхдаг 10 хувиа л нэмчих. Тэр 66 хувиа талаар нь буулгачих. Тэгээд л бол оо!

Иргэдийн 64 хувь нь автомашинаар явж байхад яаж түгжрэлийг яаж бууруулах юм бэ? Энэ ойлгомжтой. Хувийн машин унадаг асуудлыг бид хязгаарлах, хориглох, шахах хэрэгтэй гэсэн бас нэг пост явж байна. Петровис ХХК-ийн захирал О.Содбилэг (УИХ-ын гишүүн асан) хэлжээ:–Бид түгжрэлийн судалгааг хийж үзэхэд хоногт давхардсан тоогоор 200 мянган машин тодорхой зорилгогүй явж, хотын түгжрэлд нөлөөлж байгаа дүн гарсан. Энэ нь халтууранд явж байгаа жолооч нар. Нийтийн тээврийн хүрэлцээ хангалтгүй байгаа. Бид судалгаагаа хуваалцахад бэлэн. Агаарын бохирдлын хувьд шатахууны чанарт анхаарах хэрэгтэй. Дэлхий нийтээр “Евро-5” шатахуун руу шилжсэн. Дизель түлшний хүхрийн хэмжээ “Евро-5” шатахуунтай харьцуулахад 500 дахин их байна. Шатахууны чанарт анхаарвал агаарын бохирдлыг бууруулахад эерэг нөлөөтэй. Энэ чиглэлд хамтран ажиллахад бэлэн гэжээ.

сонин mn

Дээр эшлэсэн бүх пост зөв л дөө. Гэхдээ миний үнэлэмж ба тайлбар гэж бас байнаа. Хүмүүс баяндаа биш гэхэд машин барих маш их дон, сэтгэл мэдрэлийн өвчтэй (хэнээтэй!) болчихсонд л энэ хотын энэ их гай бугшаад байна. Хөл дүүжлэх унаа! Ардчилсан эрх чөлөөнийхөө буянд машин худалдан авах, эзэмших (бүр хэд хэдээр нь шүү!) эрхээ хэтрүүлж эдлээд одоо нийслэлдээ тэгийн тэг зогсолт үе үе хийгээд, түүндээ огтоос гутардаггүй, юм боддоггүй нэг сая монгол хүний сэтгэл мэдрэлийн өвчний тухай би ярьж байна. Заавал машин зарж амьдарна, заавал импортлоно, заавал нийслэлд унуулна гэсэн сүрэг хүний эсэргүүцлийн дуу хоолой Цагаан сарын өмнөхөн нэг дэвэрсэн дээ. Тэр хэдхэн нөхдийг би буруутгах гээгүй. Нийгмээрээ сэтгэл мэдрэлийн ийм дон тусчихсан байгаад л хэргийн учир оршиж байна. Хөл дүүжлэх унаа! Хөл дүүжлэх унаа! Хөл дүүжлэх унаа!–монголчуудын энэ хэлц үг нийслэл дээр 100% давж хэрэгжээд байгаа төрх нь энэ юм шүү. Түгжрэлийн тухай хууль тогтоомж, түгжрэл хариуцсан бүхэл бүтэн яам, Түгжрэлийн Засгийн газар хэзээ ч дийлэхгүйгээр, нийслэлийн агаарыг бүрхсэн агаарын хэдэн мянган сүлжээ агаарын замтай болоод ч дийлэхгүйгээр машин барих, машин жолоодох, машинд суух нийгмийн донд монголчууд (Та бид!) яг хөтлөгдсөн байна. Одоогийн байдлаар нь би ярьж байна шүү.

