СЭРЭМЖЛҮҮЛЭГ: "Hongyan" загварын ачааны машины араас Приус мөргөж, жолооч нь нас барсан осол гарчээ

Aдмин / Нийгэм

Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр "Хонхор"-ын замд энэ оны гуравдугаар сарын 29-ний өглөө "Tоёота приус" маркийн автомашин замын зорчих хэсэг дээр зогсож байсан "Hongyan" маркийн ачааны автомашины араас мөргөж зорчигч гэмтэж, жолооч нас барсан харамсалтай осол гарчээ.

Одоогоор мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа талаар Цагдаагийн Ерөнхий Газраас мэдээлэв.

Иймд жолооч Та

  • Тээврийн хэрэгслийн хурдыг замын нөхцөлд тохируулах;
  • Хэт ядарсан үедээ жолоо барихгүй байх;
  • Зайлшгүй зогсолт хийсэн тохиолдолд аюулгүй байдлыг хангаж, бусдад анхааруулах;
  • Зорчих хэсгийг чөлөөлөх;
  • Бусдад энэ талаар шаардлага тавьж, сэрэмжлүүлэх зэргээр болзошгүй эрсдэлээс сэргийлж, хамтран ажиллахыг цагдаагийн байгууллагаас хүсэв.


Сэтгэгдэл

Зочин [66.181.161.153] 2024-03-30 16:25:29

Хашаа хайс хийчихээд ямар юмаараа зам чөлөөлөх гээд байгаа юм.анхнахсаа хөвөөг 2.5 хийх хэрэгтэй

Зочин [66.181.183.127] 2024-03-29 23:23:22

Буруу жолоотой хуучин машиныг хориглож иргэдээ ослоос хамгаалах УИХ байдагч болоосой


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.