сонин mn

Сургуулийн (бас цэцэрлэгийн) хүүхэд болгон эцэг эхийнхээ хувийн тэргээр сургуульдаа хүргүүлж авахуулаад байх юм бол энэхүү түгжрэл 100 жилдээ хэзээ ч арилахгүй ээ. Албан ёсны статистик тасрахгүй нийтлэгдэнэ. Би ч эшлэж аваад хариу гөвөөд байх хоббитой. Юу гэсэн статистик вэ гэвэл ингэж бичжээ. Орон нутгаас нийслэлийг зорих иргэдийн урсгал тасрахгүй, Монгол Улсын нийт хүн амын 47.6 хувь нь Улаанбаатар хотод амьдрах болж. Үүний улмаас нийслэлд бүртгэлтэй тээврийн хэрэгслийн тоо 1.8 дахин өсч, авто замын сүлжээний багтаамжаас давсан тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож буй. Зам тээврийн дэд бүтэц хангалтгүй байгаагаас Улаанбаатар хотын замын 78 хувь нь түгжрэлтэй, гол замын даац гурав дахин хэтэрсэн үзүүлэлттэй. Үүний улмаас иргэд өдөрт 2.4 цаг, жилд 35 өдрийг түгжрэлд зарцуулна. Статистик мэдээллээр сүүлийн 10 жилийн хугацаанд түгжрэлээс шалтгаалсан алдагдсан боломжийн хэмжээ 11.8 их наяд төгрөгт хүрсэн тооцоо гарчээ. Нийслэлд нийт их сургуулийн 90 хувь, нийт худалдаа үйлчилгээний 84 хувь, нийт хуримтлалын 81 хувь, үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж байгууллагын 76 хувь, нийт автомашины 84 хувь нь байна. Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 65 хувь Улаанбаатар хотод үйлдвэрлэгддэг. Дэлхийн банкны судалгаагаар манай улс ДНБ-ийхээ 30 хувьтай тэнцэх хэмжээний зардлыг тээвэрлэлтэд зарцуулдаг. Энэ нь бусад улс оронтой харьцуулахад өндөр үзүүлэлт юм гэжээ. Албаных байх гэж горьдоохоор дээрхи статистик юу харуулна вэ? Ердөө л нийслэлээ багасга, хумь, нийслэлд аж төрөх онцын хэрэгцээ шаардлагагүй иргэдээ нийслэлээсээ нүүлгэ, орон нутгийг нь бараадуул гэсэн нийгмийн тулгалт юм биш үү?

Бүсчилж хөгжихөөс өөр гарц зам үлдээгүй тухай Төр-засгийн дээд түвшинд уриалан байгаа чинь энэ тулгалтыг нөгөө талаас нь хэлээд байгаа юм биш үү?

Миний тэрслүү байр суурь: Бүсчлэлээр дамжуулж нийслэл дэх хэт төвлөрлийг эрс багасгах, миний хувийн хүслээр бол 70-80% багасгах. Өнгөрсөн 34 жилийн үр дүн юу байв гэхлээр өнөөгийн их гайг монголчууд бид хамтран бүтээсэн.

Монгол орны өнцөг булан бүрээс ядарсан, зүдэрсэн, амиа авч явах чадваргүй, малаа барсан, ядуу дорой, магадгүй гуйлгачин түүлэгчин бүх иргэнээ нийслэлдээ авчруулж шавуулаад нийгмийн халамж хүртээгээд зүв зүгээр суулгачихсан. Статистикийн албан мэдээгээр бол 2.7 сая монгол хүн нийгмийн халамж хүртдэгийг 3.6 сая хүн амдаа хуваагаад үз дээ!

Тэгэхлээр хотын удирдлагын тавиад байгаа шаардлагыг дэмжихээс өөр гарцгүй ч юм шиг. Монголчуудын машин жолоодох эрхэнд зөвхөн нийслэл дотроо халдахгүй л бол түгжрэл гэгч мөнхийн гайг хэзээ ч гэтэлгэж чадахгүй. Аймагт, хөдөө машин жолоодох эрхийг нь жинхэнээсээ цэцэглүүлмээр байна. Жолооны курс сургуулиуд зөвхөн хөдөө, аймгийн төвүүдэд ажилламаар байна. “Жолооны багш” гэх мэргэжил хөдөөд л үнэд хүрмээр байна. Хөдөөд шатахуун хямд (2-3 дахин) байг, машины импорт чөлөөтэй байг, машины бүх худалдаа хөдөөдөө төвлөрөг! Нийслэлд аж төрөх гавьяа зүтгэлийг нь шалгуур болгох тухай би зөндөө бичсэн, эсвэл өндөр татвар тогтоож нийслэлд оршин суух иргэний эрхийг худалд, тэгвэл маш том зовлонг бид гэтэлгэнэ. Өндөр татвар төлж нийслэлд ирж суу гэсэн хууль хэрэгжүүлье. Нийслэлд олон жил шигдэж байгаа ч онцын гавьяа зүтгэлгүй (хөдөлмөр, эрүүл аж төрөл!), нийслэлийн хөгжилд оруулсан хувь нэмэргүй иргэдэд өндөр татвар ногдуулж нийслэлээс орон нутаг руу нь шахаж гаргах ажлыг цаг алдалгүй хэрэгжүүлье! Инээдэм биш ханиадам, 200 мянган машин тодорхой зорилгогүй хот дотор тэнэж явдаг юм бол машин жолоодох эрх рүү нь халдахаас өөрөөр эрүүл саруул гарцыг би олж харахгүй байна!

Д.Баярхүү


Сэтгэгдэл

Otgonbayar [103.212.119.120] 2024-03-20 07:02:18

Дунд их гарын жийп машин ер нь бол моторын хэмжээ 2,5 дээш машиныг Улаанбаатар шууд хорих хэрэгтэй Хөдөө гарахаараа тэр машинаа унадаг хэрэглээ рүү яг унамаар байвал 300 хувийн татвар төлөг

Аа [66.181.186.86] 2024-03-19 05:01:04

Чи бол их хуцдаг лалар даа,ширээ тойрсон юм хуцахын ядаж гудмаа тойр ацаа.нээг их цэцэн хүн болох гэж ядсан хошного

Зочин [66.181.179.229] 2024-03-18 14:33:37

Машин нийслэлдээ түгжирсэн хөдөөд мал түгжирсэн мэт олон жилийн өмнөөс гарч байсан. Энэ жил байгалийн аюул тохиолдож мал сүрэг маань тодорхой хэмжээгээр цөөрөх нь тодорхой боллоо. Харин машины түгжрэлийг нийгмийн зүгээс арга хэмжээ авч лицөөлнө. Гэхдээ жолоодох эрх, хөдөлгөөнд оролцож байгаа машины тоо, чанар, жолооны дамжаа, гэх олон зүйлибайгаа ш дээ. Согтуу жолоочийг шууд 5 жилээр эрхийг хас. Муу жолооч бэлтгэж байгаа дамжааг зогсоо, муу машинтай явж байгаа жолоочийн машиныг хөдөлгөөнд орхоыг хязгаарла, эрхээ хасуулсан хүн машин бариад байгаа сонсогддог түүнийг болиулж дахин 3 жил нэмж арга хэмжээ ав. Хөдөлгөөний дүрэм зөрчсөн жолоочийг хөдөлгөөнд оролцохыг тодорхой хугацаагаар зогсоож байж машины тоог жолоочтой нь цуг хязгаарла. Мөнгөгүй хүн мууруйтай тоглоомд оролцдоггүй шиг хариуцлагатай арга хэмжээ авалдаа. Импортынхоо татварыг нэм. Орж Ирж байгаа машины чанарыг сайжруул.

ТА БҮХНИЙГ УХААНТАЙ ГЭЖ БОДОХ ШАХЛАА ШД. [202.179.24.40] 2024-03-18 14:26:38

ЭНД ГОЛ ХЭДЭН ХҮЧИН ЗҮЙЛ ӨНДӨР НӨЛӨӨЛНӨ. НЭГД. 10 САРЫН ДУНДААС 3 САРЫН ДУНД ХҮРТЭЛ АСАР ХҮЙТЭН. ДЭЛХИЙН ХАМГИЙН ХҮЙТЭН НИЙСЛЭЛ . ХОЁРТ ЗАМ ХАРГУЙ ДЭД БУТЭЦ МУУТАЙГААС ГЭР ХОРООЛОЛ ГЭЛТГҮЙ БАЙШИН ХОРООЛОЛД Ч ЦЭЦЭРЛЭГ СУРГУУЛЬ ХҮРТЭЭМЖГҮЙ. ХҮҮХЭД БАГАЧУУДАА ХӨЛДӨӨЧИХГҮЙН ТУЛД ӨӨРИЙН УНААГААР ЗӨӨХӨӨС ӨӨР ГАРЦГҮЙ. ГУРАВТ ХАНИАД ТОМУУ ХАЛДВАРТ ӨВЧЛӨЛ БАЙНГА ДЭГДДЭГ БӨГӨӨД НАМАР ӨВӨЛ БҮР ЦАР ТАХАЛЫН ХЭМЖЭЭНД ХҮРДЭГ . ДӨРӨВТ . НИЙТИЙН ТЭЭВЭРТ ИТГЭХ ИТГЭЛ БҮРЭН УСТСАН БӨГӨӨД ЦААШДАА ӨӨРИЙН УНААНДАА ИТГЭХ, ӨӨРТӨӨ НАЙДАХААС ӨӨР ГАРЦГҮЙ БОЛСОН. ОЙРЫН 10 ЖИЛДЭЭ Л ЛАВ НИЙТИЙН ТЭЭВЭР СЭРГЭХ ИТГЭЛ, ШИНЖ ТӨЛӨВ ХАРАГДАХГҮЙ БАЙГАА . ТАВДУГААР ИРГЭД НЭГЭНТ ХУВИЙН УНААГАА СОНГООД БАЙХАД НЬ ХҮЧЭЭР АВТОБУСНЫ БУУДАЛД ХҮРТЭЛ АЛХУУЛААД ХЭЗЭЭ ИРЭХ НЬ БҮҮ МЭД НИЙТИЙН ТЭЭВЭРТ ШАХАЖ ОРУУЛАХ ГЭЭД БАЙГААД ДУРГҮЙ БОЛЖЭЭ. ЭДГЭЭР ХҮЧИН ЗҮЙЛИЙГ ЯРИЛЦАХ ДҮГНЭХ ХАРГАЛЗАХ ШААРДЛАГАТАЙ.

Зочин [203.98.76.249] 2024-03-18 13:47:00

тэнэг хүн тэнэг л юм ярьж хийнэ. зүгээр байгаараа.

хөөрхий [103.9.89.103] 2024-03-18 11:10:04

энэ баярхүү гуай зөнөөд бүүр баларчээ... тэнэгтэж өгч байна штээ вхахаха

зочин [66.181.177.188] 2024-03-18 09:51:48

бүх захуудаа хотоос гаргаад их дээд сургуулиуудаа орон нутагт нь чиглэл чиглэлээр нь хөгжүүлэх хэрэгтэй хөдөөний оюутнууд ирэхгүй ,,,ш дээ орон нутагтаа ,,,,сурдаг болгох ,,,

Saraa [66.181.188.240] 2024-03-18 12:57:38

Зуунмод хотыг дагавар хот болгох тухай яриад эхэлчихсэн.Энийг зөв гэж бодож байна Зуунмод хотоос Улаанбаатар хот хооронд эхлээд хурдан галт тэрэг эсвэл богинохон метро тавиад ,хар замаа дөтөөр шийдэх боломж байгаа Энэ хамгийн боломжит шийдэл гэж харж бнаа Баярхүүгийн нийтэл бол арай ширүүдсэн болохоос уг хүн нь чадварлаг улс төрч хүн .Хүмүүс янз бүр л байдаг заавал бүгдэд таалагдана гэж байхгүй л дээ Өөрийнхөө үзэл бодлыг л илэрхийлсэн .

Зочин [66.181.191.131] 2024-03-18 09:37:08

Энэ нэг тэнэг амьтан, ардчилалын буянаар машинтай болсон гэх шиг тэгвэл танай хятад-юуны?-буянаар машинтай болсон юм Социализмын Буянаар уу, эргүү тэнэг , урваж шарвасан ,ой гутмаар хог

Иргэн [202.126.91.51] 2024-03-18 07:36:13

Хүүхдээ сургуул цэцэрлэгт хүргэж хөдөө заавал үүдэнд нь буулгана хашаанд нь орно гэдэг 300 байтагуй 30 митр алхахаас ухаан алдчихдаг монгол жолооны донтонгууд

Зочин [101.113.134.178] 2024-03-18 02:37:32

300 хан метр алхаж чадахгүй бол хоёр хөлний ч хэрэг алга новш гэж

Зочин [202.55.188.110] 2024-03-17 23:37:17

Импортын машины тоондоо бус чаддаг чаддагүй жолооч нар Оркуудад учир байна. 100 машин орж ирэхэд жолооны эрхтэй 5 хүн байвал тэд нар л авна, гэтэл одоо эсрэгээрээ 100 машин орж ирэхэд 150 жолооны эрхтэй хүн байж байна ш дээ. Эрэлт нь байгаад байна ш дээ. Алдарт чагтан түгжээг уулзвар гарц гарманд хэн хийж байна Оркууд. Эхлээд эд нараас жолооны эрхээ авах хэрэгтэй

Зочин [202.55.188.110] 2024-03-17 23:30:33

Үндсэн хуулинд заачихсан болохоор хотоос хэнийг ч яаж ч хөөж чадахгүй. Харин 1. У серийн дугаарыг үнэтэй болго. 2. Орон нутгийн дугаартай т/х-г 07-10, 16-20:00цагийн хооронд хязгаарлалтын бүсээр зорчуулахгүй байх 3. Жолооны эрх хасах зөрчлийн төрлийг хуулиндаа нэмэх "1 сараас 1 жил хүртэл" улаан гэрэл, урсгал сөрөх, гэх мэт зөндөө. 4. Бүрэн бус бүх машиныг хязгаарлах 5. Согтуу жолоочийг 2-4жил эрх хас, давтан бол тухайн унаж явсан т/х-г улсын орлого болгож 5 жилээр эрхийг нь хас 6. Эрхгүй этгээд машин барьж яввал тухайн машиныг журамлаж өндөр дүнгээр торгох, торгууль төлтөл т/х-г журамлах гээд хэрэгжүүлэх арга хэмжээ зөндөө байна

Зочин [66.181.186.142] 2024-03-17 23:23:00

Нийслэл хотод зөвхөн зөв хүрдтэй машин хөдөлгөөнд оролцуул хуульч ийм байгаа

Зочин [202.179.22.187] 2024-03-18 14:58:49

Зөв...Бас маш залхуу болж...2-3буудал газар алхаж чадахгүй машиндаа таг түгжрээд хараалаа барж байх гэж!!! Буруу рультэй машиныг хоригловол ядаж осол буурна!

Зочин [202.126.88.66] 2024-03-17 23:09:13

1 айл 1 машинтай байх нь зөв

Зочин [122.201.31.172] 2024-03-18 06:00:00

Хот дотор зөв хүрдтэй машинуудаа явуулах журам хууль гаргаад буруу хүрдтэй тэрэгүүдээ шахвал түгжрэлийн асуудал шууд шийдэгдэнэ. Монгол хуулиа хэрэгжүүлдэггүйн тод жишээ буруу хүрдтэй машин их олширсных шүү дээ. Хуулиа чанд мөрдөөд байвал шийдэгдэхгүй гэх асуудал байхгүй шүү дээ

Зочин [122.201.31.218] 2024-03-17 22:08:12

Үе үеийн амин хувийн эрх ашгаа бодсон бэртэгчин улс төрчид, улс төрийн намуудын хийсэн терорист ажиллагааны үр дүнд бий болсон утаатай, түгжрэлтэй аймшигтай хот.

Машинууд УБ-т төвлөрч байх ёстой юм уу? [66.181.180.163] 2024-03-17 18:37:43

Монгол яагаад ГАНЦ Улаанбаатарт амьдралтай болоод, бүх машинаа УБ-т цуглуулчих ваа? Машинуудах 18 аймагтаа ЖИГД тарааж болдоггүй юм уу? Аймгуудда үйлдвэрүүд, ажлын байрнууд, боловсрол, соёл урлагын байгууллагуудаа ЖИГД тарааж болдоггүй юм уу?

Зочин [202.9.46.56] 2024-03-17 15:51:34

Баярхүү гэж барууны хор долоосон хөгшин нохой юм бүхэнрүү хошуу дүрж хуцаж явах юмаа Үхдэггүй өгөр толгой өвгөн дэлхийгээс зайлвал таарна...пизда

Кк [202.55.188.106] 2024-03-17 11:26:13

Сая хүрэхгүй машинаа зохицуулж чадахгүй толгой муутай юмнууд хүн зодож дарамтлахаа л бодно шдээ энэ том газар нутагт яаж л бол яаж сайхан амьдарч болно биз дээ яаж ч бодсон

Зочин [66.181.178.21] 2024-03-17 11:24:54

Баярхүүтэй санал нэг байна. Нэг л их аргадсан, санал асуусан, айсанбайдлаар асуудлыг шийдхэхгүй. Хотын түгжрэлийг шийдэх цогц шийдлээ сайтар боловсруулж бэлэн болгоод шууд л захиргаадаж шийдэхээс өөр гарцгүй. Нэг болоод хэдэн хүний, аль нэг байгууллагын эрх ашгаас хамаагүй том улс орны эрх ашиг учир нялцаганах хэрэггүйгээр шууд хэрэгжүүлж байж л энэ асуудлыг шийднэ. Мэдээж эдийн засгийн болоод захиргааны аргыг хослуулж.

Зочин [202.9.40.227] 2024-03-17 09:35:59

Импортын машины хэрэглээ ингэж огцом өссөн нь буруу рультэй машиныг таксинд бүртгэж , дуудлага өгч такси үйлчилгээ эрхлах боломж олгосонтой шууд холбоотой шүү! Захын нэг ажилгүй нөхөр зээлээр машин аван тэр зээлээ төлөхын тулд таксинд бүртгүүлэн өдөр бүр түгэрэл үүсгэн замын хөдөлгөөнд оролцож байна шүү дээ. Судалгаагаар 60 орчим бөруу рультэй машин такси нэрээр өдөр бүр халтуур хийн хөдөлгөөнд оролцоод байхад түгжрэл яаж буурах бэ дээ. Иргэдийнхээ машин унах эрхэнд халдахаас өмнө эгэ бөруу рультэй машин таксинд явуулахгүй хориглох арга хэмжээ авах ёстой байсан даа.

Зочин [202.9.40.227] 2024-03-17 09:38:53

60 орчим мянган буруу рультэй машин такси үйлчилгээ эрхлэдэг

Зочин [66.181.160.119] 2024-03-17 09:14:18

Буруу замаар явбал буцахдаа шороо тээнэ гэдэг нь л болсон. 1996-97 онд төр барьж байсан АХ эвсэл сумдыг нэгтгэж цөөлөх зүйл ярьсан боловч сөрөг МАХН эрс эсэргүүцэж өссөн төрсөн сумыг чинь үгүй болгох гэж байна гэж пиардаад иргэдийн тэр дундаа настай хүмүүсийн толгойг эргүүлсэн. СОЦ-ын үед сумдыг тарааж нийлүүлж л байсан байдаг. Хот руу шаваад байгаа гол шалтгаан нь тэнд арай илүү олоэ хүн зах зээл байна. Суманд ажил эрхлэх гэхээр зах зээл багтаамж муу. Гэхдээ ногоо тарих мал маллах гээд боломж бол байна. Залуус бас залхуу. Эцэст нь ухаангүй ноёд урагшгүй албатууд ( зарим залхуучуудыг хэлэв) -аас үүдсэн УБ хотын түгжээ утаа хөрсний бохирдол гэмт хэрэг гээд нийгмийн муухай шинж үйлдэл үүсчихээд байна даа.

Зочин [202.126.88.64] 2024-03-17 07:50:04

Хотын төвд шавсан төрийн байгууллагуудаа, төвд шавсан том их сургуулиудаа, том захыг л хотоос гаргачих. Тэгээд л болчихно

Зочин [202.21.108.13] 2024-03-17 17:34:02

Хавдарын эмнэлэг, Нарантуул зах манай 13р хорооллын замын түгжрэлд ихээхэн нөлөөлж бн хөдөө орон нутгийн машинууд их.

Зочин [66.181.182.247] 2024-03-17 02:53:34

Хотхон нэртэй хашаалсан бетонон ширэнгэнүүдийг хааш хааш нь нэвт зам гарга Замууд дээрхи буцаж эргэлтүүдийг богиносго төв замын зүүн эргэлтүүдийг цөөлөх нүхэн гарц 2 түвшиний уулзвар г м арга хэмжээ авбал түгжрэл 50-60% буурна Нэгэн зэрэг 700 мянган машин хэзээ ч явдаггүй бгаа зүгээр ажил хийсэн болж харагдах гэсэн л попрол

Зочин [139.5.216.202] 2024-03-17 17:40:35

дэмжиж байн

Зочин [202.9.46.237] 2024-03-17 00:21:57

Өндөр татвар төлөх чадваргүй хүмүүс нь бараг хүн амын 3ны 2 нь бх шү..Тэгээд энэ УБ т хдэн бөячууд л амьдрах юм бздээ..ха ха гуцдаг гөлөг вэ...Хэн гудамж цэвэрлэхүү..хэн багшлах уу..хэн атусны жолооч хиихүү..хэн үйлдвэрт ажиллахуу...хэн хэн..

Хүч ба захиргаа, шүүхээр шийдэх асуудал. Чадах уу? [66.181.180.163] 2024-03-16 23:00:10

Муйхраар л захиргаадаж байж л машиныг цөөлж чадга. Тэрнээс биш аргаар шийдэгдэх асуудал биш. Замын цагдаа л их ажилтай болно.

Уншигч [59.153.112.115] 2024-03-16 20:52:07

"Хөл дүүжлэх унаа"-тай байх гэдэг нь "Нийтийн тээвэр"-ийн эсрэг сэтгэлгээ. Үүнээс Монголчууд ялангуяа хөдөөнийхөн хавьддаа салахгүй л болов уу. Нэг талаас "Соёлын довтолгоо" шиг тэмцэж байж, нөгөө талаас "нийтийн тээвэр"-ээ огцом сайжруулж байж л шийдэгдэх асуудал байх даа.

Зочин [139.5.216.202] 2024-03-17 17:41:13

тийм шүү

Зочин [66.181.183.176] 2024-03-16 20:17:00

kkk. Эрэлт нийлүүлэлт гэж байдаг юм. Баярхүү ах минь.

Зочин [139.5.217.39] 2024-03-16 17:32:15

Хөдөөний хүмүүс ихэвчлэн хотод шигдэж бна.хөдөөрүү нь зайлуулах хэрэгтэй

Mgl [59.153.112.173] 2024-03-16 14:48:49

Huduunii humuusiig nytag nytagt n taraaj amidryyl

Зочин [202.21.107.79] 2024-03-16 14:17:17

Bayarkhuu gedeg archaagui nuhur hunii erhend haldahiig meddeg bolson uu

Зочин [66.181.189.9] 2024-03-16 13:53:21

,,,heden maliin buyani za jamaar zaalhahgui de heden mal bhad oyuntan huuheeddee awaad l ogno zaa

Зочин [103.212.117.54] 2024-03-16 13:15:00

Метрогоо шийдчихээд олон долоон юм ярь

н [133.159.152.4] 2024-03-16 13:02:26

хэдэн их наядыг хулгай хийсэн дарга нараасаа буцааж аваад давхар замууд барь л даа. би толгойтоос амгалан хүрэхдээ хурдны замаар мөнгө төлөөд явмаар байна ш дээ

Зочин [202.126.91.41] 2024-03-16 11:04:59

Хэээээ ямар үнэн төрх вэ үнэхээр машин авах, машин унах, машинд суух ДОН ШҮГНЭСЭН МОНГОЛЧУУД ёстой үнэн ҮНЭН.ТӨЛБӨР ТӨЛӨӨД ЗОРЧИХ Ч МАШ ЗӨВ ШИЙД ШҮҮ ХАМГИЙН ЗӨВ ШИЙД

Малчин [202.55.188.121] 2024-03-16 11:02:23

10 үхэр зараад оюутан хүүхэд дээ машин аваад өгдөг яадгын

Иргэн [202.55.188.121] 2024-03-16 10:57:50

Импортын тээврийн хэрэгсэл их орж ирээд байгаа бол татвараа л нэмээч дээ

Зочин [66.181.186.168] 2024-03-18 20:20:02

Японоос суудлын жижиг хуучин автомашиныг голдуу 2-5 сая төгрөгөөр худалдаж авдаг биз дээ? гэтэл Монголд орж ирэхэд нь татвар нь бараг 3-4 дахин их байдаг биз дээ? Татвар нь арай хэтэрхий өндөр тогтоогдсон ба улсын төсөв бүрдүүлэхэд чухал хэрэгтэй тул хуучин автомашин оруулж ирэхийг хориглодоггүй юм биш үү? Иргэд автомашин хувьдаа худалдан авах, ашиглах эрхтэй биз дээ?

Зочин [66.181.160.66] 2024-03-16 12:04:33

10-н жил ашигласан коммисын машинаа актал


45 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
45 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.